Хятадуудын хоолонд хийдэг аймшигтай бодисууд

Хятад хоол нь дэлхий дахинаа өвөрмөц, олон сонголттой гэдгээрээ алдартай билээ. Гэхдээ эдгээр хоол хүнсэнд нь бидний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц бүтээгдэхүүнүүд агуулагддаг гэдгийг та мэдэх үү? Үүнээс гадна эдгээр бүтээгдэхүүнүүдийг манай улсад ч мөн түлхүү хэрэглэдэг байх юм. Ингээд та бүхэндээ Хятад хоолонд ордог аюултай бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя. 

Хятадуудын хоолонд хийдэг аймшигтай бодисууд
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Боловсруулсан мөөг

Бид бүгд л мөөг идэх дуртай байдаг юм. Гэхдээ боловсруулсан буюу лаазалсан мөөг нь бага зэрэг аюултай гэдгийг 2006 онд Бээжин хотноо болсон үйл явдал нотолсон байна. Тухайн үед лаазалсан мөөгөөр хийсэн хоолыг идсэн 16 хүн хордлогонд орж, эмнэлэгт хүргэгдсэн аж. Мөн үүнийг шинжилж үзэхэд хортой химийн бодисыг ашигласан болох нь тогтоогдсон билээ. Иймээс та өөрийн эрүүл мэнддээ анхаарч аль болох органик, байгальд ургасан мөөгийг сонгож хэрэглэж байхыг зөвлөе. 

Боловсруулсан мөөг

2 Соё соус

Хятад улсад үйлдвэрлэгдсэн үнэ хямд соё соус нь өөртөө асар хортой химийн бодис агуулж байдаг юм. Энэ нь хуурамчаар амин хүчлийн сироп үйлдвэрлэж, бүтээгдэхүүндээ шингээсэн бөгөөд үүнийгээ хүний үснээс гаргаж авдаг байх аж.  Хятад улсад үүнийг үйлдвэрлэхийг хориглодог боловч нууцаар үйлдвэрлэгдэн, хил даван экспортлогддог байна. Магадгүй энэ нь манай улсад орж ирсэн байхыг ч үгүйсгэх аргагүй билээ. Тус бүтээгдэхүүнийг судалж үзэхэд  3-MCPD болон 1,3-DCP зэрэг химийн бодис агуулагдаж байсан бөгөөд эдгээр нь элэгний хорт хавдар үүсэх таатай нөхцлийг бүрдүүлдэг юм. 

Соё соус

3 Цагаан хайрст загас

Хятадын загасны фермүүд цагаан хайрст загасын хэмжээг томруулахын тулд "пестицид", "гербицид" болон  "фунгицид" зэрэг химийн бодисыг загасанд шахаж, урвалд оруулдаг байна. Мэдээж эдгээр нь хүний биед асар их хор хөнөөлтэй бөгөөд үүнийг нь судалгааны багийнхан шинжилж, дүгнэлт гаргасан аж. 

Цагаан хайрст загас

4 Сармис

Мэдээж бид сармисыг өдөр тутамдаа хэрэглэж, ашиг тустай хэмээн аль болох эрхэмлэдэг билээ. Харин Хятадад үйлдвэрлэгсэн, тариалагдсан сармисны тухайд түргэн хугацаанд, элдэв гэмтэл, алдагдалгүй ургуулахын тулд хортон, шавьжтай тэмцэх "форат" болон "паратион" зэрэг бодсыг шүршдэг байх юм. Үүнийг нь Хятадын засгийн газраас хатуу хориглодог бөгөөд энэ нь хүний биед аймшигт хор болон ирдэг аж. Тиймээс бид аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эрүүл хөрсөнд ургасан Монгол хүнсний ногоог хэрэглэх нь биед ашиг тустай юм шүү.  

Сармис

5 Байцаа

Байцаагаа шинэ хэвээр удаан хадгалахын тулд Хятадын үйлдвэрлэгчид "формальдегид" гэх цацраг идэвхит хорт бодисыг шүршдэг байх юм. Харин бид үүнийг нь мэдэлгүй хэрэглэж, өөрсдийн биеэ хордуулдаг аж. Энэхүү бодис нь ходоодны үйл ажиллагааг алдагдуулж, цаашлаад ходоодны шарх, хорт хавдартай болгох эрсдэлтэй билээ. Хэрэв таны худалдан авч байгаа байцаанаас идэмхий, хамар цоргим хурц үнэр ханхалж байвал шууд л үүнээс татгалзах хэрэгтэй байна. 

Байцаа

6 Вучан будаа

Хэрэв та Хятадын "вучан" будааг иддэг, идэх дуртай бол яг одоо үүнээс татгалзахыг зөвлөе. Тус будааг жинхэнэ хуурамч гэх төрлүүдээр үйлдвэрлэдэг бөгөөд хуурамч будаа нь тун ч аюултай юм. Тэд жинхэнэ будааг, хуурамчаар гаргаж авсан давирхайн будааг хольж, савладаг байна. Үүнийг агшаахад жинхэнэ будаа нь сайхан болсон байх боловч хуурамч нь хатуугаараа байж, удаан болдог аж. Энэхүү будаа нь Хятадаас маш олон улс руу экспорт хийгддэг бөгөөд магадгүй манай улсад ч орж ирсэн байж мэднэ. 

Вучан будаа

7 Алимны шүүс

Бид өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч, жимсний шүүс ууж байна хэмээн их л баярлаж явдаг. Харин та Хятадад үйлдвэрлэгдсэн хортой алимны шүүсийг уусан бол баярлахаас илүүтэй харамсах хэрэгтэй юм. Үүнийг ууж хэрэглэсний дараа бөөлжиж, ходоод эвгүйрхэн, толгой өвдөж эхэлдэг бөгөөд цаашлаад энэ нь хүндэлж, элэг уушгинд ч нөлөөлөх магадлал өндөр аж. Тиймээс та эрүүл аюулгүй жимсийг сонгож, үүгээр гэртээ шүүс хийж уух, эсвэл хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлдвэрийн шүүсийг сонгож хэрэглэж байгаарай.

Алимны шүүс

8 Давс

Хятад улс жилд 90 сая тонн давс үйлдвэрлэдэг юм. Харин үүний 90 гаруй хувь нь хүнд металл, хорт бодис агуулсан байх аж. Эдгээр нь "хар тугалга", "хүнцэл", "мөнгөн ус" болон "нитрит" гэх хорт бодисууд агуулдаг бөгөөд эдгээр биед хуримтлагдсаар мэдрэлийн гэмтэл, хорт хавдарт хүргэх гүүр болдог юм. Мөн энэ нь зөвхөн дангаар худалдаалагддаггүй бөгөөд  савласан бүтээгдэхүүнд ч агуулагддаг байна шүү. 

Давс

9 Ногоон вандуй

Хэдийгээр та ногооон вандуйнд дуртай байлаа ч Хятад улсад үйлдвэрлэсэнг сонгохгүй байх нь дээр. Учир нь үүнийг шар буурцаг, вандуй, ногоон өнгө оруулагч, "натрийн метабисульфит" зэргээр хийдэг байх юм. Үүнийг маш олон оронд борлуулахыг хориглосон байдаг бөгөөд будаг нь хүний биед сайн нөлөө үзүүлэхгүй гэдгийг бид бүгд сайн мэдэх билээ. Та ногоон вандуйг сонгонхдоо сайтар үнэрлэж, халуун усанд чанаад үзээрэй. Хэрэв тус вандуй болц нь удаан, хурц үнэртэй байх аваас энэ нь хуурамч гэдгийг илтгэнэ. 

Ногоон вандуй

10 Дупу

Дупу нь уураг ихтэй хэмээж, өдгөө хүмүүс ихээр хэрэглэх болсон. Гэхдээ Хятадад үйлдвэрлэгдсэн хямд дүпүний тухайд чанар муу, хортой байдаг аж. Хятадын Гуандонг хотод байрлах дупуны үйлдвэрээс дээж аван судалж үзэхэд үүнээс бохир ус, төмөр зэрэг илэрсэн бөгөөд үүнийг химийн хорт бодисоор баяжуулсан гэх дүгнэлт гарж, худалдаалахыг хориглосон билээ. Мөн зарим үйлдвэрүүд дупу хийхдээ үйлдвэрийн "цайруулагч", "ронгалит" хэмээн бодис зэргийг ашигладаг байна. 

Дупу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()