Хамгийн итгэмээргүй зүйлс иддэг хүмүүс

Орчлон дэлхий дээр нүдэндээ ч итгэмгүй хачирхалтай зүйлс ихээр болж байх юм. Харин өнөөдөр та бүхэндээ тэдгээрийн өчүүхэн хэсэг болсон хамгийн хачирхалтай хооллох дуршилтай хүмүүс болон тэдний иддэг зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Хамгийн итгэмээргүй зүйлс иддэг хүмүүс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хад, тоосго, чулуу

Пакираппа Хунагүнди (Pakkirappa Hunagundi) гэх эр олон жилийн турш хад, тоосго зэргийг идэж байгаа юм. Тэрээр 10 настайгааасаа хойш үүнийг идэх болсон бөгөөд энэ нь түүний биед ямар ч сөрөг нөлөө байдаггүй аж. Түүний ээж нь хүүгээ энэхүү зуршлаас ангижруулахын тулд хийж үзээгүй зүйл, хэрэгжүүлж үзээгүй арга гэж байхгүй боловч ямар ч үр дүнд хүрч чадаагүй юм. Залуу энэ тухайгаа "Би 20 жилийн турш тоосго, хад идэж байна. Гэхдээ өдгөө ч миний шүд бат бөх, бие сайн хэвээр. Би мах идэхгүй байж чадах ч тоосго идэхгүй байж чаддаггүй юм. Аав минь 4 жилийн өмнө нас барсан тул би ээж болон гэр бүлээ тэжээхийн тулд өөрийн энэхүү зуршил, донтолтоо ашиглаж мөнгө олдог" хэмээжээ. 

Хад, тоосго, чулуу

2 Үнэр дарагч

19 настай Николь (Nicole) гэх охин хөлс дарагч түрхлэгийг идэж, үүнээсээ таашаал авдаг байх юм. Тэрээр өдөрт тал хөлс дарагч буюу сард 15 ширхэг хөлс дарагч иддэг бөгөөд ах нь түүнийг үүнээс хол байлгах гэж бүхий л аргаа барсан байна. Учир нь хөлс дарагч идсэний дараа түүний дотор эвгүйрхэж, ходоод нь үрэвсдэг бөгөөд ам нь зунгааралдаж, аргадаг аж. Иймд түүний ах ядаж түүнийг хорхой нь хүрч тэсэхээ байвал ам руугаа үнэр дарагч шүршиж байхыг зөвлөжээ.  Одоогоор тэрээр биеэ барих гэж хичээж, тэвчихээ байвал бага зэрэг үнэр дарагч амруугаа цацаж байгаа аж. Гэсэн хэдий ч охин яг л тамд байгаа мэт сэтгэлийн хувьд тогтворгүй тун  ч хэцүү байдалтай байгаа юм. Охин өөрийн хачирхалтай зуршилын тухай "Хөлс дарагч их гоё. Аманд ороод л хайлж урсаад надад хамгийн гайхалтай мэдрэмжийг өгдөг. Би үүнийг идэхгүй бол яг л үхэх гэж байгаа юм шиг санагддаг. Цаанаасаа л нэг зүйл идэхийг шаардаж, нэхээд байдаг"  хэмээсэн байна.

Үнэр дарагч

3 Скоч иддэг

Түүнийг Андреа (Andrea) гэдэг бөгөөд тэрээр 9 жилийн турш скоч идэж байгаа юм. Сар бүр 1 км гаруй урттай скоч иддэг төдийгүй анх бага зэрэг скоч аван бохь болгон зажиллаж байгаад л үүнд донтож орхижээ. Өдгөө тэрээр байнга л амандаа скоч зажлаж явдаг аж.

Скоч иддэг

4 Дугуй

Сүүлийн 6 жилийн турш дугуйны хаймар идэж байгаа тус охиныг Аллисон (Allison) гэдэг юм. Тэрээр өдгөө 19 настай бөгөөд анх хаймар идэж эхэлснээс хойш хэдийн 50 гаруй дугуйг идчихээд байгаа аж. Харин тус дугуйнд агуулагдах химийн хорт бодисууд нь бүсгүйн биед нөлөөлж, ходоод нь үе үе өвддөг байна. Түүний найз залуу Аллисонг эмчид аваачин үзүүлэхэд одоохондоо зүгээр байгаа ч энэ хэвээр байвал удахгүй ходоодны хорт хавдартай болох эрсдэл ойрхон байгааг хэлжээ. Гэвч бүсгүй одоо хэр нь зуршилаасаа ангижирч чадаагүй байгаа гэнэ. 

Дугуй

5 Нүүрний маск

Наташа (Natasha) гэх 40 настай эмэгтэй 7 жилийн турш нүүрний маск идэж амьдарсан байна. Бүсгүй энэ тухайгаа "Би маск үнэртэх төдийд л галзуурах шахан идэх гэж дайрдаг. Мэдээж энэ нь биед минь муугаар нөлөөлж байгаа гэдгийг мэдэх хэдий ч үнэхээр биеэ барьж дийлэхгүй байгаа" хэмээсэн бөгөөд тэрээр өдөрт нэг бүтэн сав маск иддэг байна. Гэвч тус хэмжээгээ өдөр ирэх тусам бага багаар багасгаж байгаа аж. 

Нүүрний маск

6 Шил

22 настай Жош (Josh) гэх тус залуу олон жилийн турш шил идэж байгаа аж. Тус хугацаанд залуу олон удаа хэлээ зүсч, бэртэж байсан ч эдгээр нь түүнд илүүтэй их таашаал өгч, улам ихээр идэх хүсэл төрдөг байна. Мөн түүнийг шил идэж байгааг хараад алмайрах хүмүүс түүнд хамгийн гайхалтай мэдрэмж төрүүлж, таатай байдлыг олгодог байна. 

Шил

7 Ханын имульс

Хамгийн хачирхалтай хооллох дуршилтай хүмүүсийн нэг бол Детройт хотын Николь (Nicole)  гэх бүсгүй юм. Тэрээр 7 жилийн турш үүнийг идэж байгаа бөгөөд өдөрт л гэхэд 6 удаа ханын имульс ховхолж иддэг байх аж. Бүсгүй гэрийнхээ ханын имульсыг идэж дуусаад, эмээгийнхийгээ болон найзынхаа ханыг идэж байгаа юм. 

Ханын имульс

8 Гялгар уут

Роберт (Robert)  нь мөн л олон жилийн турш гялгар уут идэж яваа нэгэн билээ. Тэрээр одоогоор 6,000 ширхэг уут идчихээд байгаа бөгөөд түүний гэргий нөхрөө хорих гэж бүхий л аргаа хэрэглэсэн байна. Харин түүний гэдэс, ходоод үргэлж л эвгүйрхэж, өвдөх болсон тул хосууд эмнэлэгт очин үзүүлэхэд 23 настай Роберт элэгний хүнд хэлбэрийн өвчин туссан болох нь илэрсэн аж. 

Гялгар уут

9 Шил толь арчигч

30 гаруй жилийн турш шил толь арчигч идэж байгаа тус бүсгүйг Кристал (Crystal) гэдэг юм. Тэрээр анх үүний үнэрт нь дурлаж, бага багаар амталсаар иддэг болсон байна. Өдөрт 10 гаруй удаа ам руугаа шүршиж, ихээр хэрэглэдэг бөгөөд үүнгүйгээр ганц ч өдөр тэсэхээ больсон аж. Гэвч энэ нь түүний биед аймшигтай сөрөг үр дүн үзүүлж, аажмаар хөнөөж байгаа билээ. 

Шил толь арчигч

10 Ариун цэврийн цаас

Кеша (Kesha) гэх 34 настай бүсгүй 6-р ангид байхаасаа л ариун цэврийн цаас идэж эхэлсэн байна. Тэрээр өдөрт тал оо цаас иддэг бөгөөд хаа явсан газраа их хэмжээгээр тээвэрлэж явдаг аж. Ялангуяа тэрээр зурагт үзэж байхдаа оо цаас идэх дуртай боловч анзааралгүй нэг мэдэхэд хэтэрхий их идсэн байх тохиолдол арвин байна. Бүсгүйн ээж болон эгч нар нь түүнийг хорих гэж бүхий л аргаа хэрэглэсэн боловч яаж ч чадаагүй аж. 

18
таалагдаж байна

83
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()