Япончуудын домог болсон чөтгөрүүд

Япончууд олон зvйлээрээ их євєрмєц улс гэдгийг бид сайн мэддэг болоод байгаа. Тэдний чєтгєрvvд бvр ч сонин гэнэ. Чєтгєр гэхээр та юун тэнэг юм яриад  байна гэж гайхаж магад, энэ бол япончуудын эрт цагаас хойш одоо болтол ам дамжин ярьдаг домог яриа юм.

Япончуудын домог болсон чөтгөрүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Монголчууд ч мєн адил ярьдаг шvv дээ. Чєтгєр, сvнстэй байшин... морь тушдаг газар, сvнстэй даваа, хvvхэд дуудаг уул гээд л ... миний бодлоор энэ бvгдийг зуун хувь хий хоосон яриа гэж vгvйсгэхгvй ч зарим нь бол дэндvv бодит ертєнцєєс тасарсан зvйл байна. Ер нь айхад аргал хєдлєнє гэж яриа ч бий. Ямартай ч наран улсын ард тvмэн бодол санаандаа ямар сvнс, чєтгєр ургуулан ярьдаг талаар хамтдаа сонирхоцгооё.

 

1 Азуки-арай

Азуки-арай (azuki-arai) "Бєгжний эзэн" кинонд гардаг жижиг албин чєтгєр Голлумтай тєстэй. Азуки-арай уулын голын эрэг дээр улаан ошшо амандаа хvлхээд байж байдаг гэнэ. Энэхvv ажилсаг албин чєтгєр: "Шош хvлхээд байх уу, эсвэл хvн барьж идэх vv?" хэмээн яриад сууж байдаг. Vнэндээ єєрийгєє л зоригжуулж байгаа нь энэ аж. Харин хvн гараад ирмэгц ус руу гvйгээд орчихдог. Азуки-арайг хараад байвал араас нь ус руу ороод унаж мэдмээр гэнэ. 

Азуки-арай

2 Нуре-онна

Нуре-онна (Nure-onna) ногоон биетэй, эмэгтэй хvний тогойтой могой бєгєєд голын орчмоор амьдардаг гэнэ. Их цэвэрч. Урт vсээ байнга арчилж угаадаг. Зарим домогт хvн шиг гартай, гар дээрээ хvvхэд тэврээд явдаг гэсэн байдаг. Хэрэв нуре-онна гар дээрээ тэвэрч буй хvvхдээ таныг жаахан барьж бай хэмээн гуйвал хvvхдийг авч болохгvй шvv гэнэ. Учир нь хvvхдийг та гар дээрээ авмагц таны гарт салахын аргагvй наалдана. Дараа нь хvvхэд хvндэрнэ. Ийм vед хvvхдээс салах ямар ч аргагvй болно. Нуре-онна хортой могой. Тvvнээс авах юм юу ч байхгvй. Харин энэ могойны хэл их сонин. Хэлээрээ амьтны биеэс цусыг нь сордог чадалтай.

Нуре-онна

3 Уси-оно

Уси-оно (ushi-ono) бол усанд амьдардаг. Бухтай тєстэй амьтан. Доктор Морогийн мєрєєддєг шиг бух ба аалзны холимог эрлийз. Заримдаа уси-оно япончуудын дунд нуре-оннагийн дараа ч яригддаг. Жишээ нь, нэгэн явж байсан хєнгємсєг хvн хvvг гар дээрээ авчээ. Хvv удаж тєдєлгvй жин нь нэмэгдэж бухан чєтгєр болж нєгєє эр рvv довтлосон гэдэг.  

Уси-оно

4 Фунаюрей

Фунаюрей Фунаюрей (funayurei) бол тэнгист амиа алдсан хvмvvсийн сvнснvvд гэдэг. Эдгээр сvнснvvд усан онгоцнуудыг тойрон бvчиж завинаас ус шавхах сав суулга гуйдаг. Хэрэв vvнийг нь єгчихвєл сvнснvvд усан онгоцыг усаар живтэл нь дvvргэж эхлэдэг гэнэ. 

Фунаюрей

5 Умибозу

Умибозу (umibozu) — Усанд амьдардаг нэгэн аймаар том амьтан. Усан онгоцнуудыг живvvлдэг. Эдгээр чєтгєрvvд халзан. Нас барсан лам нарын сvнс чєтгєр болсон гэдэг. Нэгэн эрэлхэг усан цэрэг далайд нэгэн том хар зvйлтэй тулгарчээ. "За, би харахад аймаар байна уу?" хэмээн чєтгєр асуужээ. "Vгvй, аймаар биш байна" хэмээн усан цэрэг vнэнээ хэлжээ. "Амьдарна гэдэг надаас ч илvv аймаар!" гэж хэлээд єнєєх чєтгєр яваад єгчээ. 

Умибозу

6 Каппа

Каппа (kappa) — японы ардын аман зохиолын нэг баатар. Усанд амьдардаг. Гаднаасаа яст мэлхий, мэлхийн эрлийз гэмээр. Гэхдээ хумстай, хушуутай. Толгойдоо шингэн тармаг vстэй. Зулайдаа усаар дvvрсэн гvнзгий нvхтэй. Чухамдаа энэ жаахан ус тvvнд ид шидийн хvчийг єгдєг гэнэ.

Каппа

Каппа зарим vед хvмvvсийг дуудаж сумо барилдахыг хvсэн урьдаг. Каппаг ялах хялбар л даа. Барилдахын ємнє тvvнд зvгээр нэг бєхийн ёслоход л хангалттай. Каппа хариуд нь бєхийн ёслохдоо нєгєє зулай дээрх усаа асгачихдаг. Тэгээд тvvний хvч сулардаг. Хэрэв энэ vед нь хvн каппагийн зулайд ус хийгээд єгчихвєл тэрбээр уг хvнд насан туршид нь vйлчилдэг гэнэ. 

Каппа хvнийг, тэр дундаа хvvхдийг идэх дуртай гэнэ. Хvvхдvvдийг гол дээр тоглож байхад нь хуураад аваад явчихдаг. Каппанууд хvнийг их муухай иддэг. Эхлээд гэдэс дотрыг нь бєгсєєр нь гаргаад залгиж орхино. Ингэж идвэл их амттай байдаг гэнэ. Хvний бvдvvн гэдсэн дотор байдаг shirikodama гэдэг булчирхайнд бvр ч дуртай гэнэ. Хэрэв Фрейд амьд байсан бол бvдvvн гэдэсний хэсгээс каппанууд єсєж vржихгvй гэж хэлэх байсан байх. Каппанууд бас загасчдын аялалын чиг рvv салхиар vлээдэг. Засгасчид ч хариуг нь мєн адилхан барьдаг аж. Энэ тухай Ёситосигийн шаазан зураг дээр тодорхой байдаг. 

Аз болоход каппанууд єргєст хэмхэнд дуртай гэнэ. Єргєст хэмхийн хоёр vзvvрт их дуртай. Хvмvvс каппануудыг єєрсдєєсєє зайлуулахын тулд дээр нь хvний нэр бичсэн єргєст хэмх хаяж єгдєг гэнэ. Эдгээр хvмvvсийг каппанууд оролддоггvй аж. Усанд орохын ємнє єргєст хэмх идэхгvй байхыг хvмvvс мэдэж байх ёстой болох нээ. Єргєст хэмхийн жаахан ч гэсэн vнэрийг каппанууд андахгvй. Ийм vед єргєст хэмхийг каппанууд хvний биенээс бvр ч амархан гаргадаг.

7 Амеонна

Амеонна (Ame-onna) бол аймаар амьтан гэхээсээ илvv охин тэнгэр л гэсэн vг. Тvvний нэг хувилбар нь хятадын домогт байдаг. Єглєє vvл болж, орой нь бороо болдог гэх мэт.

Амеонна

8 Ками-кири

Ками-кири (kami-kiri) бол vсэнд их дуртай амьтан. Эмэгтэйчvvдийн vсийг угаар нь туг тугаар нь зулгаадаг гээч! Vсийг зvгээр л зулгаадаггvй. Бvр санаатайгаар. Ингэж vс зулгаахын учир нь хvvхнvvдийг хий vзэгдэл болон бусад шидийн амьтадтай гэрлэж болохгvйг сануулж байгаа хэрэг аж. Ийм гэрлэлт удаан vргэлжлэхгvй гэдэг нь тодорхой. Хvмvvсийн гэр рvv довтлодоггvй. Усанд ордог єрєє, гудамжинд бvр ч чадахгvй. Мейзийн vед галзуурсан ками-киринууд замдаа таарсан хvний vсийг зулгаадаг гэсэн ам дамжсан яриа их байдаг байв. 

Ками-кири

9 Уван

Уван (uwan) хvний цуурай. Эзэнгvй хаягдсан байшинд амьдардаг. Хэрэв та ийм байшинд орчихвол уван сэмхэн гэтэж ирээд чихэнд чинь "Уван!!!!" гэж аймаар хашгирна.

Уван

10 Цукумогами

Цукумогами (Tsukumogami). Хэрэв гэрийн аль нэг тавилга 100 жил хvртэл байвал амь орж ухаантай болдог аж. Ийм амь орж ухаантай болсон зvйлсийг цукумогами гэдэг. Жишээ нь, илд болон гэрийн сандаал гэх мэт... Эдгээр хувирсан зvйлс бага багаар гай тарьдаг. Хэрэв эмэг эхийн авдрыг онгойлгоод харвал тvvнээс юу ч гараад ирэх юм билээ? Уурссан суран бvстэй тэмцээд хэрэггvй. Бидний амьдарч буй єнєє vед эд юмс цукумогами болохгvй л дээ. Хэрэв байна гэвэл энэ бvхэн цахилгаан эрч хvч болон постмодернизмтай л холбоотой байх. Амь орсон абуми-кучи (abumi-kuchi)-гийн хувьд бол энэ нь цукумогамигийн онцгой нэг тєрєл. Хэрэв нум сумны эзнийг сумаар албал эмээл нь амь орж эзнээ vгvйлнэ. 

Цукумогами

11 Нинменжу

Нинменжу (Jinmenju, Ninmenju) бол хvний толгой битvv ургасан мод аж. Эдгээр толгойнууд байнга инээж байдаг. Модноос унахдаа ч мєн адил. 

Нинменжу

12 Аканамэ

Аканамэ (akaname)-нууд бохир хогтой газар амьдардаг. Аканамэ хаягдал хогоор хооллож амьдардаг. Хооллоход эвтэй байхын тулд хэл нь урт. Ийм учраас хогны газар хог цэвэрлэхдээ их болгоомжтой байх хэрэгтэй байдаг. Сайн харж л байж хогтой зууралдах хэрэгтэй аж. 

Аканамэ

45
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()