Үхрийн махаар хийж болох амтат хоолнууд

Бид таньд аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр та бүхэндээ үхрийн махаар хийж болох амт чанар сайтай, шим тэжээлээр баялаг хоолнуудыг хэрхэн хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үхрийн махаар хийж болох амтат хоолнууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 "TAMALE PIE"

Орц: 

Жигнэмэг:

  • Эрдэнэшишийн гурил- тал аяга
  • Гурил- аяганы гуравны хоёр
  • Элсэн чихэр- 3 халбага
  • Хүнсний сод- 1 халбага
  • Давс- халбаганы дөрөвний нэг
  • Оливын тос- 3-4 халбага
  • Өндөг- 1 ширхэг
  • Сүү- аяганы гуравны нэг
  • Ногоон чили- 1 ширхэг
  • Эрдэнэшиш- 1 лааз

Мах:

  • Үхрийн татсан мах- 450 гр
  • Гоньд- 1 халбага
  • Нунтаг чили- 1 халбага
  • Давс- халбаганы дөрөвний нэг
  • Перец- халбаганы дөрөвний нэг
  • Бяслаг- 2 аяга

"TAMALE PIE"

Хийх арга:

Урьдчилаад шарах шүүгээгээ 400 хэмд халаагаарай. Дараа нь жигнэмэгээ бэлтгэх хэрэгтэй бөгөөд эрдэнэшишийн гурил, гурил, хүнсний сод, элсэн чихэр, давс зэргээ нийлүүлэн хутгаад дээрээс нь сүү, өндөг, тос зэргээ хийж, зуурна. Үүндээ эрдэнэшиш болон жижиглэн хэрчсэн ногоон чилигээ ч мөн хийн юм шүү. Үүнийгээ тортны хэвэнд хийж, 20-25 минут шарах аж. Энэ хооронд махаа, амтлагчид болох гоньд, нунтаг чили, давс, перец зэргээ хийж, 10 минут хуурч, болгох юм. 

Харин жигнэмэгээ болмогц нь махаа дээгүүр нь тарааж, хамгийн дээгүүр нь бяслагаа цацаж өгөх аж. Үүнийгээ 20 минут шарах шүүгээнд байлгаж, бяслагаа бор шаргал болгох байна. Та хоолоо болмогц 10-15 минут хөргөсний дараа хэрэглэх боломжтой байна. 

2 Бөөрөнхий мах

Орц:

  • Оливын тос- 2 халбага
  • Сонгино- 1 ширхэг
  • Үхрийн татсан мах- 450 гр
  • Гахайн татсан мах- 450 гр
  • Өндөгний шар- 2 ширхэг
  • "allspice" амтлагч- халбаганы дөрөвний нэг
  • Задын нунтаг- халбаганы дөрөвний нэг
  • Давс- амталгаагаар

Амтлах соус:

  • Цөцгийн тос- аяганы дөвөрний нэг
  • Гурил- аяганы гуравны нэг
  • Үхрийн тунгалаг шөл- 4 аяга
  • Сүүн крем- аяганы дөрөвний нэг
  • Давс, хар перец- амталгаагаар
  • Яншуй- 2 халбага

Бөөрөнхий мах

Хийх арга:

Томхон аяганд үхрийн мах, гахайн мах, өндөгний шар, амтлагч, давс, перец, сонгино зэргээ хийж, базна. Үүнийгээ жижиглэн 4-5 см хэмжээтэй болгон, гараараа дугуйлж бөөрөнхийлэх аж. 

Одоо харин хайруулын тавгандаа тосоо хийж, халаан үүндээ махаа хийж шарна. Ингэхдээ хоёр талаар нь 4-5 минут шарах бөгөөд бор шаргал болсон тохиолдолд гаргах юм. 

Амтат соусаа хийхдээ эхлээд цөцгийн тосоо хайлуулж, дээрээс нь гурилаа хийж өгөх юм. 1 минут орчим гал дээр байлгасны дараа үхрийн тунгалаг шөлөө дээрээс нь хийж өгөөрэй. Үүнийгээ өтгөртөл нь 2-3 минут буцалгаж, дээрээс нь сүүн крем, амтлагчуудаа хийж, сайтар хутгаад шарж болгосон махаа хийх аж. Та махаа 8-10 минут чанаад гаргаж аваарай. Мөн үүнийхээ дээрээс яншуйгаа цацаж, амт, үзэмж нэмэх боломжтой юм. 

3

4

5

6 Өндөгний хуймаг

Орц: 

  • Үхрийн татсан мах- 450 гр
  • Сонгино- тал
  • Ургамлын тос- 1 халбага
  • Давс, хар перец
  • Америк бяслаг- 5 зүсэм
  • Даршилсан өргөст хэмх- тал аяга
  • Өндөгөн ороогч- 13-14
  • Өндөгний цагаан- 1 ширхэг

Соус: 

  • Маойнез- аяганы дөрөвний нэг
  • Улаан лоолийн соус- 1 халбага
  • Сармис- 1 хумс
  • Халуун чинжүү- 1 халбага
  • Давс, хар перец 

Өндөгний хуймаг

7

Хийх арга: 

Хайруулын тавгандаа тосоо хийн халаагаад сонгиноо хийж хуурна. Үүндээ үхрийн махаа хийж, давс, перецээр амтлан, бор болтол нь хуурах аж. Мөн өргөс хэмхээ жижиглэн хэрчиж, бяслагаа буталж, нийлүүлээд махан дээрээ нэмэх бөгөөд сайтар хутгаж аваарай. 

8

Өндгөн ороогчоо дэлгэн, дотор талд нь махаа байршуулаад сайтар чанга ороох юм. Харин төгсгөл хэсэгт нь өндөгний цагаанаа түрхэн наалдуулах аж. Үүнийгээ тосонд шаргал болтол нь шарах ёстой билээ. Соусны орцоо нийлүүлэн хутгаад л болох төдийгүй үүндээ ороомогоо дүрж идэх нь илүүтэй сайхан амттай болгох аж. 

9

10

Та сайхан хооллоорой. 

21
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()