Дэлхийн хамгийн тансаг, үнэтэй орд харшууд

Нэг л амьдрах насандаа орд харшид сэтгэл хангалуун, дутагдаж гачигдах зүйлгүй амьдарч үзэхийг хүсдэггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Дотроо усан сан, кино театр, олон тооны унтлагын болон угаалгын өрөөнүүд, саун, зоог барих өрөөнүүд гээд үлгэрийн мэт орд харшууд хичнээн төгрөгөөр үнэлэгддэг юм бол? Тэгвэл бид та бүхэндээ дэлхийн хамгийн үнэтэй, тансаг орд харшуудыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн тансаг, үнэтэй орд харшууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

10 Филморын цэцэрлэгт хүрээлэн - 128 сая доллар

Лондонд байрлах энэхүү орд харш нь 10 унтлагын өрөө, усан сан, саун, фитнесс заалтайгаас гадна кино театртай гэдгээрээ онцлог юм. Дотоод засал чимэглэлийн хувьд алт болон гантигаар чимэглэсэн бөгөөд төрөл бүрийн нэн ховор уран зургуудаар бүх ханыг нь гоёжээ. Энэхүү харшийн эзэн нь Украйны хоёр дахь ерөнхийлөгч Леонид Кучмагийн охин Олена Пинчук ажээ. 

Филморын цэцэрлэгт хүрээлэн - 128 сая доллар

9 Кенсингтон ордон - 140 сая доллар

Лондонгийн баячуудын хороололд орших Кенсингтон ордон нь Миллхаус компани болон Английн Премьер лигийн Челси багийн эзэн, оросын тэрбумтан Роман Абрамовичын эзэмшил газар бөгөөд теннисийн талбай, фитнесс заалтайгаас гадна музей хүртэл энд байдаг байна. 

Кенсингтон ордон - 140 сая доллар

8 Монтана дахь ордон - 155 сая доллар

Монтанад байрлах уг ордон нь цанын болон гольфийн спорт тоглож цагийг өнгөрөөх хоббитой баячуудад зориулагдсан газар бөгөөд Дэлхийн томоохон хөрөнгийн биржийн эзэн Тим Брекшит гэх эрхмийн захиалгаар барьж байжээ. Уг газрын шал нь доороосоо халахаас гадна усан сан, саун, фитнесс заалтай юм байна. Мөн мэдээж хэрэг цанын болон гольфын бүхэл бүтэн баазтай гэдгийг онлох хэрэгтэй болов уу. 

Монтана дахь ордон - 155 сая доллар

7 Хоурст цайз - 191 сая доллар

Калирфорниа мужийн Сан Симеоне дахь уг цайз нь нийт 27 унтлагын өрөөтэй юм байна. Энэхүү цайзад та бидний сайн мэдэх "Загалмайлсан эцэг" киноны зураг авалтуудыг хийж байжээ. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннеди өөрийн эхнэр Жеки Кеннедитэй бал сарын баяраа хүртэл энд тэмдэглэн өнгөрүүлж байсан түүхтэй юм байна. 

Хоурст цайз - 191 сая доллар

6 Эллисоны эзэмшил газар - 200 сая доллар

Калифорниа муж дахь Вүүдсайдад байрлах уг газар нь орд харш гэхээсээ илүү амралтын бааз гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй байх. Учир нь байгалийн өнгө үзэмж бүрэлдсэн газар нийт 10 байшин байдаг байна. Үүнд цай уух, усанд орох гэх мэт өөр өөрийн онцлогтой байшингууд байдаг аж. 2013 онд Форбес сэтгүүлээс тодруулж байсан дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан Оракль компаний эзэн Ларри Эллисон өөрийн гэр бүлдээ зориулан уг газрыг бариулж байжээ. 

Эллисоны эзэмшил газар - 200 сая доллар

5 Хунтайж Уиллиамын ордон - 222 сая доллар

Хунтайж Уиллиам, гүнж Кэйт Миддльтон нарын тансаг зэрэглэлийн ордон нь баячуудын хороололд байрладаг бөгөөд 12 унтлагын өрөө, турк загварын усан сантайгаас гадна 20 автомашины гаражтай юм байна. Энэхүү газрын анхны эзэн нь төмөрлөгийн үйлдвэрийн эзэн, дэлхийн тэрбумтнуудын нэг болох Энэтхэгийн иргэн Арселор Миттал гэгч байжээ. 

Хунтайж Уиллиамын ордон - 222 сая доллар

4 Фор Фэйрфилдийн усан сан - 248 сая доллар

Нью-Йорк хотын Сагапонак гэх газар орших уг эдлэн газар нь 29 унтлагын өрөө, 39 угаалгын өрөөтэй бөгөөд оройн зоог барих зориулалттай өрөө нь гэхэд л 3 метр урт цорын ганц газар гэдгээрээ онцлог юм. Мэдээжийн хэрэг сагсан бөмбөг болон теннисийн талбайтайгаас гадна боулинг тоглох зориулалтын талбайтай юм байна. Энэхүү газрын эзэн нь Ренко группын эзэн Ира Реннер ажээ. 

Фор Фэйрфилдийн усан сан - 248 сая доллар

3 Леопалдо Вилла - 750 сая доллар

Дэлхийн толгой баячуудын эзэмшил газруудаас хамгийн томд тооцогддог уг газар нь гаднах талбайдаа гал тогооны өрөөтэйгөөс гадна нисдэг тэрэг хөөрөх, буух зориулалтын талбайтай газар аж. Франц улсын Кот Д'Азуре хэмээх газар байдаг бөгөөд уг газрыг Бразил улсын шашны томоохон номлогч Лила Сафра эзэмшдэг юм байна. 

Леопалдо Вилла - 750 сая доллар

2 Антиллиа - 1 тэрбум доллар

Энэтхэгийн эртний түүхтэй Антиллиа арлын нэрээр нэрлэсэн уг нүсэр байгууламжийг энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн захиалгаар барьж байжээ. Нийт 27 давхар өндрөөс гадна гурван ч нисдэг тэрэг хөөрөх болон буух зориулалттай талбайтай юм байна. Мөн нийт 6 давхар бүхий автомашины зогсоолтой ажээ. 

Антиллиа - 1 тэрбум доллар

1 Бакингхэм ордон - 1 тэрбум 550 сая доллар

Английн хатан хааны ордон гэгдэх уг газар нь дэлхий дээрх хамгийн үнэтэй, тансаг орд харш бөгөөд 188 уулзалтын өрөө, 78 угаалгын өрөө, 52 унтлагын өрөө, 19 ажлын өрөө, мөн 92 оффисын өрөөтэй юм байна. Энэхүү газар 1952 оноос хойш Английн хатан хаан хоёрдугаар Элизабет амьдарч байсан юм. Одоогоор Английн засгийн газраас энэхүү харшийг зарах бодолгүй байгаа ажээ. 

Бакингхэм ордон - 1 тэрбум 550 сая доллар

44
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()