Адольф Гитлерийн амраг Эва Брауны гунигт амьдрал

Нацист Германы удирдагч Адольф Гитлер (Adolf Hitler)-ын тухай дуулаагүй, мэдэхгүй хүн гэж үгүй билээ. Түүний хийж бүтээсэн зүйлс, харгис авир, аймшигт үйлдлийг өдгөө хүн бүр ам авалцан ярьдаг боловч эхнэрийг нь орхигдуулдаг гэмтэй. Иймд өнөөдөр та бүхэндээ Гитлерийн хамгийн сүүлийн гэргий болох Эва Браун (Eva Braun)-ны талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Адольф Гитлерийн амраг Эва Брауны гунигт амьдрал

1 Хүүхэд нас

Эва 1912 оны 2-р сард Германы Мюнхен хотод мэндэлсэн байна. Тэрээр багаасаа дүрсгүй охин байсан бөгөөд голчлон хөвгүүдтэй найзалдаг байжээ. Иймд түүний эцэг эх охиноо дэг журамтай нэгэн болгохоор Католик шашны охидын сургуульд түүнийг явуулахаар шийдсэн аж. Харин Эва үүнээс татгалзан, бие даан ажил хийж, тусдаа байх болсон байна. Тэрээр зурагчны газар ажилд орсноор, амьдрал нь тэр чигээрээ өөрчлөгдсөн билээ. Мөн судлаачид түүнийг Еврей гаралтай байсан хэмээн үздэг байна. 

Хүүхэд нас

2 Хайр дурлал

Түүнийг Гитлерийн хувийн зурагчин болох Генрих Гофман (Heinrich Hoffmann) ажилд авсан бөгөөд Эва 1929 оны 10-р сард анх удаа Гитлертэй таарч байжээ. Тухайн үед тэрээр ердөө 17 настай байсан боловч Гитлерт дурлаж, тэд болзох болсон аж. Гитлер түүнд өөрийн нэр  болон ажлаа худал хэлж, уулзаж байсан бөгөөд эцэст нь бүх үнэн илчлэгдэхэд Эва түүнтэй уулзахаас татгалзаж байсан хэдий ч түүнд дэндүү дасчихсан, дурлачихсан байсан тул яаж ч чадалгүй уулзсан хэвээр байжээ.  

Хайр дурлал

3 Ухаалаг нэгэн

Ихэнх хүмүүс түүнийг нөлөө багатай, зүгээр л зурагчин хэмээн ойлгодог билээ. Гэвч үнэн хэрэгтээ тэрээр Гитлерийн баруун гар, дотны зөвлөгч нь байсан хэмээдэг. Тэд улс төрийн асуудлыг ярилцаж, шийдвэрийг хамтарч гаргадаг байсан гэдэг юм. Тэрээр Гитлерт маш их хайртай, дээрээс нь хүндэлж явдаг байсан тул өөрийн чадах чинээгээр тус болохыг хичээж явсан юм. 

Ухаалаг нэгэн

4 Тайван амгалан Гитлер

Бид урьд өмнө нь Гитлерийн дэндүү тайван, жаргалтай харцаар хэн нэгнийг ширтсэн зураг харж байгаагүй гэхэд хилсдэхгүй. Тэрээр тун ч ширүүн, тэмцэгч хүн байсан тул барагтай л бол инээмсэглэж, зөөлөн дулаан төрх гардаггүй юм. Харин тэрээр хүүхдүүдэд тун ч элгэсэг нэгэн байсан бөгөөд түүний энэхэн торгон агшинг гэргий Эва гэрэл зургийн хальснаа буулгаж авсан байна.  

Тайван амгалан Гитлер

5 Гайхалтай зурагчин

Тэрээр нөхрийнхөө зургийг цаг ямагт л дарж явдаг байсан бөгөөд үүнийгээ Генрих Гофманд борлуулж мөнгө олдог байсан. Мөн Эва , Гитлерийн хувийн амьдралаар багахан хэмжээний кино хийж, үүнээсээ 20,000 марк олж байсан гэдэг. Гитлерийн хаа яваа газарт нь дагаж, хором ч алдалгүй зургийг нь дардаг байжээ. 

Гайхалтай зурагчин

6 Амиа хорлохыг оролдсон

1932 онд Эва амиа хорлохыг завдаж, цээж рүүгээ буудаж байсан удаатай юм. Азаар сум түүний зүрхийг оноогүй бөгөөд бүсгүйг Гитлерийн хувийн эмч эмчилж, эдгээсэн байна. Түүний ойр дотныхон амиа хорлох гэж завдсан шалтгааныг нь зөвхөн Гитлерийн анхаарлыг татах гэсэн хэрэг гэж үзэж байв. Гитлер ч энэ явдлын дараа Эвад илүүтэй анхаарал хандуулж, бэлэг сэлт өгөн байнга хамт байхыг хичээдэг болжээ.

Амиа хорлохыг оролдсон

7 Дахин нэг удаа

Анхны амиа хорлох гэсэн оролдлогоос ердөө 3 жилийн дараа буюу 1935 онд тэрээр нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэж, дахин нэг удаа тэнгэрийн оронд очих шахав. Үүний учир нь дахиад л Гитлер байв. Тэр үргэлж л завгүй, дайн тулаан, улс төр гээд Эвад анхаарал хандуулах завгүй байсан төдийгүй тэд уулзалгүй 3 сар болсон байсан аж. Бүсгүй аргаа баран гэрээслэл бичин, амиа хорлох гэж оролдсон бөгөөд гэрээслэлдээ "Тэр дахиад л утсандаа хариу өгсөнгүй. Би түүнийг дахиж харахгүй байх вий гэхээс айж байна. Би нойрсуулах эм уугаад үүрд унтлаа" гэж бичсэн байв. Ухаан алдсан бүсгүйг олж, эмчилж эдгээсэн бөгөөд энэ явдлаас 1 жилийн дараа Эва болон Гитлер нар хамт амьдрах болсон байна. 

Дахин нэг удаа

8 Түүний сүүлийн өдрүүд

Бүсгүйн амьдралын сүүлчийн өдрүүд тун ч аз жаргалтай өнгөрсөн юм. Учир нь тэрээр өөрийн юу юунаас илүү хайртай залуутайгаа хамт байж, эцсийн мөч хүртэл гараас нь тавиагүй аж. Мөрөөдөж байснаараа Гитлертэй гэрлэж, түүний эхнэр болсон нь амьдралаас хүсч байсан цор ганц зүйл нь байсан гэдэг билээ. 

Түүний сүүлийн өдрүүд

9 Хүргэн ах

1945 оны 4-р сарын 28-нд Гитлер, Эвагийн хүргэн ах болох Херман Фегелейн (Hermann Fegelein)-ыг хөнөөсөн аж. Учир нь тэрээр Берлин хотоос бараа хулгайлж, мөн нууц амрагтайгаа явалдаж байгаад баригдсан байдаг юм. Гитлер түүнийг хөнөөснөөс ердөө хэдхэн цагийн дараа хосууд гэрлэж, эхнэр нөхөр болсон билээ. Гэвч тэд нэг гэр бүл болоод ердөө ганц хоноод л нас барсан юм. 

Хүргэн ах

10 Эрэлхэг, зоригт бүсгүй

1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд ЗХУ-ын цэргүүд Германы нийслэл Берлинд тулж ирсэн бөгөөд тухайн үед А.Гитлер Рейхштагын ойролцоох хорогдох байрандаа эхнэр Эвагийн хамт байсан билээ. Харин Эва, нөхрийгөө дайснуудаасаа өршөөл эрж, нэр төрөө уландаа гишгэхийн оронд зүгээр л хамтдаа үхье хэмээсэн аж. Тиймдээ ч хосууд хамтдаа амиа егүүтгэсэн бөгөөд энэ нь түүхэнд тодоос тод тэмдэглэгдсэн үлдсэн юм. Тухайн үед Эва ердөө 33 настай байсан билээ. 

Эрэлхэг, зоригт бүсгүй

272
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()