2025 онд гал тогоо ямар байх вэ?

Ирээдүйд бидний эдэлж хэрэглэж байгаа зүйлс, тоног төхөөрөмжүүд хэрхэн хөгжих бол? Та энэ талаар урьд нь бодож байсан уу. Яг л "Ирээдүй рүү аялсан нь" хэмээх уран зөгнөлт, адал явдалт кино мэт төсөөлөл, мөрөөдлийнхөө ертөнцөөр хамтдаа аялцгаая. Бидний танилцуулах эдгээр тавилга нь "IKEA" тавилгын брэндийн 2025 оны загварууд ажээ.

2025 онд гал тогоо ямар байх вэ?
Хаах
Сурталчилгаа

1

Та яг одоо ухаалаг гал тогоог харж байна.

2

Ширээ, хана, тавилга гээд бүхий л зүйлс ухаалаг системтэй холбогдсон бөгөөд, мэдрэгчтэй юм. 

3

Ширээн дээр хоол хийх хүнсний зүйлс, материалыг тавьмагц, ширээ болон ханан дээр тухайн бүтээгдэхүүнээр хийж болох хоолны жор, цэс харагдах болно. Гэхдээ мэдээж та урьдчилан тохиргоог хийж, жороо хадгалсан байх хэрэгтэй. Аль эсвэл интернэттэй холбогдсон эсэхээ шалгах нь зөв юм.

4

Ийнхүү нэг бүрчлэн хоолны заавартай танилцаж, хэмжээ, уураг илчлэгийг ч мөн тодорхойлох боломжтой.

5

Хөргөгчний хаалга автоматаар нээгдэж, танд шаардлагатай бүхнээр туслах болно.

6

Хөргөх темперетур, өрөөний хэм зэргийг өөрөө тохируулах бөгөөд, бүхнийг хяналтандаа байлгана.

7

Энэхүү загасны тухайд цельсийн 2 хэмд хадгалагдаж байгаа бөгөөд шинэхэн байдлаа удаан хадгалах үүрэгтэй юм.

8

Усны тухайд хоёр цорготой байна. Эхнийх нь ундны зориулалттай цэвэр ус байх бол, дараагийн цоргоор саарал ус буюу цэвэршүүлж, шүүсэн ус байх гэнэ. Учир нь ирээдүйд цэвэр усны нөөц багасах хандлагатай тус ийнхүү систем нэвтрэх гэнэ.

9

Ухаалаг хогийн савны тусламжтай бид, хог хаягдлыг ангилан, цэвэр цэмцгэр байдлыг хадгалах учиртай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()