Архи уусны дараа бидний биед юу болдог вэ?

Архи, согтууруулах ундаа нь бидний биед асар их хор хөнөөлийг учруулж байдаг. Хэдий гашуун ч гэсэн энэ үнэнийг хүмүүс мэддэг хэрнээ,  үүнээс татгалзаж чадалгүй өнөөг хүргэсэн юм. Иймд өнөөдөр та бүхэндээ архи согтууруулах ундааг уусны дараа бидний биед чухам юу болж байдаг талаарх хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Магадгүй та үүнийг уншаад архи хэмээх хэцүү нэртийг харахаас ч дургүй хүрэх биз ээ...

Архи уусны дараа бидний биед юу болдог вэ?

1

Та согтууруулах ундааг балгах төдийд энэ нь таны ходоодоор таран нэвчдэг. Харин ар араас нь архийг их хэмжээгээр угсруулан ууснаар таны ходоодыг түлж байдаг бөгөөд шингэж амжилгүй дээр дээрээсээ шахагдсаар хурдан согтох, бөөлжих зэрэг асуудалтай тулгарах байна.

2

Гэдэс дотор нь маш олон жижиг ховилтой бөгөөд таны уусан согтууруулах ундаа нь үүгээр дамжин, судас руу ордог байна. Энэ нь таны цусны эргэлтийг түргэсгэж, хамаг биеийг тань халуу шатааж эхэлнэ. 

3

Архи нь амнаас хоолой руу, хойлооноос уушги руу дамжин ирдэг. Энэ нь тухайн хүнийг амьсгалах төдийд хүчтэй үнэртдэгийг бид мэднэ. Тиймээс архины зарим хэсэг нь уушгаар дамжин амьсгалаар гадагшилдаг байх аж.

4

Согтууруулах ундаа, архины бараг ихэнх хэсэг нь элгээр дамжин бие махбодид нэвчин шингэдэг. Учир нь элэг бол бие махбодийн маш олон үүргийг гүйцэтгэдэг булчирхай юм. Архи нь элгэнд очиж исэлдэх урвалд ордог бөгөөд үүний дүнд архи нь ус буюу нүүрсхүчлийн давхар исэл болон хувирдаг аж. Гэхдээ элэг нь архины дөнгөж  28.3г- тай тэнцэх хэсгийг л нэг цагийн дотор исэлдэх урвалд оруулж чаддаг төдийгүй энэ хүчин чадлаас хэтэрсэн исэлдэлт явуулах шаардлагатай болсноор элэгний цирроз буюу "элэгний хатуурал" өвчин үүсдэг юм. 

5

Архины нөлөөгөөр шээсний ялгаралт ихэсдэг. Шээс ойр ойрхон хүрч, архи уусан хүн байн байн шээснээр биед байх ёстой шингэн алдагдаж, шингэний дутагдалд ордог билээ. Энэ нь бөөрний үйл ажиллагааг согтууруулах ундаа нь цалгардуулж байна гэсэн үг аж.
 

6

Бид согтууруулах ундаа хэрэглэхдээ усыг мартаж орхих тал бий. Мөн ариун цэврийн өрөөнд байн байн орж, хамаг шингэнээ гадагшлуулж орхидог бөгөөд үүнийгээ нөхөж авалгүй өнгөрдөг байна. Харин архи уусны өглөө толгой өвддөгийн шалтгаан нь, биед тань шингэн дутагдсаны илрэл билээ.

7

Мэдээж архийг согтох гэж л уудаг. Гэхдээ согтох гэж чухам юу гэсэн үг вэ? Энэ нь таны хамаг л хэцүү бэрх зүйлсийг мартуулж, стрессийн гормон болох "кортикострен", кортикотропиний үйл ажиллагааг бууруулан үгүй хийж, тархинд нөлөөлөн, хянах мэдрэлийн системийг цалгардуулдаг байна.

8

Архи нь хүний  биеэ барих чадвар буюу ичих булчирхайн үйл ажиллагааг бууруулж байдаг юм. Тархины төв хэсэгт байрлах шийдвэр гаргах, зан ааш зэргийг хариуцсан хэсэгт архи өөрийн "ноёрхлоо тогтоож", хүнийг ямар ч хяналтгүй болгож орхидог аж. Бид халамцаж, согтож эхлэх үедээ юу ч нууж хаалгүй бүгдийг ярьж, жинхэнэ өөрийнхөөрөө, чөлөөтэй байж чаддаг нь ийм учиртай ажээ.

9

Мэдрэхүйн мэдрэлийн эс нь өвдөлтийн мэдээллийг нугасан дахь мэдрэлийн хоёр эсийн холбоосоор дамжуулан тархинд хүргэснээр та өвдөлт, өвчнийг мэдэрдэг байна. Харин үүнийг архины тусламжтайгаар мартаж, мэдрэхгүй байх боломжтой. Архины дапомин нь тархинд нөлөөлж, өвдөлтийн мэдээллийг устгадаг аж. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх нь таны биед тус биш ус болох сөрөг талтай гэдгийг анхаараарай.

10

Нойргүйдлийн өвчтэй болон унтаж чадахгүй байгаа хүмүүст эмч нар бага зэргийн архийг санал болгох нь цөөнгүй. Архи нь тархинд нөлөөлж, нойрны системийг идэвхижүүлж, таныг зовоон, тамлалгүй унтуулж орхидог аж. Мэдээж нойр хүрэхгүй байна гээд байнга архи хэрэглэх нь буруу тул та илүү үр дүнтэй атлаа эрүүл арга хайж үзэхийг зөвлөе.

98
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()