Хямралын үед мөнгөө хэрхэн хэмнэх вэ?

Эдийн засгал хямрал дээд цэгтээ тулж, өнөөдөр улс орон маань шаардлагатай гэж үзсэн бүхий л санхүүжилт, хөрөнгөө танаж байна. Үүнийг дагаад татвар төлөгчдийн хувьд хүндхэн даваа ирээд байгаа билээ. Цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд явдаг бидэнд цалингаа тануулж, халамж үйлчилгээнээс хасагдана гэдэг нь маш том асуудал юм. Иймд хүн бүр дор бүрнээ тооцоотой байж, санхүүгээ дээд зэргээр хянан, аль болох хямгатай байх хэрэгтэй. Иймд та бүхэндээ маш хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Хямралын үед мөнгөө хэрхэн хэмнэх вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Гэрийнхээ сул тогийг хэмнэх

Бид бүхэн сайн анзаараад харвал, хэрэгцээгүй зүйлд маш их зардал мөнгийг сул урсгасан байдаг. Үүний нэгд утас цэнэглэгч, ашиглаагүй цахилгаан хэрэгслүүд багтах юм. Жишээ нь та утсаа цэнэглэж дууссан бол заавал ишээр нь бүрэн салгаж байх хэрэгтэй. Учир нь сул залгасан цэнэглэгчнээс тог урсаж, та илүү мөнгө төлнө гэсэн үг юм. 

Гэрийнхээ сул тогийг хэмнэх

2 Термостатыг унтраах

Хэрвээ танай гэрт шалнаас халаах систем, термостат, тень, халаагуур зэрэг байдаг бол, шаардлагагүй үедээ унтрааж хэвшээрэй. Энэ нь тогны мөнгөнд хэмнэлттэйгээс гадна сул зардал гаргахаас сэргийлдэг. 

Термостатыг унтраах

3 Шинэ тавилга авахаа азна

Гэртээ засвар хийх, шинэ тавилга авахаар зэхэж байвал бол түр азнах хэрэгтэй. Аль болох хямд, чанартай тавилга байгаа эсэхийг сайн нягтлаад үзээрэй. Яаран сонголт хийх нь эрсдэл ихтэйг санаарай.

Шинэ тавилга авахаа азна

4 Суултуур руу хувингаар ус хийх

Өдгөө ус хэр ихээр хэрэглэхээс хамаарч бидний халааснаас багагүй мөнгө урсан гарах болоод байгаа билээ. Тиймдээ ч та усаа бага ч атугай хэмнэж, халаасан дахь мөнгөө хадгалж үлдмээр байвал суултуурын усыг татахаас илүүтэй хувин ус хийн, асгаж байвал зохилтой. 

Суултуур руу хувингаар ус хийх

5 Гэртээ романтик болзоог зохио

Та найз залуу, бүсгүйгээ гэртээ урьж, гадуур зугаалж мөнгө үрэхээс сэргийлж болно. Энэ нь илүү тухтай байхаас гадна хосуудын харилцааг гүнзгийрүүлж, шинэ түвшинд аваачдаг байна. 

Гэртээ романтик болзоог зохио

6 Машинаа өөрөө угааж, түлшний зарцуулалтаа хяна

Гар хуруу, хөл гар тань бүтэн нэгэн бол яагаад машинаа өөрөө угааж болохгүй гэж? Энэ нь таны мөнгийг хэмнээд зогсохгүй идэвхитэй амьдралд хөтлөх болно. Мөн үүнээс гадна шатахуун худалдаж авахдаа үргэлж хянуур байж, хэрэгтэй хэрэггүй газраар түлшээ гарздан хэсүүчлэхээс зайлс хийгээрэй. 

Машинаа өөрөө угааж, түлшний зарцуулалтаа хяна

7 Нийтийн тээврээр зорчих

Хэрэв та машин тэрэггүй нэгэн бол таксинаас илүүтэй нийтийн тээврийн сонгож үйлчлүүлээрэй. Энэ нь хямд төдийгүй түргэн шуурхай унаа юм. Тэгээд ч олонтойгоо хамт бужигнаж явах шиг сайхан зүйл гэж хаана байх билээ дээ. 

Нийтийн тээврээр зорчих

8 Хямд нислэгийг сонго

Гадаад улс орон руу нислэх хийх болсон ч бизнес, нэгдүгээр ангилалыг сонгож, хамаг мөнгөө хийсгэж одох гэсний хэрэггүй юм. Харин үүний оронд аль болох хямд төсөр байдлыг илүүд үзэн, энгийн ангилалыг сонгож байвал зохилтой. 

Хямд нислэгийг сонго

9 Явган алхаж, дугуйгаар зорч

Мөн та мөнгөө хэмнэхийг илүүтэй хүсвэл дугуйгаар эсвэл явган алхаж байгаарай. Энэ нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй мөнгийг тань халаасанд тань үлдээж өгөх болно. 

Явган алхаж, дугуйгаар зорч

10 Дэлгүүр гарахдаа төлөвлөх

Хэрэгтэй зүйлсээ дэвтэр дээр тэмдэглэж хэвшээрэй. Энэ нь таныг мөнгөө дэмий зүйлсд үрж, илүү зүйл авахаас сэргийлдэг бөгөөд цаг зав болоод мөнгийг давхар хамгаалдаг билээ. 

Дэлгүүр гарахдаа төлөвлөх

11 Хэмнэлт хийх

Мөн ямагт хэмнэлт хийх аргыг эрэлхийлж байгаарай. Ингэхдээ хямдралтай, бөөний үнээр худалдаж байгаа барааг сонгохоос гадна купон цуглуулж, үнэгүй зүйлс авах тал дээр анхаарлаа хандуулаарай. 

Хэмнэлт хийх

12 Хоол хүнсээ зөв зохицуулах

Хоолоо хийхдээ ч мөн аль болох хэмнэж, хаягдал гаргахгүй байх хэрэгтэй юм. Гэхдээ энэ нь чанар муу хүнсийг хэрэглэ гэсэн үг биш бөгөөд хэдий хэмнэж байлаа ч хамгийн сайн хүнсийг сонгож байх хэрэгтэй билээ. 

Хоол хүнсээ зөв зохицуулах

13 Хямдралтай хувцас сонгох

Өдгөө эдийн засгийн хямрал хаа сайгүй нүүрлэсэн өнөө цагт та гоёж гоодон, шинээр тренд болж байгаа хувцсыг сонгох гэсний хэрэггүй юм. Та юу ч өмссөн байлаа гэсэн цэвэрхэн л байхад хангалттай тул зүгээр л хямдралтай хувцаснаас сонгож, шаардлагагүй бол бүр хувцас авах гэсний хэрэггүй байна шүү. 

Хямдралтай хувцас сонгох

14 Фитнест бус гэртээ хичээллэ

Заавал фитнес явснаар гуалиг сайхан биетэй боно гэсэн хууль байхгүй тул та гэртээ ч үүгэээр хичээллэж болох юм. Мөн та өөртөө үнэнч байж хичээллэж чадвал фитнест мөнгөө үрэлгүй сайхан бие галбирыг олох аж.

Фитнест бус гэртээ хичээллэ

15 Хааяа ч гэсэн найзуудтайгаа хөгжилд

Мэдээж хэмнэж байна гээд хэрэгтэй зүйлсээсээ мөнгөө харамлаж, харанхуй нүхэнд амьдрах гэсний хэрэггүй юм. Хааяа ч болов найз нөхөдтэйгээ уулзаж, гэртээ урин сайхан хоолоор дайрж, дарс шимэж ярилцаарай. Амьдралд найз нөхөд, гэр бүл хамгаас чухал тул тэднийг мөнгөөр бүү үнэлээрэй. 

Хааяа ч гэсэн найзуудтайгаа хөгжилд

74
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()