Жин хасах залхуу аргууд

Илүүдэл жингээсээ сална гэдэг хүн бүхний хувьд маш хүндрэлтэй асуудал байдаг. Фитнест явж хамаг хүчээ бараад л, дуртай хоолноосоо холдохын тухайд бол юу ч ярих вэ дээ... Харин та бүхэнд маш энгийн хэрнээ гайхалтай үр дүнтэй, жижигхэн, бүр бага зэрэг залхуу ч гэж хэлж болмоор аргуудыг танилцуулж байна. 

Жин хасах залхуу аргууд
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Угаалга хийж байхдаа хийх дасгал

Эзэгтэй нарын хувьд, ундарсан их гэрийн ажлын хажуугаар фитнест явж, дэглэм баримтлана гэдэг нь мөрөөдөл төдий зүйл юм. Гэртээ байхад хоолоо сойж турна гэдэг бүр ч асуудал. Харин та гэрийнхээ ажлыг хийнгээ хүссэн жиндээ хүрч чадна гэвэл ямар вэ? Хувцсаа угааж байхдаа сагстай хувцсаа гартаа барьж, 15-20 удаагийн давтамжтай сууж босоорой. Ийнхүү 2-3 минут амарч дахин хийх юм. 

Угаалга хийж байхдаа хийх дасгал

2 Кофе уунгаа ханатай суулт хийх

Гэртээ кофе уун, зурагт үзэнгээ энэхүү дасгалыг хийх боломжтой. Нуруугаа цэх шулуун болгож, аягатай кофе уух, эсвэл ном уншингаа дээшээ доогоо сууж босох хэрэгтэй. Энэ нь өгзөг, гуяны булчинг цочроож, тухайн хэсгийн илүүдэл өөхийг эрчимтэй шатаадаг байна.

Кофе уунгаа ханатай суулт хийх

3 Аяга таваг угаах

Аяга тавгаа угаангаа суултыг хийвэл ямар вэ? Аягаа нэг нэгээр нь угааж, хатаагчинд хийнэ. Ажлаа хийнгээ суултаа хийгээд турж галбиржаарай бүсгүйчүүдээ. Хамгийн гол нь та өвдгөөрөө бүрэн доошоо суух хэрэгтэй бөгөөд эхний удаад 25-30 удаа орчим хийхэд тохиромжтой. Эсвэл суулт хийх тогтсон системээр хичээллэж болох юм.

Аяга таваг угаах

4 Машин барьж байхдаа гэдэсний таталт хийх

Хэн ч машин барьж байхдаа, аль эсвэл гэртээ сууж байхдаа турах талаар санахгүй шүү дээ. Тэгвэл энэ нь боломжтой гэнэ шүү. Та өдрийн аль нэг үеэр амьсгалаа түгжиж, гэдсээ чангалж сайтар татаарай. Аль болох чадах чинээгээрээ удаан барихыг хичээж, 10-15 удаагийн давтамжтай хийх хэрэгтэй.

Машин барьж байхдаа гэдэсний таталт хийх

5 Гараа угаахдаа хийх дасгал

Гараа угаахдаа ч та жингээ хасаж, өөхөө шатаах бүрэн боломжтой юм. Үүний тулд зурагт үзүүлсэн шиг байрлалыг авч, гараараа тулан сунайх байрлалд шилжээрэй. Ойролцоогоор 20-30 удаагийн давтамжтай хийх юм. Энэ нь цээж болон, гарын булчинг чангалж өгдөг.

Гараа угаахдаа хийх дасгал

6 Ширээний ард суухдаа дасгал хийх

Ширээний ард хооллохоор сууж байхдаа ч та энэхүү дасгалыг хийснээр сарын дараа гэхэд л үр дүнг нь мэдрэх болно. Нэг их ачаалалтай, хүнд дасгал биш гэсэн гайхалтай үр дүнтэй байх болно шүү. Сандал дээр цэх шулуун суугаад, ширээгээ биедээ наалдуулан ойрхон сууна. Ингээд 2 гараа алгаар нь ширээний дороос тулж, хамаг хүчээрээ газраас хөндийрүүлэхээр хичээгээрэй. Ийнхүү үүнийгээ 30 секунт барина. Энэ нь гарын булчингийн илүүдэл өөхийг хайлуулж, тураадаг.

Ширээний ард суухдаа дасгал хийх

7 Утсаар ярьж байхдаа

Утсаар ярьж байхдаа сандлын ирмэг дээр сууж, хөлөө өвдгөөр нь нугалан дээшээ доошоо хөдөлгөнө. Дараа нь шулуун байрлалд хөлөө сольбож, өвдөг нугарахгүйгээр дээш доош хөдөлнө. Энэ нь хэвлий болон, гуяын арын булчинд нөлөөлдөг байна шүү. Дасгалаа 20-30 удаагийн давтамжтай хийгээрэй.

Утсаар ярьж байхдаа

8 Хоол хийхдээ турах

Хоолоо буцалж байх хооронд хоёр гараа байж болох хэмжээгээр хойш татан алдалж, үүнийгээ хэдэн секунд барьсны дараа алгаа ташна. Та тус дасгалыг 50 удаагийн дамтамжтайгаар 2 удаа хийхэд л болох бөгөөд энэ нь биеийн хөшөөг гаргаж, булгарсан хэсгийг суллаж өгөх болно. 

Хоол хийхдээ турах

9 Орон дээр хэвтэж байхдаа

Элдвийг эргэцүүлэн орон дээр хэвтэж байхдаа хөлөө нугалан, цээжээ өргөлгүйгээр зөвхөн бөгсөн биеээ дээш өргөж, буулгаарай. Энэ нь гэдэсний булчин чангалж, нурууны ажиллагааг дэмжихээс гадна өгзөг томруулах шидтэй дасгал юм. Байрлалаа 15 секунд бариад 10 секунд амрах дарааллаар нийтдээ 5 удаа хийх аж.

Орон дээр хэвтэж байхдаа

10 Хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа

Гэрийн эзэгтэй ээж нарт хүүхдээсээ илүү гарч, дасгал хийх боломж тун хомс байдаг билээ. Харин та энэхүү завгүй байдлаа ашиглан, дасгалаа ч хийх боломжтой юм. Хүүхдүүдээ нуруун дээрээ суулгаж, доош харж хэвтэнэ. Ингэхдээ тохойгоор тулж, нуруугаа цэх байлгах шаардлагатай бөгөөд та өөрийн чадах хэмжээгээр байрлалаа удаан хадгалах хэрэгтэй аж. Тус дасгал нь гэдэсний булчинг чангалж, унжгар гэдэснээс салахад тустай. 

Хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()