Газрын теннисийн тухай сонирхолтой баримтууд

2016-08-17, 17:00
18,095

1859 онд анх Английн Бирмингем хотод үүссэн талбайн теннисийн спорт өнөөдөр аль хэдийнээ дэлхийд түгэн дэлгэрсэн хамгийн сонирхолтой спортын төрлүүдийн нэг болжээ. Тэгвэл энэхүү спортын түүхэнд сонин содон, хачирхалтай ямар зүйлс болж байсан юм бол? Рафаел Надал, Рожер Фэдерер болон эгч дүү Уиллиамс зэрэг алдартай тамирчдаар төсөөлж болох энэхүү спортын түүхэнд ямар ямар сонирхолтой зүйлс болж байсан талаар хамтдаа сонирхоцгооё.

Газрын теннисийн тухай сонирхолтой баримтууд
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуучин бууны хугархай

Мөрний хүнд гэмтлийн улмаас уг тэмцээний 3 удаагийн аварга Горан Иванишевич 2001 онд тэмцээнд оролцож чадахааргүй байв. Гэтэл аваргын төлөөх тоглолтонд шалгарч үлдээд байсан хосын нэг нь өрсөлдөгч Патрик Рафтертай тоглох боломжгүй болсон байна. Улмаар уг тэмцээний удирдлага 3 удаагийн аварга Гораныг урилгаар тоглуулахаар шийдвэрлэжээ. Харин хачирхалтай нь Горан Иванишевич хэдий гэмтэлтэй байсан ч өрсөлдөгчөө хожиж 4 дэхь удаагаа аваргалжээ.

Хуучин бууны хугархай

2 Гэр бүлийн танхайралт

1995 оны тэмцээнд А.Мронцтой тоглох үед нь шугам давсан гэх шийдвэрийг АНУ-ын Жэфф Таранго эсэргүүцэж, цамцаа тайлан чулуудсан байна. Мөн түүний тоглолтыг үзэж суусан эхнэр Бенедикт нь шүүгч рүү очин дунд хуруугаа гаргаж, элдвээр хараан доромжилсон байна. Шүүгч Бруно Ребо руу зүй бус авир гаргасных нь төлөө тоглогч Тарангогийн теннис тоглох эрхийг тэр чигт нь хаах шийдвэрийг тэмцээний удирдлага гаргаж байжээ.

Гэр бүлийн танхайралт

3 Эн тэнцүү өрсөлдөгчид

1980 оны Уимблдоны АШТ-ний финалд Бёрн Борг болон Жон Макинрой нар тунаж үлдсэн байна. 4 дэх сетийн хувь заяа шийдэгдэх гэж нэлээн сунжирсан учир тоглолт тай-брикээр шийдэгдэх болжээ. 22 минут үргэлжилсан тай-брикт Бёрн Борг арайхийн хожсон байна. Энэхүү тоглолт нь Уимблдоны нээлттэй тэмцээний түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн тоглолт болж тэмдэглэгдэн үлдсэн ажээ. 

Эн тэнцүү өрсөлдөгчид

4 Хамтдаа дуулсан нь

1996 оны АШТ-ний хагас шигшээ тоглолтын үеэр улиг болсон аадар бороо орсон байна. Тоглолтыг хойшлуулах эсэхт эргэлзэж суусан үзэгчид цагийг зүгээр өнгрөөхийг хүсээгүй бололтой. Тэд бөөнөөрөө нэгэн зэрэг алдарт дуучин Ричард Клиффийн дууг дуулсан байна. Хачирхалтай нь үзэгчдийн дунд дуучин өөрөө байсан бөгөөд мөн дагж дуулжээ. Энэхүү тоглолтонд хоорондоо өрсөлдөхөөр таараад байсан Кончита Мартинес болон Пем Шрайвер нар уйдаагүй нь лавтай.

Хамтдаа дуулсан нь

5 Гайхамшигт Мартина

2003 оны АШТ-нд Леандер Паистай хосын төрөлд түрүүлсэн Мартина Навратинова 46 насандаа энэхүү шагналын эзэн болсон нь Уимблдоны түүхэнд хамгийн ахмад аварга болсон тамирчнаар нэрлэгдсэн байна. Мөн нийт кареерынхаа туршид 20 цомыг өөрийн болгосон амжилтаараа бүх цаг үеийн шилдэг тамирчин Билли Жан Кингтэй зэрэгцэх болсон байна.

Гайхамшигт Мартина

6 Гоо үзэсгэлэнт Гусси

1949 оны тэмцээний үеэр Гусси Моран гэгч эмэгтэй тамирчин дүрэмд зааснаас хэт богино даашинз өмсөж талбайд гарч ирсэн байна. Үүнийг харсан тэмцээний зохион байгуулагчид ихэд эсэргүүцсэн ч Мораны гоо үзэсгэлэнг бишрэн суухаас өөр арга байсангүй бөгөөд энэхүү зураг нь дэлхийн томоохон сэтгүүлүүдийн нүүр хуудсанд залраад амжсан байна. Үүнээс хойш Теннисийн Холбоо дүрэмдээ өөрчлөлт оруулж одоогийн хувцаслалтын үндсийг тавьж байжээ.

Гоо үзэсгэлэнт Гусси

7 Хамгийн ёс зүйгүй тамирчин

Нэгэн үе Английн домогт тамирчин болж явсан Тим Хенмен нь 1995 оны АШТ-нд өрсөлдөгч Жереми Бэйтст хожигдсондоо уурсаж, талбайн захад зогсож байсан бөмбөг зөөгч охины толгойн тус газар нь хэд хэдэн удаа цохиж нэлээн хүнд шархдуулсан байна. Мэдээж Хенмений тоглох эрхийг хассан бөгөөд тэрээр ч мөн удалгүй өөрийн кареераа өндөрлөсөн байна.

Хамгийн ёс зүйгүй тамирчин

8 Нүцгэн дэмжигч

1996 оны АШТ-ний финалын тоглолтын үеэр чармай нүцгэн бүсгүй тоглолтын дундуур гэнэт гарч ирэн тоглолтыг нэлээн үймүүлсэн байна. Хамгаалалтын албаныхан түүнийг барих гэж нэлээдгүй цаг хугацааг зарцуулсан байна. Удалгүй нэг юм баригдсан бөгөөд хожим нь энэхүү финалд аваргалсан Ричард Крайчик дурсан хэлэхдээ тоглолтын үеэр гарч ирсэн тэр бүсгүйн инээмсэглэл намайг аварга болоход маш их нөлөөлсөн гэж дурсан хэлжээ.

Нүцгэн дэмжигч

9 Теннисийн талбайн үлэмж биетэн

2003 оны АШТ-ний үеэр өнгөрсөн оны аварга Лэйтон Хьюитт эхний тойрогт Хорватын үлэмж биет Иво Карловичийг баралгүй хожигджээ. Дараа нь Хьюитт хэлэхдээ түүний том биеийг хараад жаахан сүрдсэн шүү, магадгүй түүнд хожигдсон нь үүнтэй ч холбоотой байж болох юм гэж хэлж байжээ.  Хорватын тамирчин Иво Карлович нь тухайн үедээ 210 см өндөр нэгэн байжээ.

Теннисийн талбайн үлэмж биетэн

10 Зориулалтын бус хувцас

1985 оны АШТ-ний үеэр Энн Уайт тэшүүрчдийнх шиг урт хувцастай талбай дээр гарч ирсэн байна. Үүнийг харсан тоглолтыг зохион байгуулах комиссынхон уг тоглолтыг шууд зогсоосон байна. 

Зориулалтын бус хувцас

19
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()