Хичээлдээ явахдаа хэрхэн бэлтгэх вэ?

Хичээлдээ явах цаг ирлээ хүүхдүүдээ! Хичээл сургуульдаа хэрхэн бэлтгэх вэ? Юу хийх вэ? гээд л олон бодлууд толгойд эргэлдэж, давчуухан санагдаж байгаа биз дээ... Уулзаагүй удсан найз нөхөдтэйгээ уулзаж, эрдмийн өргөөндөө суралцахдаа цаг тулган гарч, яаруу сандруу гүйдэг бол, бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Хичээлдээ явахдаа хэрхэн бэлтгэх вэ?

1 Орой болохоос өмнө:

1. Маргааш авч явах зүйлээ бэлдэх

Хэрэгтэй бүх зүйлүүдээ урд шөнө нь бэлдэж, цүнхэндээ хийх нь эд зүйлээ мартахаас зайлсхийх нэг арга болдог байна. Жишээ нь: маргааш та хичээлээ тараад бүжгийн сургалттай бол үүнийгээ эртнээс бэлдэж, цүнхэндээ хийх нь маргааш өглөөний ачааллыг багасгадаг. 

2. Өглөөний бүх зүйлээ төлөвлөх 

Маргааш өглөөний хувцас, гутал, нүүрний будалт өглөөний цайгаа бэлдэх хэрэгтэй. Энэ нь өглөөг илүү хялбар  болгодог байна. Хэрвээ хичээл болон ажил тань шөнө оройдоо төлөвлөгдөж дуусаагүй бол өглөө гүйцээж болно шүү дээ. Өглөө эрт сэрснээр, өөр олон ажлуудыг ч гүйцээж болдог юм.

3. Орондоо тохирсон цагтаа ор

Шөнө оройн цагаар юм хийх хэцүү хүндрэлтэй байвал, унтаж амраад өглөө сэргэг үедээ хийх нь сайн арга болдог байна. Гол нь унтахаасаа 30-60 минутын өмнө бэлтгэх хэрэгтэй. Хэт  оройтолгүй яг тохиромжтой цагт унтах нь маш зөв учир цагаа зөв сонгоорой.
 

Орой болохоос өмнө:

2 Хичээлийн өглөө…

1. Сэрүүлгээр сэрэх

Сэрүүлэг дуугарсан ч унтраагаад буцаж унтах нь маш буруу. Сэрүүлэг дуугарсны дараагаар унтаад дунджаар 90минут өнгөрлөө гэхэд нойр сэргэх бус харин ч эсрэгээр нөлөөлдөг байна. Харин эргэж унтахын оронд нүдээ нээн, гэрлээ асааж, өөдрөгөөр сайхан өглөөг угтаж буйгаар босох нь тэр өдрийг илүү эрч хүчтэй болгодог билээ.

Хичээлийн өглөө…

2. Өглөөг өөдрөгөөр эхлэх

Та өөрийнхөө өглөөг аз жаргал дүүрэн баяр баясгалантай угтаарай. Дуртай дуугаа тавиад иог эсвэл дасгал хийгээрэй. Магадгүй энэ нөлөөлөх ч юм билүү? 

3. Өглөөний цайгаа уу

Өглөөний цай бол хамгийн чухал хоолуудын нэг гэдгийг мартаж болохгүй. Өглөөний цайгаа сонгохдоо, аль болох  амин дэмтэйг сонгох нь зүйтэй. Хэрвээ таньд цайгаа уух цаг гарахгүй байгаа бол өглөөний цайгаа савлаад авч явж болох юм.

4. Шүдээ угаа

2 минутын турш болгоомжтой гэх ч нь шүдээ угаах хэрэгтэй. Шүдээ угаахдаа оо түрхэх мөн ам зайлагч хэрэглэхээ мартуузай. Нэмж хэлэхэд мөн амаа сайн зайлах хэрэгтэй шүү.

5. Нүүрээ угаа

Нүүрээ хүйтэн гэхдээ дундаж маягийн усаар угаагаарай. Энэ нь танийг сэргэхэд ихээр тусладаг. Хэрвээ ямар нэгэн чийгшүүлэгч батга арилгагч зэргийг хэрэглэх гэж байгаа бол зааврыг нь сайн дагаж мөрдөх нь зүйтэй.

6. Хувцсаа соль 

Унтахынхаа өмнө гадуурх хувцсаа сольж унтлагын хувцас өмсөж байгаарай. Шаардлага гарсан тохиолдолд л өөр хувцастай унтахыг хэвшил болгох нь зүйтэй. Нэмж хэлэхэд унтлагынхаа хувцсыг цэвэрхэн байлгах хэрэгтэй шүү.

7. Үсээ янзал

Хэрвээ унтахынхаа өмнө үсээ яаж  янзалхаа сонгосон бол маргааш нь сонгосон засалтаараа үсээ янзлаад яваарай. Энэ нь сайхан харагдаж мөн цаг хугацаа хэмнэдэг юм. 

8. Нүүрээ будах

Нүүрээ будна гэдэг охидуудад ихэвчлэн зайлшгүй байх зүйл учир их цаг алддаг. Тэгвэл нүүрээ будахдаа анхааралтай мөн хурдан будах хэрэгтэй байдаг  байна. Аль болох энгийн мөн зайлшгүй бус бүтээгдэхүүнүүдийг будалгүй орхих нь илүү цэвэрхэн мөн цаг хугацаа хэмнэдэг.

166
таалагдаж байна

51
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()