Таныг 5 насаар залуу харагдуулах хувцаслалтууд

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань хувцаслалт, нүүр будалтандаа ихээхэн ач холбогдлыг өгөх болсон. Учир нь нүүрээ цэмцгэр будаж, донж маягийг нь тааруулан хувцасласнаар та харц ялдам, үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж чадах билээ. Мөн наснаасаа залуу, цоглог, хүн бүрийн харцыг булааж ч болно шүү дээ. Иймээс та бүхэндээ хувцаслах хэв маягаараа хэрхэн залуу сайхан харагдах талаар үнэтэй зөвлөгөөг өгч байна. Тухлан сууж, таалан болгооно уу...

Таныг 5 насаар залуу харагдуулах хувцаслалтууд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Өвөрмөц хэв маягийг бүрдүүл

Та хааяа ч болов маш өвөрмөц хэв маягаар хувцаслаж байгаарай. Өнгө, өнгийн гоёмсог хээ, өнгөний бүрдэл нь таныг илүү залуу, жавхаалаг харагдуулах болно. Иймд маш содон өнгө, хээний зохицлыг зориглоод нэг бүрдүүлээрэй. Гэвч давс хужирыг нь тааруулахгүй бол эсрэгээрээ онцгүй харагдана шүү.

Өвөрмөц хэв маягийг бүрдүүл

2 Судалтай, бөмбөлөгтэй хувцас

Энэ төрлийн хувцас нь магадгүй танд жаахан хүүхдэрхүү санагдаж байвал, энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Судал, бөмбөлөгтэй хувцсыг зөв тохируулж чадвал таныг харин ч маш залуу, дэгжин харагдуулж чаддаг. Олны танил алдартай эрхмүүдийг анзаарвал тэд бүгд эдгээр хувцастай салшгүй нөхөрлөсөн байдаг юм.

Судалтай, бөмбөлөгтэй хувцас

3 Гоёл чимэглэл

Заримдаа том өнгөлөг, шүр сувдан зүүлт таныг чимж, үнэхээр содон харагдуулдаг. Гэвч зохицохгүй зүйл дээр тэдгээрийг зүүх, хэт их чимэглэл нь таныг бүр ч таагүй харагдуулж мэднэ. Зурган дээр харуулсан шиг ийнхүү ганц нэгээр нь хослуулан зүүж болох шүү дээ.

Гоёл чимэглэл

4 Цэгцтэй хувцал

Илүү дутуу унжиж, санжганасан, хэлхгэр хувцаснаас илүү, таныг биеийн галбирыг тодотгох даашинз, даруухан цэмцгэр хувцас нь таныг илүү ихэмсэг, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Тиймээс хувцасныхаа нэгээхэн сонголтыг ийм загвараар бүрдүүлээд үзээрэй.

Цэгцтэй хувцал

5

6 Өнгөлөг

40 гарсан гэхээрээ л яагаад заавал хар бараан, эсвэл завсрын өнгийг сонгох ёстой гэж? Та өөрөө өөрийгөө л илүү оворжуу, хөгшин харагдуулж байж мэдэх юм. Харин тэрхүү сэтгэлгээгээ орхиод энэ зуныг маш өнгөлөг, загварлаг хувцсаар чимээд үзээрэй.

Өнгөлөг

7

8 Жинсэн өмд

Жинсэн өмд нь зөвхөн залууст зориулагдсан гэж үү? Тэгвэл та эндүүрч байна. Учир нь энэ нь бүхий л насны хүмүүст маш тохиромжтой, дээр нь үнэхээр загварлаг, залуухан харагдуулдаг юм. Иймд жинсэн хувцсаар өөрийгөө яагаад тодотгож болохгүй гэж?

Жинсэн өмд

9

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()