Дэлхийн хамгийн шилдэг барилгууд

Гайхалтай үзэмжтэй барилга, байгууламжууд нь тухайн улс, хотыг чимж, нэрийн хуудас нь болдог билээ. Энэ нь гоц ухаант хүмүүсийн ур ухаан, авьяас чадвараас төрөн гарсан байдаг бөгөөд тэд өөрсдийн бүтээлээр алдар нэрээ өндөрт өргөн яваа юм. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн шилдэг архитектуртай барилгуудыг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн шилдэг барилгууд

30

АНУ-ын Нью Йорк хотод байрлах "W. R. Grace" барилга нь налуу, ташуу хэлбэр, бүтэцтэй юм. Үүний оройг олж харна гэдэг тун ч бэрх асуудал бөгөөд тэнгэр багатнасан "W. R. Grace" нь хотынхоо бас нэгэн чимэг болдог билээ. 

29

Лондон хотын хамгийн үзэсгэлэнтэй, хараа булаам барилга гэгддэг "St. Pancras Renaissance" зочид буудал болон цагтай цамхаг нь олон жилийн турш сүндэрлэж, олны нүдийг хужирлаж байгаа юм. 

28

Муруй, тахир хэлбэрт тус барилга нь алдарт архетиктур Заха Хадид (Zaha Hadid)-ын бүтээл юм. Хальт харах аваас энэ нь хөдөлж байгаа мэт үзэгддэг бөгөөд уран барилгын ертөнцөд дэвшил авчирсан гэхэд хилсдэхгүй аж. 

 

27

Давхрын тагт тус бүр дээр гоо сайхан байгалийг бүрдүүлж өгсөн нь гайхалтай хэмээн нэрийдэхэд хүргэжээ. Энэ нь Сингапур хотод байрлах " Parkroyal" гэх нэртэй зочид буудал юм.

26

Англи улсын Брингтон хотноо байрлах "The Royal Pavilion" нь Англи болон Энэтхэгийн соёлыг хамтатган, дүрсэлж өгсөн бөгөөд үүгээрээ ч тун алдартай.

25

Алтан шар өнгөөр чимэглэж, алхан өнгөрөх хүн бүрийн харцыг булаахуйц энэхүү үзэсгэлэнтэй сүм нь Японы Киото хотод байрладаг билээ. 

24

Хурц өнцгийг баримталж барьсан концертын танхим нь тун ч өвөрмөц үзэмжтэй юм. Хэмжээ нь асар том төдийгүй жижиг зүйлсийг ч орхилгүй нэг бүрчлэн гоёмсгоор чимэглэж өгчээ. 

23

Испани улсын "The Torre Galatea Figueras" гэх өнгө үзэмж цогцолсон, үлэмжийн тансаг барилга нь зураач Сальвадор Дали (Salvador Dalí)-д зориулсан музей юм. 

22

"The Frauenkirche" гэх энэхүү гайхалтай үзэмжит барилга нь Герман улсад байдаг бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеэр нураагдсан боловч 2004 онд үүнийг сэргээн босгож, өнөөгийн өнгө, үзэмж цогцолсон дэлхийд алдартай барилга болгож чадсан байна. 

21

Норвеги улсын Осло хотод байрлах газрын тосны компани болох "Statoil" нь хаанаас нь, хэзээ ч харсан эрхгүй анхаарал татахуйц юм. Үүнийг дэлхийг хамгийн загварлаг, шилдэг архетиктуртай оффисын нэг хэмээн үздэг аж. 

20

Мөн л Норвеги улсын нийслэл хотод байрлаж, өнгө төрх, үзэмж нэмэх "Opera House" нь тун ч өвөрмөц бүтэцтэй. Энэ нь дотроо 1,100 ширхэг өрөөтэй бөгөөд өрөө бүр нь дотоод үзэмжээрээ ам ангайлгаж орхидог байна. 

19

Энэтхэг улсын нийслэл болох Дели хотноо сүндэрлэн харагдах " Lotus" буюу бадамлянхуа сүм нь тус цэцгийн хэлбэрийг шингээн бүтээгдсэн байна. Энэ нь жуулчид, аялагчдын анхаарлыг ихээр татдаг төдийгүй зөвхөн үүнийг үзэж бишрэхээр Энэтхэг улсыг зорих хүмүүс ч цөөнгүй. 

18

"Ideal Palace" гэх энэхүү үзэж харах зүйл ихтэй, үнэхээрийн өвөрмөц барилга нь Франц улсад байдаг юм. Үүнийг Фердинанд Чевал (Ferdinand Cheval) гэх шууданч эр 33 жилийн турш өөрийн гараар урлаж, бүтээсэн байна. 

17

Гурвалжин хэлбэрт АНУ-ын Агаарын хүчний академи нь ерөнхийдөө шилээр бүтээгдсэн бөгөөд хэлбэр хэмжээ, өнгөний хувьд тун ч шинэлэг, нүд унагам аж. 

16

Нэрт архитектур Антонио Гауди (Antoni Gaudí)-ийн бүтээл болох "Colònia Güell" сүм нь гүйцэт баригдаж дуусаагүй боловч өнөө хэр нь нэр алдартай, уран гайхалтай барилга гэдгээр нь хүн бүр мэддэг билээ. 

15

Өвөрмөц шийдэл бүхий Италийн соёлын ордон нь энгийн атлаа үнэхээр үзэсгэлэн төгс барилга юм. Гайхаж хараад байх зүйл ховор боловч, үүнээс харц, анхаарлаа салгана гэдэг тун бэрх. 

14

Швед улсын Малмо хотод байрлах "Emporia" дэлгүүр нь маш том талбайг эзлэн оршдог төдийгүй өнгө төрх, үзэмжээрээ ямар ч дэлгүүрийг урдаа гишгүүлдэггүй аж. Мөн энэ нь  Скандиновын орнуудын хамгийн том дэлгүүрт тооцогддог. 

13

25 давхар "Фүжи Телевиз"-ын барилга нь Токио хотноо байрладаг юм. Энэ нь 1997 онд баригдсан бөгөөд жилээс жилд өнгөө засан, улам алдаршиж байгаа аж. 

12

Хурц өнцөг, ойлгомжгүй байдлыг онцлогоо болгосон Даллас хот дахь Байгаль, шинжлэх ухааны музей нь орчин үеийн дурсгалыг түгээн таниулсан юм. 

11

Дэлхийн хамгийн том шавран барилга болох "The Great Mosque of Djenné" нь дэлхий дахинаа архетиктурын ур ухаан, авьяас чадварыг  гайхуулж ирсэн билээ. 

10

Испани улсад байрлах тус дарсны үйлдвэр нь өнгө төрх, өвөрмөц байдлаараа гайхагддаг. Сайн чанарын дарсыг үйлдвэрлэхийн хажуугаар, хараа булаам үйлдвэрийг байгуулсан чадсан нь бахархал төрүүлнэ. 

9

Бразил улсад байрлах тус өвөрмөц шийдэл бүхий, олны анхаарлыг татахуйц музей нь дэлхий дахинаа тун ч алдартай юм. Учир нь үл ойлгогдох энэхүү барилгыг үзэж, бишрэхээр олон мянган хүн тус улсыг зорьдог байна.

8

"Temppeliaukio" сүм нь 1969 онд нээгдсэн бөгөөд үүнийг ах дүү архетиктур болох Тимо (Timo) болон Туомо (Tuomo) нар барьж, гүйцэтгэсэн байдаг. Энэ нь Финлянд улсын нийслэл Хельсинк хотод байрладаг аж. 

7

Та дэлхийн хамгийн том наран зуухыг Франц улсын Одейлло хотоос олох боломжтой. Тус хагас дугуй хэлбэрт барилга нь өөртөө 3,000 хэмийн халууныг өөртөө шингээдэг байна. 

6

35 метр өндөр шилэн музейг Заха Хадид (Zaha Hadid) зохион бүтээсэн бөгөөд үүний өвөрмөц хэлбэр, өнгө төрх нь олон мянган хүний анхаарлыг татсаар ирсэн билээ. 

5

Португаль улсын нийслэл болох Лисбон хотод байрлах далавч мэт хэлбэрт галт тэрэгний буудал нь дэлхийн хамгийн өвөрмөц, үзэсгэлэнтэй галт тэрэгний буудлуудын тоонд багтдаг юм. Үүнийг Испанийн нэрт архитектур Сантьяго Калатрава (Santiago Calatrava) бүтээсэн аж.

4

Хадан дундаас хальт үзэгдэх "Frank Lloyd Wright"-ын сүм нь АНУ-ын Арикона мужид байрладаг юм. 

3

Харах төдийд дуу алдам, хачин сайхан үзэмжит цагаан сүм нь Тайланд улсад байрладаг юм. Үүнийг бүтээхийн тулд олон хүний нөр их хөдөлмөр, ур ухаан шаардагдсан байдаг билээ. 

2

Архетиктур өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл болсон тус долгионт барилга нь Азербайжан улсад байрладаг юм. Үүний загварыг нэрт архетиктур  Заха Хадид (Zaha Hadid) гаргасан байдаг аж. 

1

Хамгийн шилдэг архитектуртай барилгаар "The Lutheran Hallgrímskirkja" гэх сүм тодорчээ. Энэ нь нэрт архитектур Гуджейн Самуэльсон (Guðjón Samúelsson)-ны бүтээл бөгөөд үүнийг хайлан урсаж буй галт уулын лаваас сэдэвлэж, байгуулсан аж. 

77
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()