Японы мафийн тухай цочирдом баримтууд

Японы маф буюу якуза нар нь дэлхий нийтээр тун алдартай билээ. Тус улсад гэхэд 100 мянга орчим язука байдаг гэх бөгөөд тэдний сүр хүч, дэг журам зэрэг нь гайхшрал төрүүлэхүйц аж. Харин өнөөдөр та бүхэндээ Японы мафийн тухай сонирхолтой баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Японы мафийн тухай цочирдом баримтууд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Якуза нарыг хуулиндаа хүлээн зөвшөөрдөг

Якуза нарыг Япон улсад хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Тэд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаараа нийгмийг удирдаж, өөрсдийгөө Японы соёлын нэг хэсэг хэмээдэг бөгөөд тэдний хийж байгаа зүйлс, авч байгаа арга хэмжээнүүд олны нүдэнд ил нээлттэй байдаг аж. Төрийн түшээдүүд хүртэл тэднээс хараат байдаг төдийгүй Язука нарыг хууль сахиулагчид хэмээн үздэг байна. 

Якуза нарыг хуулиндаа хүлээн зөвшөөрдөг

2 Шивээсийг гараар хийдэг

Тэдний ихэнх нь бие дүүрэн шивээстэй байдаг бөгөөд үүнийг нь зөвхөн гараар урладаг байна. Хэрэв та шивээсийг гэмт хэрэгтэн, хэрцгий хүмүүс хийлгэдэг гэж бодож байвал хол төөрч явжээ. Язука нарын хувьд үүнийг өөрсдийн бүлэглэлийн тэмдэг, хүндлэл гэж үздэг бөгөөд олон цагийн турш гар аргаар шивээс хийлгэж, асар их өвдөлт мэдэрч байгаадаа талархаж байдаг юм. 

Шивээсийг гараар хийдэг

3 Тэдний эхнэрүүд ч мөн шивээстэй

Айлын гэрийг чимэх эхнэр хүн гэдэг нь нөхөр, хүүхдээ халамжилж, хоол ундаа бэлтгэх үүрэгтэй байдаг бол Якуза нарын эхнэр тэднээс нэгэн зүйлийг илүү гүйцэлдүүлэх хэрэгтэй болдог аж. Энэ бол шивээс юм. Тэд өөрсдийн биеэн дээр шивээс хийлгэж, Якуза нарыг, нөхрөө хүндэтгэж байгаа гэдгээ илэрхийлж, тэмдэг болгодог байна. 

Тэдний эхнэрүүд ч мөн шивээстэй

4 Тусламж

Тэд улс орон, элэг нэгт нутгийн ард иргэддээ тусламжын гараа сунгадаг юм. Якуза нар зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө бус нийгмийн бүхий л болохгүй, бүтэхгүй зүйлсд нөлөөлж чаддаг учраас ард түмэн болоод төр нийгэмдээ нөлөөлж, хүлээн зөвшөөрөгдөж чадсан байдаг билээ. 1995 онд болж өнгөрсөн Коби хотын аймшигт газар хөдлөлтийн улмаас хүн зон бэртэж, үхэлтэй нүүр тулж байсан бөгөөд тухайн үед Коби хотод байрлаж байсан Якуза нар амь биеэ золин, ард иргэдээ аварч, хамгаалж байсан гэдэг юм. Мөн 2011 оны далайн эрэг орчмоор цунами, газар хөдлөлт болж хүмүүс гарах гарцгүй болж байх үед мөн л Якуза нар тэднийг гүн ангалаас гаргаж, амийг нь аварч байсан аж. 

Тусламж

5 Тэд нэг гэр бүл

Якуза нар яг л гэр бүл шиг байж чаддаг бөгөөд маш хатуу дэг журмыг баримталдаг аж. Тэд өөрсдийн дээд хүмүүстэйгээ маш хүндлэлтэй харилцдаг төдийгүй тэдний төлөө амиа өгч чадахуйц зориг, тэвчээрийг тээж явдаг юм. Тэднийг анх гудамжинд үхлээ эрэн хэвтэж байхад нь сургаж Якуза болгож авдаг ба ингэснээр амь, амьдралыг нь зэрэг аварч, нэр хүнд, ёс журамтай, хүчирхэг нэгэн болгодог байна.

Тэд нэг гэр бүл

6 Якуза нэрний утга

Хүн бүр л Якуза гэх нэрийг дуулж, сонсож явсан боловч угтаа чухам ямар утга илэрхийлж байдгыг төдийлэн сайн мэддэггүй юм. Харин энэ нь Японы уламжлалт мөрийтэй тоглоом болох "oicho-kabu"-ын нэгэн нэршил аж. Тэд өөрсдийн нэрээ тогтосноос хойш хаана ч хэн ч Якуза гэх нэрийг сонссон даруйдаа дагжин чичирдэг болсон юм. 

Якуза нэрний утга

7 Шийтгэл

Хэрэв үнэхээр л Якуза мөн бол өөрийн үүргийг ямагт ухамсарлаж, буруу хэрэг хийвэл үүнийхээ хариуцлагыг нэр төртэй хүлээдэг байх хэрэгтэй. Тиймдээ ч тэд дүрэм, зөрчиж алдаа гаргах аваас үг дуугүй хуруугаа тайруулдаг байна. Үүнийг  “юүбицүме” гэж нэрлэдэг аж. 

Шийтгэл

8 Дэлхийд томоохон байр суурь эзэлнэ

Тэднийг дэлхийн хамгийн том мафийн бүлэглэл хэмээдэг аж. 100,000 гаруй гишүүнтэй тус бүлэглэл нь зөвхөн Япон гэлтгүй дэлхий нийтийг хамарч эхлээд байгаа юм. "Ямагути гуми" бүлэглэл нь 6.5 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд жил бүр 460 сая долларыг олдог байна. Тэд ихэвчлэн хар тамхи наймаалж, хүний наймаа хийх, энтертайнмент ертөнц, хар захыг эзэгнэх гэх мэтээр хөрөнгө босгож байдаг билээ. 

Дэлхийд томоохон байр суурь эзэлнэ

9 Америк руу тэлсэн

Якуза нарын бүлэглэл нь Азийн орнууд болон Америк руу хүрээллээ тэлж, үйл ажиллагаагаа явуулах болоод байгаа аж. Тэд Ази, Европ, Америк дахь салбар бүлгүүдээрээ дамжуулан гэмт хэрэг зохион байгуулдаг төдийгүй АНУ-д хар тамхи, мөнгө угаах ажиллагаа явуулдаг гэнэ. Үүнийг олж мэдсэн АНУ-ын эрх баригчид "Ямагути гуми"-г тив дамнасан гэмт хэргийн бүлэгт тооцож, тэдэнтэй холбоотой бүлгүүд, бизнесүүдийг хар жагсаалтанд оруулж байсан юм.

Америк руу тэлсэн

10 2020 оны Токиогын олимп

2020 онд Токио хотноо зуны XXXII дахь олимп зохион байгуулагдахаар болоод байгаа бөгөөд үүний улмаас Япон улс дор хаяж 50 тэрбум доллараар бүтээн байгуулалт хийхээр төсөв гаргаад байгаа аж. Харин улсынхаа бүхий л барилга байгууламж, бизнесийг гартаа атган, базаж байдаг Якуза нар тус төсвийн орлогын 5 хувьийг өөрсдийн болгох гэнэ. 

2020 оны Токиогын олимп

11 Бүтэц

Якуза нарын бүлэглэл ердөө “эцэг-хүү”, “ах-дүү” гэсэн эцгийн эрхт ёсны уламжлалаар бүрэлддэг аж. Бүлгийн тэргүүнээ шеф /оябун/ хэмээгээд бүгд захирагдах бөгөөд түүний дараа ахлах зөвлөх /сайко комон/, тамгын газрын дарга /со-хомбутё/, тэргүүний туслах “фуку-хомбутё/, орлогч /вакагасира/ гэх дарааллаар явдаг юм. Гишүүн бүр өөр өөрийн гэсэн дүүтэй бол дүү нар нь залуу гишүүн буюу ерийн якуза нарыг хариуцаж ажилладаг байна. Ингээд тэд гишүүдээ хувиарлаж, бүлэг болгодог бөгөөд нэг бүлэг нь  20-200 хүнтэй байх бөгөөд зарим нэг нь олон мянган гишүүнтэй байх нь ч бий. Харин олон гишүүнтэй бүлэглэл нь хэд хэдэн хотыг хянаж, эрхшээлдээ байдгадаг аж.

Бүтэц

12 Тэдний загалмайлсан эцэг

1940- 1980 оны хооронд "Ямагути гуми" бүлэглэлийг  Казуо Таока (Kazuo Taoka) гэх эрхэм удирдаж байсан бөгөөд түүнийг Якуза нарын загалмайлсан эцэг хэмээдэг аж. Түүнийг анх Якуза нар өргөж аван, гайхалтай тулалдах авьяасыг бишэрч, үүнийг улам хөгжүүлж өгсөн байна. Харин тэрээр 1936 онд Якузагийн нэгэн гишүүнийг хөнөөж, 8 жилийг шоронд өнгөрүүлсэн бөгөөд 25 насандаа шоронгоос суллагдмагцаа бүлэглэлийн тэргүүн, босс болсон бөгөөд хүч сул, хүн цөөтэй Якуза бүлэглэлээ өргөтгөж, хүчирхэгжүүлсэн гэдгээрээ алдартай аж. Түүний аминд хүрэхийг оролдох хүмүүс маш олон байсан бөгөөд тэрээр хүзүүндээ буудуулж байсан ч амьд үлдэж чадсан байдаг. Ямартай ч тэрээр 1981 онд зүрхний шигдээсээр нас барсан байдаг билээ. 

Тэдний загалмайлсан эцэг

13 Эмэгтэй хүнээр удирдуулж байсан

Якуза бол хүчирхэг, дэг журамт эрчүүдийн бүлэглэл гэгддэг юм. Харин 1982 онд Казуо Таока нас барсан тул тэднийг удирдан чиглүүлэх хүн үгүй болоход талийгаач удирдагчийн гэргий Фумико (Fumiko) тэднийг мэдэлдээ авч, удирдах болсон аж. Тэрээр эмэгтэй хүн гэхэд гайхалтай хүчирхэг, сүрдмээр нэгэн байсан бөгөөд бүлэглэлийн гишүүдийн тоог нэмэгдүүлж, хар тамхи наймаалах сэдлийг анх өдөөж өгч байжээ. Түүнээр удирдуулсан бүлэглэл нэгэнт эрчийг аван, Япон улсыг тэр чигт нь атгаж байсан боловч бүлэглэл дотор хагарал үүсч, тэд эмэгтэй хүнээр өөрсдийгөө удирдуулахыг хүсээгүй тул бослого гаргаж, эргэлт хийсэн байна. 

Эмэгтэй хүнээр удирдуулж байсан

14 Насанд хүрэгчдийн киноны салбарыг хянадаг

Насанд хүрэгчдийн кино салбар нь Якуза нарын орлогын эх үүсвэр аж. Тэд хориото порно кино үйлдвэрлэж, үүнийгээ зах зээлд борлуулан маш их хэмжээний ашиг олдог бөгөөд бүтээлээ гадаад руу хүртэл явуулдаг байх юм. Мөн охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж, мөнгө олох ч бий. Тэдний хувьд мөнгө, цуснаас илүү чухал...

Насанд хүрэгчдийн киноны салбарыг хянадаг

15 Якуза нарын дайн

2016 он гарснаар Якуза нар 17 удаа том жижиг мөргөлдөөн үүсгээд байгаа билээ. 72 салбартай "Ямагути гуми" бүлэглэл хоёр хуваагдаж, "Кобэ ямагути-гуми” гэх шинэ бүлэглэл байгуулсны улмаас ийн асуудал мандсан байна. Одоогоор "Ямагути гуми" нь 14,000 орчим гишүүнтэй бол "Кобэ ямагути-гуми” нь 6,000 орчим гишүүнтэй бөгөөд тэдний энэхүү нэгнээ дарах гэсэн оролдлого цаг хугацаа өнгөрөх тусам томорч байгаа бөгөөд үүнээс үүдэн дайн гарах вий гэхээс эрх баригчид эмээж байгаа юм. 

Якуза нарын дайн

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй

~ Японы мафийн нууц амьдрал ~

365
таалагдаж байна

99
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()