Бидний мөнгийг хамгийн их үрдэг 25 зүйл

Бид мөнгө олох гэж хуруу хумсаа хугалах шахдаг атлаа, үрэхдээ хэдхэн хормыг л зарцуулдаг юм. Бид өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн хамгийн их мөнгө зарцуулдаг зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь амьдралд хамгийн их шаардагддаг зүйлс боловч аргыг нь олоод танаж болохоор зүйлс ч багтсан байна. Ингээд та бүхэндээ бидний хамгийн их мөнгө зарцуулдаг зүйлсийг танилцуулъя. 

Бидний мөнгийг хамгийн их үрдэг 25 зүйл
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Шатахуун

Өдгөө хөл дүүжлэх унаагүй хүн гэж ховор болсон бөгөөд энэ нь усаар явахгүй тул зайлшгүй шатахуун худалдан авах болдог. Харин шатахууны үнэ өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа нь ард иргэдийн халаасыг хоослох шиг болж байгаа билээ. Жилд дунджаар зөвхөн машины шатахуунд та 4-6 сая төгрөг зарцуулдаг гэдгийг мэдэх үү?

Шатахуун

2 Ууланд авирах

Амралтын өдөр бүр ууланд авирч, эрүүл мэнддээ анхаарах хүмүүс сүүлийн үед олшроод байгаа билээ. Энэ нь сайшаалтай хэрэг боловч нөгөөтэйгүүр явдал суудал ихтэй тул мөнгө зарцуулалт ихээр гардаг аж. 

Ууланд авирах

3 Шүдний оо

Бидний өдөр тутмын найз, нөхөр болсон шүдний оонд та багагүй мөнгө зарцуулж байдаг юм. Мэдээж хүн бүр л аль болох сайн чанарын оо авахыг зорьдог бөгөөд өглөө, оройдоо тогтмол угаах тул түргэн дуусдаг байна. 

Шүдний оо

4 Утасны гэр

Гар утасгүй хүн гэж өнөө цагт ганц ч үгүй. Харин гар утасныхаа гэрийг тогтмол сольж, элдэв зүйлсээр чимэглэх дуртай хүмүүс олон байдаг аж. Тэд өөрсдийн мөнгөө гоёл чимэглэл зэрэгт зарцуулж байдаг юм. Мөн танд зөвлөхөд дэлгүүрээс авахаас илүүтэй онлайнаар захиалж авах нь мөнгөнд хэмнэлттэй байна шүү. 

Утасны гэр

5 Дугуй

Унадаг дугуй, мотоцикл, машины дугуй гээд л хөл дүүжлэх унаатай хүн бүр л хагарсан дугуйнаас болж багагүй мөнгийг үрж хэвшсэн байдаг юм. Мэдээж дугуйгаа солихгүй, засуулахгүй гээд яах билээ дээ. 

Дугуй

6 Цэнэглэгч

Утасны тань цэнэглэгч, хэдхэн удаа цэнэглээд л эвдрээд байдаг уу? Тэгэх тоолонд шинэ цэнэглэгч авсаар та нэг л мэдэхэд утасныхаа үнэтэй дүйцэхүйц мөнгө үрж өгсөн байдаг гэнэ шүү. 

Цэнэглэгч

7 Хүүхдийн хувцас

Хүүхэд өдөр ирэх бүрийд л өсч торниж байдаг тул аваад хэдхэн удаа өмссөн хувцас нь багадаж, дахин шинийг авах хэрэгтэй болдог. Тиймээс хүүхэд тань тогтсон биеийн өндөр, хэмжээтэй болох хүртэл тус байдал давтагдаж, мөнгө их хэмжээгээр үрэгддэг юм. 

Хүүхдийн хувцас

8 Давс

Та орой бүр хоолондоо их бага хэмжээгээр давс хийж байгаа тул үүнийг дор хаяж, сардаа нэг удаа авах шаардлага гардаг байна. 

Давс

9 iPhone гар утас

iPhone гар утас нь хүн бүрийн хэрэглээ болоод байгаа билээ. Шинэ загвар нь гармагц хүн бүр л шуурч хэдэн саяаар гар утас худалдаж авдаг юм. Харин удахгүй iPhone 7 гарахаар төлөвлөгдөөд байгаа бөгөөд хүмүүс өнөөх олон саяаар авч байсан утаснаасаа хэдийн уйдаж, шинэ загварыг нь хоног тоолон хүлээж суугаа аж. 

iPhone гар утас

10 Эм

Хүн бүр л толгой өвдөх төдийд толгойны эм, гэдэс өвдөх төдийд гэдэсний эм, нуруу өвдөх төдийд нурууны эм гэхчлэн байнга л эмийн санг зорьдог. Гэвч та анзаараагүй боловч асар их мөнгийг зөвхөн эм авахад зарцуулсан байдаг билээ. 

Эм

11 Авс

Хүн төрөх нь үнэн шиг үхэх нь үнэн билээ. Өдөрт л гэхэд маш олон хүн амьдралыг орхин одож байдаг билээ. Тиймдээ ч авс үйлдвэрлэгчдийн олон ашиг, орлого өндөр байдаг аж. 

Авс

12 Зурагт

Мэдээж бид зурагтыг нэлээдгүй үнэтэй худалдаж авдаг. Харин үүндээ кабель эсвэл Ip tv  суурилуулж, сар бүр багагүй хэмжээний мөнгийг төлдөг юм. Хэрэв Ip tv-гээс төлбөртэй кино үзвэл тэгээд сарын цалингын тань тал нь яваад өгнөө л гэсэн үг. 

Зурагт

13 Цамц

Цамц, хувцас зэргийг авч өмсөх нь зүйн хэрэг боловч энгийн цамц уу? "Gucci"-гийн цамц уу? гэдгээс хамаарч хэтэвчнээс тань гарах мөнгөний хэмжээ өөрчлөгдөнө. 

Цамц

14 Тураах бэлдмэл

Ялангуяа бүсгүйчүүд тураах бүтээгдэхүүн тогтмол худалдан авах боловч эдгээр нь үр дүнгээ бага үзүүлэх тул дахин дахин худалдаж авсаар хамаг мөнгөө салхинд хийсгэж орхидог юм. 

Тураах бэлдмэл

15 Брэндийн шинэ машин

Спорт загварын брэндийн шинэ төмөр хүлгүүдэд донтсон хүмүүс гэж байдаг. Тэд шинэ загвар гарах төдийд л хамаг мөнгөө шавхан худалдаж авдаг бөгөөд үүнээсээ болж юу ч хоосон болох нь ч бий. 

Брэндийн шинэ машин

16 Интернэт

Гэртээ интернэт тавиулж сар бүр багагүй хэмжээний мөнгийг үрдэг өрх барагдахгүй олон байдаг билээ. Үүнээс гадна гадуур ажлаар явах тохиолдолд интернэт орох хэрэг гарвал утсаараа дата авах шаардлага гардаг . Энэ мэтчилэн бид анзааралгүй явсаар олон зуун мянган төгрөгийг зарцуулж орхидог байна. 

Интернэт

17 "Beats" чихэвч

Энэ үнэхээр солиотой. Бид зүгээр л бусдад догь харагдах гэсэндээ үнэтэй чихэвч зүүн гангардаг. Яг үүнтэй адил чанарын боловч арай хямд үнэтэй олон чихэвч байх боловч бид зүгээр л нэр хүнд, үзэмжийг нь бодолцож, "Beats" чихэвч худалдаж авдаг юм. 

"Beats" чихэвч

18 Хэрчиж, савласан жимс, ногоо

Үүний оронд та шинэхэн ногоо, жимсийг худалдаж аваад өөрөө хэрчиж, савлан хэрэглэх нь мөнгөнд тань хэмнэлттэй юм шүү.

Хэрчиж, савласан жимс, ногоо

19 Дарс

Хүмүүс дарсыг сонгохдоо үнэтэй тусмаа чанартай гэж ойлгодог тул болох өндөр үнэтэй дарсыг сонгох нь элбэг байдаг билээ. Үүний үр дүнд тэд хамаг мөнгөө сайн мэдэхгүй атлаа сайн гэж бодсон дарсанд зориулж орхидог аж. 

Дарс

20 Жирэмсний тест

Бүсгүйчүүд сарын тэмдэг нь ирэх цагаасаа хожимдох эсвэл эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсныхоо дараахан шууд л жирэмсний тест аван шалгадаг. Тэд амьдралдаа хэдэн ширхэг жирэмсний тест ашиглаж, мөнгөө үрж байсныг тоолж баршгүй юм. 

Жирэмсний тест

21 Фитнес

Гоё сайхан, эрүүл биетэй болохыг хүсэгчид өндөр үнэтэй фитнесийг зорьдог билээ. Фитнесийн төлбөр, хувцас эдлэл, хэрэгцээт зүйлс гээд л таны мөнгө салаагаар тань урсаж өгдөг юм шүү. 

Фитнес

22 Ариун цэврийн хэрэгсэл

Эмэгтэй хүн бүр сард дор хаяж 1 уут ариун цэврийн хэрэгсэл, тал хайрцаг өдөр тутмыг хэрэглэх шаардлага гардаг билээ. Харин өөрт тохирох сайн чанарын ариун цэврийн хэрэгслийг сонгох ёстой болдог бөгөөд үүнээс улбаалан бид асар их мөнгийг үрж зарцуулж байдаг аж. 

Ариун цэврийн хэрэгсэл

23 Гэрийн тэжээвэр амьтан

Гэрийн тэжээвэр амьтантай айлд илүүтэй их зарлага гарч байдаг юм. Амьтны хоол, дэвсгэр, элс, улирал тутмын вакцин, амьтны тоглоом гэхчлэн тоолж баршгүй олон зүйлийг хангаж өгөх шаардлага гардаг аж. Мэдээж эдгээр нь үнэгүй олдохгүй тул та түрүүвчээ ухахаас өөр аргагүйд хүрнэ. 

Гэрийн тэжээвэр амьтан

24 Тамхи

Хэрэв та тамхинд донтсон өдөр бүр тамхи татдаг нэгэн бол жилд гэхэд сая гаруй төгрөгийг зарцуулж, өөрийгөө хордуулж байдаг юм шүү. Таны хэр их татдагаас хамаарч тус мөнгөний хэмжээ нь багасаж эсвэл өсч болох аж. 

Тамхи

25 Үс засуулах

Эрэгтэй хүмүүс дор хаяж сардаа нэг удаа, эмэгтэйчүүд 2 сард нэг удаа үсэндээ хайч хүргэж, цоо шинэ нэгэн мэт болдог. Харин үсэнд хайч хүргэх төдийд л таниас хэдэн арван мянган төгрөг нэхэж, хамаг нервийг тань бардаг билээ. 

Үс засуулах

55
таалагдаж байна

91
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()