Та үүнийг мэдэх үү?

Сав дэлхийн сонин сайхан бүхнийг хамж шимэн хүргэдэг "Та үүнийг мэдэх үү?" дугаар маань та бүхнийхээ сонорт бууж, мэлмийг мялаахад бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт уншигчдынхаа мэдлэгт хөрөнгө оруулахаар дэлхий ертөнц, үүнд орших байх хүн амьтны тухай онц сонирхолтой зүйлсийг багтааж өгсөн юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхьё. 

Та үүнийг мэдэх үү?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Та өглөө өлөн байхдаа жимсийг урьтаж идэх нь үс бууралтах, нүдэн доогуур хар цагираган хүрээ үүсэх, халзрах, бухимдах зэргээс сэргийлж, таныг ямагт эрч хүчтэй, эрүүл болоод залуу байлгах шидтэй аж. 

2

Хүний шүлсэнд "опиорфин" хэмээн өвчин намдаагч бодис агуулагддаг бөгөөд энэ нь морфиноос 6 дахин илүү хүчтэй юм. Иймд та энд тэнд тань өвдөх аваас түрүүлж шүлсээ түрхээд үзээрэй. 

3

Эмэгтэй хүн жирэмсэн болмогц тэдний тархи бага зэрэг агшдаг бөгөөд энэ нь жирэмсний эхний 6 сард мэдэгдэж, тэдний хийж байгаа үйлдэл, сэтгэл хөдлөл зэргээс нь харагддаг байна. Мөн хүүхэд төрүүлсний дараа тэдний тархи урьдын хэвэндээ очиж, жирийнээр сэтгэж эхэлдэг юм. 

4

Температур нь хоолны дуршилд асар их нөлөөлдөг байна. Хүн хүйтэнд эсвэл даарсан үедээ илүүтэй их өлсөж, хоол идэх дуршил хөдөлдөг бол халууцсан үедээ аль болох хоолноос татгалзах хандлагатай байдаг аж. 

5

Үнээнд дуу сонсгож тайтгаруулахад түүнээс ердийн хэмжээнээс илүү их сүү гардаг байна. Учир нь үнээ тайвширмагц сүү нь илүүтэй ялгарч эхэлдэг юм. 

6

Нэрт зураач Леонардо Да Винчи (Leonardo da Vinci) нь нэг гараараа зургаа зурж, нөгөө гараараа бичэж чаддаг гайхалтай чадвартай нэгэн байжээ. Өдгөө түүний авьяас чадварыг даван гарах хүн хараахан төрөөгүй байгаа билээ. 

7

Дэлхийн хамгийн баян гурван хүний хөрөнгийг нийлүүлэхэд ядуу буурай 49 орны хөрөнгөөс давж гарах аж. Энэ нь дэлхийн баян ядуугийн түвшин хэр хол зөрүүтэй байгааг тод томруунаар харуулах билээ. 

8

Өдгөө гэр ахуйн тавилгын үйлдвэрлэлээр дэлхийг ноёрхож буй "IKEA" компани нь Европд тун ч алдартай билээ. Харин Европийн улс оронд мэндэлсэн 10 хүүхэд тутмын нэг нь "IKEA"-гийн орон дээр унтдаг байна. 

9

Усны үхэр гэх аварга том амьтан нь амаа 1 м 20 см хэмжээтэй ангайлгаж чаддаг бөгөөд үүнд нь өсвөр насны хүүхэд ч багтах боломжтой аж. 

10

1386 онд Франц улснаа бяцхан хүүгийн аминд хүрсэн гахайг олны өмнө цаазаар авсан байна. Үнэхээр хачирхалтай хэдий ч өнөө хэр нь тус цаазаар авалт хүн бүрийн гайхшралыг төрүүлсээр байгаа юм.

11

Анааш нь 53 см урт хэлтэй бөгөөд үүгээрээ чихээ хүртэл долоож чаддаг гайхалтай амьтан юм. 

12

"Donald Duck" хүүхэлдэйн киног үзэж байгаагүй хүн гэж үгүй билээ. Харин тус киног Финлянд улсад гаргахыг хориглосон байдаг бөгөөд үүний шалтгаан нь Дональд Дак дотуур өмд өмсөөгүй байдагтай холбоотой аж.

13

Хүний нүд хэзээ ч өсч томордоггүй байна. Та анх төрөхдөө л ийн нүдтэй төрсөн бөгөөд энэ нь одоо ч хэвээр байгаа аж. Харин бидний чих, хамар зэргийн өсөлт зогсоно гэж байдаггүй төдийгүй ямагт өсч, торниж, улам томорч байдаг билээ. 

14

"Rock & Roll"-ын хаан гэгддэг Элвис Пресли (Elvis Presley)-г танихгүй, түүний тухай дуулж байгаагүй хүн гэж нэгээхэн ч үгүй юм. Урлагийн тэнгэрт од болох гялалзаж явсан залуу 8-р ангид байхдаа дуу хөгжмийн хичээлдээ дунд буюу "С" гэх үнэлгээ авч байжээ. Энэ нь түүний олон мянган шүтэн бишрэгчдийн гайхшруулж орхисон байдаг аж. 

15

Хүн төрөлхтөний дотны анд болсон нохой нь бидний хэлсэн 250 гаруй үгийг ойлгож байдаг аж. Тиймдээ ч тэд эзнийхээ үгэнд орж, хэлснийг нь хийдэг байна. 

16

Хүний биенээс олдсон хамгийн урт болоод том туузан хорхой нь 35 метр байсан аж. Үнэхээр аймшигтай биш гэж үү?

17

Хэрэв та 100 төгрөгөөс авхуулаад үүнийгээ хоёр дахин үржүүлж хадгалаад байх аваас 15 хоногийн дараа гэхэд л 1,500,000 төгрөгийг цуглуулчихсан байх юм шүү. 

18

Жил тутам ойролцоогоор 2,500 гаруй солгой гартай хүмүүс баруун гартай хүмүүст зориулсан багаж хэрэгсэл, зүйлсийг хэрэглэж байгаад амиа алддаг байна. 

19

Сугалаанд хожих магадлал нь сугалаагаа авах замдаа амиа алдах магадлалаас хамаагүй бага байдаг аж. Тиймээс та азанд биш өөрийнхөө хүч хөдөлмөр, авьяас чадварт найдаж байгаарай. 

20

Франц улсын төрөлх болоод албан ёсны хэл нь мэдээж франц хэл билээ. Гэхдээ 600 жилийн турш тус улсын албан ёсны хэл нь Англи хэл байсныг та мэдэх үү? 

39
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()