30 хоногийн дотор гэдсээрээ турах шалгарсан аргууд

Өдгөө эр эм хэмээн ялгалгүй хүн бүхэн хэвлийндээ булчинтай болж, төгс бие галбирыг өөртөө цогцлоохыг хүсдэг болсон юм. Гэхдээ та яаж, хэрхэн, түргэн хугацаанд хэвлийн булчинтай болохыг мэдэх үү? Бидний танд дуулгах аргууд нь заавал фитнес төв зорих шаардалагагүйгээр гэртээ хийх боломжтой гэдгээрээ онцлогтой. Ингээд 30 хоногийн дотор хэвлийн булчинтай болгох шалгарсан аргуудтай танилцъя. 

30 хоногийн дотор гэдсээрээ турах шалгарсан аргууд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Турах хэрэгтэй

Хүн бүрт хэвлийн булчин гэж байдаг. Харин үүнийг өөх хучсан байдаг тул ялгарч харагддаггүй юм. Тиймээс та хамгийн түрүүнд өөхөө хайлуулж, гэдсээ багасгах хэрэгтэй бөгөөд ингэхдээ өдөрт авсан калороо шатааж, өөх тосоо хайлуулах ёстой билээ.

Турах хэрэгтэй

2 Кардио дасгал хийх

Хүмүүс хэвлийн булчинтай болно гээд өдөр шөнөгүй гэдэсний таталт хийж байдаг. Гэхдээ нь буруу ойлголт бөгөөд ганц хэвлийн бус бүхий л биеийг хамарсан кардио дасгал хийсний улмаас үр дүнгээ хурдан үзүүлдэг байх юм. Тиймээс та кардио дасгал хийн, илүүдэл өөхөө шатааж, төгс бие галбир руу дөхөж очоорой. Хамгийн гол нь үүнийгээ зөв зүйтэй хийх ёстой гэдгийг мартуузай. 

Кардио дасгал хийх

3 Дэглэм барих

Таны хэвлийд хуримтлагдан гэдэсний булчингуудыг чинь халхлаад байгаа өөхөн давхаргыг арилгахын тулд зөв хооллож, дэглэм барих хэрэгтэй юм. Түргэн хоол, хэт их өөх тостой, дахин боловсруулсан чихэр, бялуу,  сахарын агууламж өндөр хоол, ундааны хэрэглээгээ хорих ёстой бөгөөд эрүүл хүнс болох өөхгүй мах, жимс, ногоо, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, загас, өндөгний цагаан, зөгийн бал, гурвалжин будаа зэрэг хүнсийг түлхүү хэрэглэж заншвал зохилтой. 

Дэглэм барих

4 Ус сайн уух

Мэдээж зөв хооллож, дасгалаа тогтмол хийх нь чухал боловч үүний хажуугаар ус сайн уух хэрэгтэй гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Өдрийн турш хангалттай сайн ус ууж байх нь таны бодисын солилцоог тогтворжуулж, биеийн тань нөхөн сэргээлтийг хурдасгах аж. Ингэснээр та турж, илүүдэл өөх, махнаас салахаас гадна эрүүлжих болно. 

Ус сайн уух

5 Дасгалаа үргэлжлүүлэн хийх

Та кардио дасгал хийсний дараа зөвхөн хэвлий хэсэгтээ анхаарал хандуулж, 20 минутыг зориулаарай. Ингэхдээ дор бичлэгээр үзүүлэх дасгалуудаас сонгон хийж, үр дүнг нь мэдрээрэй. Гэхдээ үр дүн нь түргэн хугацаанд мэдэгдэхгүй тул шантралгүй цааш хийгээд л байх хэрэгтэй аж. 

Дасгалаа үргэлжлүүлэн хийх

6 Тураах эмнээс зайлсхий

Та хэвлийн булчинтай, сайхан бие галбиртай нэгэн болохыг хүсч байвал тураах эмнээс зайлсхийх хэрэгтэй. Энэ нь таныг тураахаас илүүтэй хордуулж байдаг тул үүнийг яавч хэрэглэж болохгүй. Та эрүүл турж гэмээнэ, сайхан бие галбир, хэвлийн булчинг олж авах боломжтой юм шүү. 

Тураах эмнээс зайлсхий

7 Хэвлийн дасгал зөв хийх

Хэвлийн дасгал хийхдээ үүнийгээ ямагт мэдэрч, өөртөө урам зориг өгч байх хэрэгтэй. Гэдсээ байнга татаж, дасгалаа хийх бөгөөд чин сэтгэлээ зориулж хийх ёстой юм. Та кардио дасгал бүрийнхээ дараа хэвлийн булчин чангалах дасгалыг 3 удаа 30-удаагийн давтамжтай хийгээрэй. 

Хэвлийн дасгал зөв хийх

Доош харж хэвтэх

Ингэхдээ та доош харан, тохойгоороо тулан хэвтэнэ. Байрлалаа аль болох удаан хадгалах хэрэгтэй бөгөөд хэдхэн секунд өнгөрөх төдийд таны хэвлийд өвдөлт мэдрэгдэж эхлэх юм. 

Унадаг дугуй

Та эдгээр дасгалыг гэртээ ч хийх боломжтой бөгөөд дээш харж хэвтэн, толгойн дор гараа байрлуулж, гар хөлөө солбиулин дээш татаж, нийлүүлэх аж. Энэ нь маш үр дүнтэй дасгал юм шүү. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()