Сургуульд хэзээ ч заадаггүй 10 чухал зүйлс

Хүн бүр л сургуульд сурч боловсрон, тэндээс олон зүйлсийг мэдэж авдаг юм. Өөрт хэрэгтэй бүхнийг сураад авчихлаа гэж бодоод амьдрал дээр гарахад үнэндээ туршлага, мэдлэг дутагдаж, яах, юу хийхээ мэдэхээ болих үе үргэлж тохиолддог нь нууц биш билээ. Иймд та бүхэндээ сургууль хэзээ ч заадаггүй чухал зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Сургуульд хэзээ ч заадаггүй 10 чухал зүйлс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Бусадтай харилцах

Амьдралд хамгийн чухал зүйл бол нийгэмд хөлөө олж, бусадтай зөв зүйтэй харилцах байдаг билээ. Харин та үүнийг сургуулиас сурч авна гэдэг үлгэр домог мэт зүйл бөгөөд амьдрал дээр гараад тун ч хэцүү байдалд орох нь бий. Тухайн хүнтэй хэрхэн харилцаж байгаагаас өөрийн тань авьяас чадвар гайхагдаж, амжилтанд хүрэх гол тулгуур болдог аж. Иймд та бусадтай зөв зүйтэй харилцаж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй ирэлхийлж сурах хэрэгтэй аж. 

Бусадтай харилцах

2 Шийдвэр гаргах

Ямар нэгэн шийдвэр гаргасны үр дүнд та зөв, буруу гэх хоёр хаалганы аль нэгийг нь татан онгойлгодог. Ямартай ч та өөрийн толгойгоор шийдвэр гаргасан нь сайн хэрэг бөгөөд зөв, буруу нь хамаагүй хувь хүн гэдгээ мэдэрч, шийдэмгий байгаа тань давуу чанар юм шүү. Иймд та ямагт өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Алдаа гаргах вий хэмээн эмээж, арчаагүй зан гаргах нь таны сул дорой байдлыг илтгэх аж. 

Шийдвэр гаргах

3 Мөнгө зарцуулах

Биднийг сургуульд сурч байхад мөнгөө хэрхэн, зөв зүйтэй зарцуулахыг заагаад өгчихсөн бол хичнээн сайхан бэ? Өдгөө хүмүүс үүнийг амьдралаас сурч авч байгаа билээ. Мөнгөтэй харьцана гэдэг таниас ур ухаан шаардана. Зовж зүдэрч олсон мөнгөө гарынхаа салаагаар урсгахын оронд төлөвлөж, яг л өөртөө хэрэгтэй гэсэн зүйлдээ зарцуулж хэвшээрэй. Мөн ямагт мөрөөдөлдөө зориулан мөнгөө хадгалж байх ёстой бөгөөд мөрөөдлөө биелүүлчивэл, дараагийн зүйлсийг төлөвлөж, байнга хуримталж байх ёстой юм.

Мөнгө зарцуулах

4 Хосуудын харилцаа

Хосуудын харилцааны тал дээр сургуульд, гэр бүлд ч тэр хэн ч зааж сургадаггүй. Тиймээс өнөөдөр олон хосууд салж, өсвөр насны охид жирэмсэн болж байна шүү дээ. Үүнийг эртнээс бага байхаас нь сурган хүмүүжүүлж, сайтар ойлгуулах хэрэгтэй болов уу? Мөн эсрэг хүйстэнтэйгээ харилцаа үүсгэхдээ юун дээр анхаарах, харилцаагаа хэрхэн удаан хадгалах зэргийг зайлшгүй мэдэх шаардлагтай юм. Ямартай ч хос байна гэдэг нь хоёр биенийхээ төлөө буулт хийж, үзэл бодлыг нь хүндэтгэдэг байхын нэр бөгөөд хамгийн чухал нь хайр халамж билээ. 

Хосуудын харилцаа

5 Тууштай, няхуур зан

Бүхий л зүйлд бүх зүрх сэтгэлээ зориулах нь мөн л чухал сайн чанаруудын нэг билээ. Энэ нь "хүн" байхын гол зорилго ч байж мэдэх юм. Харин бид эдгээр зан чанарыг сургиулаас бус, гэр бүлээсээ, амьдарч буй хүрээллээсээ олж авдаг билээ. Тиймдээ ч заавал ажил гэлтгүй, хийж байгаа бүхий л зүйлдээ мэрийлттэй хандаж чадвал, амжилтанд хүрэхэд дөхөм байх аж.

Тууштай, няхуур зан

6 Цаг баримтлах

Цаг барьж чаддаггүй бол, хүний итгэл хүлээсэн хариуцлагатай ажил албанд орно гэдэг нь мөрөөдөл төдий зүйл болж хувирах нь дамжиггүй. Хэрвээ та мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө сэрээж, босож чадахгүй бол амжилтанд хүрнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй аж. Энэ нь таны ёс суртахуун, авьяас чадварыг ч давхар харуулж байдаг тул хүн бүрт таагүй сэтгэгдэл төрүүлж, үргээж өгдөг байна. 

Цаг баримтлах

7 Засварлах

Ялангуяа эрэгтэй хүнд жижиг сажиг зүйлсийг засварлах янзлах хэрэг байнга шахуу тохиолддог. Харин үүнийг хэрхэн хийхийг амьдрал, унаган авьяас нь заагаад өгчихдөг юм шүү. Танд энэ нь зайлшгүй тохиолдох тул эртнээс сурч мэдэж байхад гэмгүй аж.

Засварлах

8 Машин засах

Машинаа засч мэдэхгүй засварын газар очиж хамаг мөнгөө үрэх нь түгээмэл явдал юм. Харин ядаж машиныхаа дугуйг солиод тавьчих чадвар танд тун ч их хэрэг болох байна. Угтаа бол хичээлдээ сайн байснаар сайн хань, сайн эцэг эх болдоггүй бөгөөд хамгийн гол нь амьдралын ухаан, уужим тэнүүн сэтгэл гол үүрэг гүйцэтгэдэг аж. Таны сураад авсан ганцхан зүйл тань цаашид хичнээн их хэрэг болно гээч. 

Машин засах

9 Хоол хийх

Гэрийн эзэгтэй нарын хамгийн сайн хийж чаддаг, чаддаг байх ёстой зүйл бол яалтчгүй хоол билээ. Харин үүнийг бид өөрсдийн арвин туршлага, ээжийн үнэт сургиалаас сурч мэдэж авдаг юм. Сайн хоол хийдэг, халамж сайтай эхнэрийг хамгийн сайн гэрийн эзэгтэй хэмээн хүн бүр л ам уралдан магтаж байдаг бөгөөд үүгээрээ нөхрийнхөө сэтгэлийг татаж, хайрыг булаадаг аж. 

Хоол хийх

10 Өөрийгөө хамгаалах

Бусдын хэл ам, дорд үзэлт зэргээс өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй юм. Энэ нь танд зайлшгүй шаардагдах зүйл бөгөөд үүнийг эзэмшиж чадахгүй бол амьдралд хөлөө ололгүй, унаж бүдэрсээр явах болно. Тиймээс таны хамгийн түрүүнд сурч авах ёстой чухал зүйл бол өөрийгөө хамгаалах юм шүү. 

Өөрийгөө хамгаалах

109
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()