Дэлхийн 1-р дайн бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

1914 оны 7-р сарын 24-өөс 1918 оны 11-р сарын 11 хүртэл Европд төвлөрсөн томоохон дайн болох Дэлхийн Нэгдүгээр Дайны улмаас бидний амьдралд багагүй өөрчлөлт гарсан билээ. Иймд өнөөдөр та бүхэндээ тус дайн нь бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаарх сонирхолтой мэдээг бэлтгэсэн юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Дэлхийн 1-р дайн бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Энэ нь дэлхийн хамгийн том хүчнүүдийг "Холбооныхон" болон "Төв хүчин" гэсэн 2 хүчинд хуваасан юм. Австри-Унгарийн хаан ширээний залгамжлагч Франц Фердинанд (Franz Ferdinand)-ийн 1914 оны 6 сарын 28-ны аллага нь дайн үүсэх гол түлхэц болсон төдийгүй Европын томоохон хүчнүүд болох Германы хаант улс, Австри Унгарын хаант улс, Отоманы хаант улс, Оросын хаант улс, Британы хаант улс, Франц болон Итали зэргийн "имперализм" үзлийн төрийн бодлогонууд нь дайн үүсгэх бас нэгэн түлхэц болсон гэдэг юм. Тус дайнд 70-аад сая цэргүүд оролцсон бөгөөд 9 гаруй сая хүн амь насаа алдсан байдаг билээ. Энэ нь дэлхийн түүхэн дэх 6дахь томоохон хөнөөлтэй дайн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг аж. 

 

1 Зэр зэвсэг

Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон улсууд тухайн цаг үеийн шинжлэх ухаан, техникийн бүхий л ололт амжилтыг дайнд ашиглахыг хичээж байсан бөгөөд чухам энэ цагаас пулемет, миномет болоод усанд шумбагч хөлөг онгоц, цохилтын катер зэрэг байлдааны үйл ажиллагаанд урьд өмнө ашиглаж байгаагүй зэвсэг техник гарч ирээд зогсохгүй, цэргийн нисэх хүчний хөгжлийн эхлэл тавигдаж, тагнан турших болон сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны төрөл ангиуд үүсэн хөгжсөн байдаг билээ. 

Зэр зэвсэг

2 Төмөр

Франц, Герман, Бельги зэрэг улсуудын тариалангийн талбай, хөдөө газар нутгаас нь хуучин сумны үлдэц, төмөр зэрэг олддог байна. 2012 онд Бельги улс 105 гаруй тонн зэр зэвсгийг олсон байдаг билээ. Харин Дэлхийн нэгдүгээр дайны үеэр 1.4 тэрбум гаруй зэр зэвсэг, бөмбөгнүүд газарт булагдан алга болсон гэдэг юм. 

Төмөр

3 Оргилуун дарс

Амтат дарсны эх орон Францын "Шампань" мужаас оргилуун хүслийн бэлгэдэл болсон Шампанск мэндэлсэн түүхтэй. Олон улсын гэрээ ёсоор зөвхөн Шампань мужид үйлдвэрлэгдсэн оргилуун дарснууд л шампанск гэж нэрлэгдэх эрхтэй байдаг аж. Харин дэлхийн нэгдүгээр дайны үеэр тус оргилуун дарсны үйлдвэрийн нууцыг задруулж, дэлхий даяар үйлдвэрлэн борлуулах болсон байна. 

Оргилуун дарс

4 Улаан бүс

Их дайны үеэр Франц зарим бүс нутгуудад аймшигт дайн өрнөж байсан бөгөөд тухайн газруудад бөмбөгдөлт явагдаж, олон мянган хүн амь насаа алдсан байдаг аж. Харин сүүлд, дайн дууссаны дараа тус газарт их хэмжээний идэвхитэй бөмбөг үлдсэн хэмээж хэн ч тийшээ очихоо больсон байна. Эдгээр бүс нутаг нь Парисаас том газар нутгыг эзэлдэг бөгөөд дайн дууссаны дараа тэнд зөвхөн цэрэг арми бэлтгэлээ хийдэг байсан аж. 

Улаан бүс

5 Унгар

1920 онд "Allies" болон Унгар улсууд нь найрамдлын гэрээ байгуулж, Австри-Унгарын эзэнт гүрэн дайнд ялагдсаны улмаас хэд хэд хуваагдан, ойролцоогоор өөрийн нутаг дэвсгэрийн гуравны хоёрыг нь Югослав, Чехословак зэрэг ойр орчмын орнуудын өгсөн байна. Үүний улмаас тус улсын иргэд ийш тийш тархан алга болсон юм. Харин өдгөө тус улсын иргэд улсаа буцаан нэгтгэхийг туйлаас хүсч байгаа билээ. 

Унгар

6 Өр, зээл

Мэдээж дайнд оролцож байгаа орнуудад цэрэг армиас гадна тэднийг зэвсэглэхийн тулд хөрөнгө мөнгө ихээр хэрэг болж байсан гэдэг. Тиймдээ ч улс орон бүр "Allies" буюу Дайны жилүүдэд хамтарч байсан "Их Британи, Америк, Франц, Итали, Орос" зэрэг улсуудын хүчирхэг нэгдлээс хөрөнгө мөнгө зээлж, дайн тулаанаа үргэлжлүүлж байсан аж. Харин Герман улс 2010 онд их өрнийхөө сүүлийн 94 сая долларыг төлснөөр дуусгавар болгосон бол Их Британи улс 2015 онд 1.9 тэрбум еврог төлж, өрийн дансаа цэглэсэн байдаг юм.  

Өр, зээл

7 "ISIS"

Дэлхийн нэгдүгээр дайны үед "ISIS" байгаагүй боловч тэднийг тус дайны уршгаар бий болсон гэж үздэг байх юм. Учир нь тухайн үед Ойрхи Дорнодод Оттомэний гүрэн ноёрхож байсан боловч Их Британи болон Франц нар ярилцаж, Сири, Ирак зэрэг улсуудыг салан тусгаарлаж, улс болгон тунхаглахад чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг аж. Тэдний үйлдлийн үр дүнд дэлхий нийтийн айдас болсон "террорист" бүлэглэлүүд алан хядах ажиллагаа явуулж, олон хүний аминд хүрсээр байгаа билээ. 

"ISIS"

8 Ирланд хуваагдсан

Ирланд улс нь дэлхийн нэгдүгээр дайны үед Нэгдсэн вант улсын нэгээхэн хэсэг байсан боловч дайн дуусахад салан тусгаарлаж чадсан юм. Ирланд улс хоёр хуваагдаж нэг хэсэг нь Их Британи улсын төлөө тулалдаж, амиа насаа үл хайрлан тэмцэж байсан бол нөгөө хэсэг нь 1916 онд Бүгд Найрамдах Ирланд улсыг тунхаглан зарласан билээ. 

Ирланд хуваагдсан

9 Дасгалын гудас

Иосеф Пилат ( Joseph Pilates) гэх Герман гаралтай эр 1912 онд Британи улсад нүүж очсон бөгөөд тэндээ ажиллах болсон байна. Гэтэл 2 жилийн дараа дайн дэгдэж, тэрээр цэргүүдийн биеийн байдал, эрүүл чийрэг бие хааг хариуцаж байсан аж. Тэрээр сүүлд 1926 онд Америк улсад очин, өөрийн гэсэн фитнес төвийг нээж ажиллуулсан төдийгүй тэнд анх дасгалын гудсыг ашиглах болсон юм. 

Дасгалын гудас

10 Паспорт

1860-1914 оны хооронд гадаад улс орон руу зорчиход ямар нэгэн паспорт зэргийг шаарддаггүй байсан бол, дайн эхэлмэгц тухайн улсын хилийг давахын тулд заавал тусгай үнэмлэхтэй байхыг шаардах болсон аж. Үүнээс улбаалан өдгөө гадаад паспорт үүсэн бий болсон гэдэг билээ. 

Паспорт

51
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()