Гоймонг хэрхэн амттай чанах вэ?

Бид гоймонг чанахдаа усанд хийж буцалгаж, амталсан болчихоод л гаргаж иддэг. Гэхдээ та үүнээс илүүг хийх боломжтой бөгөөд зүгээр л үүнийгээ мэдэхгүй байгаад хамаг учир оршиж байгаа юм. Иймд өнөөдөр та бүхэндээ гоймонг салахын аргагүй амттай чанах аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танлцъя. 

Гоймонг хэрхэн амттай чанах вэ?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Халуун ногоотой гоймон

Үүнийг хийхэд танд:

  • Ус- 2 аяга
  • Масло- 3 халбага
  • Оливын тос- 1 халбага
  • Пармезан бяслаг- 2 аяга
  • Хар перец- 1 халбага
  • Гоймон- 2 уут хэрэг болох юм. 

Эхлээд ус, масло, оливын тос зэргээ тогоондоо хийж, халаан, буцалгах бөгөөд үүндээ үрсэн бяслагаа хийж, бага зэрэг байлгаарай. Усаа буцлаад ирмэгц нь гоймонгоо хийж чанах бөгөөд хамгийн сүүлд перец цацан, амтлах аж. 

Халуун ногоотой гоймон

2 Гоймонтой ногоотой шөл

Хэрэв та гоймон чанаж идэх гэж байвал үүндээ дуртай хүнсний ногоогоо хийж идээрэй. Сонгино, лууван, чинжүү зэрэг нь хоолыг тань амттай болгохоос гадна ашиг тустай билээ. Ингэхдээ эхлээд сонгиноо бага зэрэг хуураад, дээрээс нь ногоогоо хийж, 3-4 минут байлгах аж. Харин дараа нь үүндээ ус хийж, буцалмагц нь гоймонгоо хийж чанах бөгөөд давс, перец зэргээр амталж идээрэй. 

Гоймонтой  ногоотой шөл

3 Брокклитой гоймон

Энэ нь хийхэд тун хялбархан бөгөөд гоймонг тань гайхалтай амттай болгох юм. Эхлээд та багахан усанд гоймонгоо чанаж, давс, перец зэргээр амтлаарай. Энэ хооронд брокклигоо чанаж, бэлтгэн цааш тавьсан байх аж. Гоймонгоо болмогц нь усыг нь багасгаж, дээр нь брокклигоо хийн, хутгаад идээрэй. Мөн та гоймонгоо хэт удаан чанаж, нялцайлгахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй юм шүү. 

Брокклитой гоймон

4 Хуурсан гоймон

Та гоймонг хуурч болдог гэдгийг мэдэх үү? Энэ нь үнэхээр гайхалтай амттай болдог юм шүү. Орцонд нь ногоон сонгино, мөөг, чинжүү, броккли зэрэг хүнсний ногоо орох бөгөөд та ногоонуудаа бүгдийг жигд нарийн хэрчиж бэлтгэн, хайруулын тавгандаа хуурах юм. Харин гоймонгоо усанд чанаж, шүүж аваарай. Хуурсан ногоон дээрээ гоймонгоо хийж, шарах ба хоолоо өөрийн дураар амтлах боломжтой. Мөн үүүнд шарсан өндөг, вандуй зэргийг ч нэмэн, амт оруулж болох юм. 

Хуурсан гоймон

5 Бяслагтай гоймон

Ингэхийн тулд та гоймонгоо эхлээд усанд чанаж, шүүж авах бөгөөд хэт удаан чанахгүй байх тал дээр анхаарлаа хандуулаарай. Хайруулын тавгандаа масло хийгээд, үүндээ гоймонгоо хийж, бага зэрэг хуурах аж. Харин дараа нь бяслагаа хийж, хайлуулах бөгөөд бага зэрэг сүү нэмж ч болно. Зөөлөн гал дээр бяслагаа хайлж дуустал нь байлгах төдийгүй үүнийг хэт хурц биш зөөлнөөр амталвал зохилтой. 

Бяслагтай гоймон

6 Тахианы шөлтэй гоймон

Та гоймонгоо тахианы тунгалаг шөлөнд хийж чанаарай. Үүнийгээ илүү төгс амттай болгохын тулд мөөг, ногоо сонгино зэргээр амтлахаас гадна өндөг чанаж хийгээрэй. Энэхүү хоолыг нэг идсэн байхад дахин дахин идэх хүсэл төрж, биеэ барихад ч хэцүү болгодог байх юм. 

Тахианы шөлтэй гоймон

7 Тайланд маягийн гоймон

Гоймонгоо зааврын дагуу чанаж, уснаас нь шүүж тавих ёстой юм. Харин энэ хооронд мөөг, чинжүү зэрэг ногоог бэлтгэн, хуурах аж. Үүндээ гоймонгоо хийж, соё соусаар амтлаарай. Хоол болсны дараа таваглаад хэрчсэн ногоон сонгино дээрээс нь цацан, өнгө, амт оруулах хооллох нь хамгийн зөв шийдэл билээ. 

Тайланд маягийн гоймон

8 Халуун ногоотой гоймон

Халуун ногоотой гоймонг гадуур худалдаалдаг боловч тэдгээр амтлагч нь хүний биед төдийлөн сайн нөлөө үзүүлдэггүй юм. Иймд та үүнийг гэртээ амттай болгон хийх боломжтой аж. Гоймонг зааврын дагуу чанаж, халуун чинжүү, нунтаг цагаан гаа зэргээр амтлаарай. Мөн үүндээ бага зэрэг мах хийж өгвөл илүүтэй амт чанар сайтай болох юм. 

Халуун ногоотой гоймон

9 Гахайн шарсан мах

Хэрэв та өвөрмөц, гайхалтай амтыг хүсч байвал гахайн шарсан махыг ашиглан, гоймон чанаад үзээрэй. Итгэмээргүй үр дүнд хүргэх байна шүү. Гоймонгоо чанаж, үүндээ сонгино, бууцай зэргийг хийх бөгөөд чанасан өндгөөр чимэглэж ч болно. Харин хамгийн гол зүйл болох гахайн махаа шарж, дээр нь тавьж байрлуулах бөгөөд хоолныхоо дээрээс гүнжидийн үр цацаж өгөөрэй. 

Гахайн шарсан мах

10 Япон маягийн гоймон

Гоймонгоо тахианы тунгалаг шөлөнд чанаж, үүндээ мах хийж өгвөл зохилтой. Хоолондоо сонгино, сармис, цагаан гаа, мөөг зэргийг хийхээс гадна бага зэрэг соё соусаар амталж өгөх ёстой аж. Мөн чанасан өндөг дээр нь тавьж, илүүтэй сайхан амтыг цогцлоогоорой. 

Япон маягийн гоймон

48
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()