Америкийн тэнгэр баганатсан барилгууд хэрхэн баригдсан бэ?

Бүтээн босголт, үзэмж үзэсгэлэнгээрээ Дэлхийд тэргүүлэгч Нью-Йорк хотын тэнгэр баганатсан олон шилэн барилгууд газраас ургаагүй нь лавтай. Тэднийг бүгдийг нь хүний оюун ухаан, хамтын ажиллагаа, ажилчдын хөдөлмөр л босгосон байгаа.

Америкийн тэнгэр баганатсан барилгууд хэрхэн баригдсан бэ?

Тиймээс одоо бүгдээрээ энэ хотын өндөр цамхагуудын баригдаж боссон түүхийг өгүүлсэн сонирхолтой гэрэл зургууд болон баримтуудыг хүлээн авцгаая. Аливаа барилгын төмөр карказан нурууг босгох ажил л хамгийн хүнд хэцүү байдагийг бид мэднэ. Төмөр нурууны чанар болон баригдах явц нь л тухайн барилгын хэр чанартай болох, бас төлөвлөсөн хугацаандаа дуусах эсэхийг тодорхойлдог шүү дээ. Ингээд Америкийн их бүтээн босголтын үед барилгачид болон инженерүүд төмөр нурууг босгохын тулд яаж ажилладаг байсныг олж мэдэцгээе.

 

Тэнгэр баганатсан өндөр барилгын хамгийн чухал зүйл болох төмөр карказан нурууг босгож байгаа байдал. Энэ алдарт гэрэл зураг нь сүүлдээ баримал болж мөнхлөгдсөн юм.

Төмөр нуруун дээр ажилладаг хүмүүс нь өдөрт 15 долларын хөлс авдаг байсан бөгөөд цас, бороо, манантай өдрүүдэд ажилладаггүй байжээ. Клинчер буюу төмөр карказан нурууны ажилчид нь дөрөв дөрвөөрөө нэг бригад болон ажилладаг байсан бөгөөд бригадын нэг л гишүүн ирээгүй тохиолдолд ажлаа эхлүүлдэггүй байв. Учир нь хямралын үеийн барилгын салбарын хамгийн хэмнэлттэй бас бүтээмж өндөртэй ажиллах хүчин нь төмөр карказан нурууны хувьд заавал 4 хүнтэй баг байх шаардлагатайг бүх хүн мэдэж байжээ.

Төмөр тавцангууд дээр нүүрс түлдэг зуух байрлуулдаг байжээ. Тэрхүү зуухан дотор 10 см урттай, 3 см диаметртэй төмөр цилиндрүүдийг тэд халаадаг байв. Чанагч ажилтан нь тэдгээр төмөр цилилндрүүдийг шаардлагатай температурт хүртэл халаах зуураа зуухыг галладаг байжээ. Ингээд хангалттай халсан цилиндрүүдээ “чанагч” ажилтан нь төмөр нуруунуудыг бэхлэх ажил хийж байгаа хүмүүст өгнө. Ажлын цагаар нүүрстэй зуухыг зөөх хориотой учраас чанагч ажилчингууд бэхэлгээ хийгдэж байгаа газраас  30 метр буюу 2-3 давхарын доор юмуу дээр ажиллана.

Халсан цилиндрүүдийг ганцхан замаар л дамжуулна. Тэр нь шидэх юм. Чанагч нь бэлэн болсон 600 грамм орчим жинтэй халуун төмөрөө “хаалгач”-ийн бэлэн гэсэн дохиогоор шидэж дамжуулна. Ахин шидэх боломж олдохгүй тул маш хүчтэй, бас оновчтой шидэх шаардлагатай. Харин зуухны ойролцоо, нарийхан төмөр дээр зогсох “хаалгач” нь халж улайссан төмрийг консервний саваар барьж авах үүрэгтэй. Тэр унахгүйн тулд нарийнхан төмөр дээрээ бат зогсох ёстой. Учир нь жаахан л болгоомжгүй хөдөлвөл хэдэн зуун метрийн өндрөөс унах аюул түүнийг хүлээж байгаа.

Гэвч “чанагчийн” шидсэн төмрийг тэр заавал барьж авах үүрэгтэй байдаг. Эс тэгвээс өнөөх төмөр чинь асар өндрөөс унах замдаа хүндийн хүчинд эрчимжсээр, хямралын үеийн их хотын дээрээс тэсрэх бөмбөг мэт л унах болно. Ингээд барьж авсан халуун төмөрөө карказны нүхрүү хийж, дараагийн ажилтны мэдэлд шилжүүлнэ. Дараагийн ажилчин (“нүхлэгч”) нь байшингийн гадна талд төмөр дэгээнд тогтоосон банз маягийн зүйл дээр тогтох бөгөөд “хаалгач”-ын гаргаж ирсэн төмрийг бэхэлж, гадуур нь хоолой углана. Дараар нь багийн дөрөвдөх ажилчин болох “сум” нь төмрийг нөгөө талаас нь 15 кг жинтэй алхаар 1 минут орчим нүдэж, бэхэлдэг байжээ. Дөрвөн хүнээс бүрдсэн шилдэг баг нь дээрхи үйлдлийг өдөрт 500 удаа давтдаг бол дундаж баг нь 250 удаа давтдаг байжээ. 

Таны харж байгаа энэхүү зурагт 1930-аад оны шилдэг багийг харуулсан байна. Зүүнээс баруун гар тийш харах: “чанагч”, “хаалгач”, “нүхлэгч”, “сум”

Төмөр карказан нурууны ажилчдыг ямар өндөр эрсдэл доор ажиллаж байсныг доорхи баримт нотлоно: Барилгын чулуу зөөдөг хүмүүс цалингийнхаа 6%-иар, модчин 4%-иар даатгуулдаг байсан бол төмөр каркаазын ажилчид 25-30%-иар даатгуулдаг байжээ.


Крайслерын барилгын ажлын үеэр нэг хүн нас барсан.

Wall Street-ийн барилгын ажлын үеэр 40 хүн амиа алдсан.

Empire State-ийг барих үед 5 хүн амиа алдсан юм байна.

Үүлс шүргэм өндөр барилгын төмөр нурууг босгоход нилээн хэдэн метр урттай, олон тонн жинтэй хэдэн зуун ширхэг beams хэмээх ган хэсэг ашигладаг байжээ. Гэвч хотын төвд баригдаж байгаа барилгын ажлыг дуусгахын тулд түр зуурын ч бай агуулах байрыг байгуулах зөвшөөрлийг олгодоггүй байжээ. Түүнээс гадна барилгад маш олон төрөл зүйлийн материал хэрэг болдог бөгөөд бүгд тодорхой төвшинд хэрэглэгдээд л, өөр хэсэг шаардагддаг болохоор барилга барьж байгаа газар склад байршуулна гэдэг утгагүй хэрэг байв. Тийм учраас л нийтлэлийн эхэнд төмөр карказан нуруу бэхэлдэг ажилчдын ажил хамгийн хүнд хэцүү нь байсан гэж хэлээгүй юм. Учир нь тэднээс илүү эрсдэлтэй, хүнд ажил байсан нь барилгын материалыг зөөдөг кранчдынх байжээ.

Барилга барихад ашиглах beams-төмрүүдийг төмөрлөгийн үйлдвэрт хэдэн долоо хоногийн өмнөөс захин хийлгэдэг бөгөөд ачааны тэрэгний жолооч, кранчингууд тэдгээрийг нь барилга баригдаж байгаа газарлуу өдөр шөнө, өвөл зуны алинд ч хамаагүй хором мөч бүрт зөөх үүрэгтэй байсан аж.

Деррик гэдэг нь барилгын монтажны давхарын дээр байрладаг байсан тэр үеийн кран юм байна. Краны оператор нь өөрийнхөө хүссэн давхараас төмөр зөөх эрхтэй байжээ. Учир нь хүнд машин механизмыг өндөр барилгаруу зөөж гаргах илүүдээ гарсан кран байгаагүй нь лавтай. Тиймээс кранчин нь төмрүүдийг кранаараа өргөхдөө байшингийн хана, төмөр хэсгүүдийг авч ирсэн ачааны машин, ажилчид гээд барилгын талбай дээрхи бүхнийг харах боломжгүй, зөвхөн мэдрэмжээрээ л ажлаа гүйцэтгэдэг байв.

Кранчны цорын ганц чиг баримжаа өгөгч нь хонхны цохилт байжээ. Тэрхүү хонх цохих үүргийг арван хэдэн давхарын дээр байгаа бригадын даргын дохионы дагуу дэд мастерууд хүлээдэг байв. Хонхны чимээнээр краны моторыг асаах юмуу унтраадаг. Харин тэр үед хэдэн арван төмөр краказ угсрагчдын баг хүнд алхаараа төмрөө балбасаар байдаг. Бас хажууд нь хэд хэдэн краны үйл ажиллагааг удирдах хонхны дуу энд тэндгүй нижигнэнэ. Хэдий дуу чимээ дэндүү ихтэй байлаа ч гэсэн кранчин хүн хонхны дуу, алхны нүдэлт хоёрыг ялган салгах үүрэгтэй. Хооронд нь хольж хутгаад, буруу дохиогоор буруу хөдөлвөл өөрийнхөө болон өрөөлийн амь насыг хохироож мэднэ.

Хоёр краны операторыг нэг бригадын дарга хариуцдаг бөгөөд тэрээр кранаар өргөгдөн гарч ирэх хавтанг каркаасан нуруун дээр 2-3 мм-ийн нарийвчлалтай ховилоор тааруулж өгдөг. Үүний дараагаар монтажчингууд ихэвчлэн норсон байдалтай байх, агаарт савлах төмрийг аварга том эрэг боолтоор боож тогтоодог.

Хямралын үеийн Нью-Йорк.

Эр зоригийн баримал.

Нью-Йорк хотын 6-р авеню-д Америкийн бүтээн босголтын үеийн барилгачдын хүндэтгэлийн баримал байдаг. 2001 онд бүтээгдсэн энэхүү барималын загвар нь уг нийтлэлийн эхэнд байгаа алдарт зураг болсон байна. Өөрөөр хэлбэл өндөрт орших урт нарийн төмөр дээр сууж байгаа 11 залуу гэсэн үг. Барималыг эхэндээ яг зурагт байгаатай ижилхэн хийж байснаа, дараа нь баруун талын нэг эрийг гартаа виски барьсан байсан болохоор нь хассан байна. Тиймээс баалкан дээр сууж байгаа 10 зоригт эрийн барималыг Нью-Йорк-т очсон хэн боловч харах боломжтой болжээ. Вискитэй залууг хассан нь зүгээр ч юм шиг, бас нэг талаасаа жаахан гомдолтой ч юм шиг санагдсаныг эс тооцвол үнэхээр Их Хямралын үеийн жинхэнэ баатруудыг ямар ч хачир, хасалтгүй харуулсан эгэл атлаа энгүй бүтээл ажээ.

71
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()