Үнэртэй усны тусламжтай хэрхэн хүссэндээ хүрэх вэ?

Үнэртэй ус таны бодож байгаагаас ч илүү ид шидтэй болохыг та мэдэх үү? Найз нөхөдтэй болж, үргэлж харц дээгүүр алхаж, ямар ч нөхцөлд хүссэндээ хүрмээр байна уу? Эрдэмтэд үнэрээр дамжуулан хүмүүст төрөл бүрийн сэтгэл хөдлөлийг мэдрүүлж болдогийг батлажээ. Та бүхэнд үнэртний найрлагийг л зөв тохируулан хэрэглэснээр гайхалтай олон үр дүнд хүрч болдог тухай танилцуулж байна.

Үнэртэй усны тусламжтай хэрхэн хүссэндээ хүрэх вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Ийм учраас л тансаг дэлгүүр, зочид буудалуудад анх ороход л, анхилам үнэрээр үйлчүүлэгчидээ угтдаг. Үнэр нь хүний сэтгэл зүй болон ааш занг ч хувиргах хүчтэй бөгөөд  үнэртэн сонгон авахдаа найрлагийг нь судлах хэрэгтэй. Мөн хэзээ?, хаана?, ямар хүмүүстэй уулзах, ямар нөхцөл байдлыг хүсэж байгаагаа харгалзан үзэж үнэртэнээ түрхээд явбал, та бусдад хүссэн мэдрэмжийг нь төрүүлж чадна.

 

1 Бусдын итгэлийг олж авмаар байна уу?

“Лаванд цэцэг” (LAVENDER). Сэтгэл судлаачид нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Хүмүүсийг “лаванд цэцэг”-ийн үнэртэй өрөө болон, ямар ч үнэргүй өрөөнд ээлжилж оруулаад тэднээс хандив хүссэн байна. Үр дүнд нь “лаванд цэцэг” үнэртэй өрөөн дэхь хүмүүсийн хандив, үнэргүй өрөөний хандиваас гурав дахин их цугларчээ. “Лаванд цэцэг танихгүй хүнийг ч өөрт тань итгүүлж чадна”.

Бусдын итгэлийг олж авмаар байна уу?

2 Өөртөө дурлуулмаар байна уу?

“Хулуу + Лаванд цэцэг”. Нэгэн сонирхолтой судалгааны үед, хүмүүст 30 өөр төрлийн үнэртэнг үнэртүүлжээ. Харин ийм найрлагатай үнэр л хүмүүсийн цусны эргэлтийг хамгийн ихээр түргэсгэж, дурлахад илэрдэг жинж тэмдэгүүдийг мэдрүүлсэн байна. 

Өөртөө дурлуулмаар байна уу?

3 Найз нөхөдтэй болмоор байна уу?

“Цэцэг болон ургамлын гаралтай” Судалгаанд оролцож буй хүмүүст "төрөл бүрийн цэцэг, ургамлын гаралтай байгалийн үнэртэнг"үнэртүүлэхэд, амьдралын аз жаргалтай дурсамжуудаа ярьж байв. Иймээс олон нийтийн газраар эсвэл ажилдаа явахдаа “цэцэг болон ургамлын гаралтай үнэртэн” түрхвэл та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Зөвхөн найз нөхөд гэлтгүй, дарга болон ажилчидтайгаа найрсаг харилцаатай байхад ч туслах болно.

Найз нөхөдтэй болмоор байна уу?

4 Цэвэрхэн сэтгэгдэл төрүүлмээр байна уу?

“Лемон буюу Нимбэг”.“Le Moyne College”-ынхан нэгэн судалгаа хийжээ. Тэр нь оюутнуудыг нэг нэгнийхээ хажуугаар зөрөхдөө усанд орсон эсэхийг нь ялгаж, таамаглахыг хүсчээ. Тэд усанд ороогүй хэдий ч, “лемон” найрлагатай үнэртэн түрхсэн оюутнуудыг “цэвэрхэн” гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Усанд ойр ойрхон орох нь тийм ч сайн биш гэдэгийг бид бүгд мэднэ. Таны арьс болон үсийг хуурайшуулна. Хэрвээ энэ үедээ та хүмүүст шинэхэн, цэвэрхэн сэтгэгдэл үлдээмээр байвал “лемон” найрлагатай үнэртэн түрхэхэд л хангалттай.

Цэвэрхэн сэтгэгдэл төрүүлмээр байна уу?

5 Энх тайвныг хүсэж байна уу?

“Сараана цэцэг (Lily), сарнай (Rose), цахилдаг (Iris), цээнэ цэцэг (Peony)”. Австрийн “The Department of Clinical Pharmacy and Diagnostic”-ынхан эдгээр цэцэгийн үнэртэн нь хүмүүст тайван байдлыг авчирдагийг олж нээжээ.

Энх тайвныг хүсэж байна уу?

6 Илтгэл тавих гэж байгаа бол.

“Жүрж + лаванд + кофе эсвэл чихэр өвс”. Илтгэл тавьж байхдаа эсвэл ажлын танилцуулга үеэр, хүмүүс зөвхөн танийг харж, таньд анхаарлаа хандуулахыг хүсдэг л байлгүй дээ. “Elsevier "Appetite" international research”-ын судалгаагаар хүмүүсийн харааны төвлөрөлт, анхаарал хандуулалт нь “жүрж + лаванд + кофе эсвэл чихэр өвс” үнэртэхэд илүү байдаг гэжээ.

Илтгэл тавих гэж байгаа бол.

7 Амралт зугаалга, үдэшлэгт явах үед

“Ванил”.“Proceedings of ISOT/JAST”-ын судалгаагаар амралтаар явах эсвэл найз нөхөд, гэр бүлтэйгээ зугаалах үед энэ үнэртэнг түрхэх нь хөгжилтэй, зугаатай баяр хөөр авчирна гэжээ.

Амралт зугаалга, үдэшлэгт явах үед

23
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()