Дэлхийн хамгийн аюултай 15 хот

Улс орон бүр, тэр тусмаа хот бүрт л их бага байдлаар гэмт хэрэг гарч байдаг бөгөөд үүнийг нь цагдаа сэргийлэх хянан, зохицуулж байдаг юм. Харин зарим нэг хот газруудад байнга л гэмт хэрэг, зэвсэгт мөргөлдөөн зэрэг үүсч, хэзээ хэний гарт амиа алдчих бол хэмээх бодол нь үргэлж сонор сэрэмжтэй явахад хүргэдэг байна. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн аюултай хотуудыг танилцуулж, мэдлэгийг тань тэлье. 

Дэлхийн хамгийн аюултай 15 хот
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 "Моленбик" дүүрэг

Бельги улсын нийслэл хот болох Брюссель нь хөл хөдөлгөөн ихтэй, гэмт хэрэг тогтмол гардаг гэх зэргээрээ алдаршиж, хүмүүс очихоос халширдаг билээ. Харин тус хотын "Моленбик" дүүрэг нь хамгийн аюултай бүс гэгддэг бөгөөд үүнд зэвсэгт дээрэмчид, оршин суугчид, хүн амын амгалан тайван байдлыг алдагдуулж,  ямагт аймшигт аллагаар дүүрэн байдаг аж. 

"Моленбик" дүүрэг

2 "Фавелах" ядуусын хороолол

Бразилийн ядуусын хороолол гэгддэг "Фавелах"-д хамгийн аймшигтай зүйлс болж өнгөрдөг байна.  Тус хэсгийг хар тамхины наймааны төв цэг гэхчлэн нэрлэхээс гадна Бразилийн засгийн газар, хотын захиргаа зэрэг нь энэхүү аймшигт нууцаа дэлхий нийтэд харуулж, мэдэгдэхээс ямагт эмээж, нууж хааж байдаг билээ. 

"Фавелах" ядуусын хороолол

3 "Волссмөүс" хороолол

Улс орон бүрийн нэг хэсэгт гэмт хэрэг ихээр гарч байдаг билээ. Үүний нэгэн адилаар Дани улсын "Волссмөүс" хороолол нь цагаачид ихтэй, гэмт хэрэгтэн, дээрэмчид ихтэй тул хэн ч тийшээ зориглон очиж чаддаггүй байна. Тэнд тав тухтай амьдарна гэдэг зүүд зэрэглээ мэт бөгөөд үргэлж л аюулын дохио, хашгираан, орилоон сонсогддог байна.

"Волссмөүс" хороолол

4 "Перпигнан" хот

Франц улсын жижиг хот болох "Перпигнан" нь аюул занал ихтэй, үл бүтэх газар гэдгээрээ алдартай юм. Хар тамхины наймаа, аллага, дээрэм тонуул ямагт гарч, тэнд амьдарна гэдэг тамтай адил аж. Цагдаа нарч тэнд болж буй замбараагүй явдлыг зохицуулж дийлдэггүй аж. 

"Перпигнан" хот

5 "Лэс Изард" хороолол

Цагаачид ихээр суурьшсан, хар тамхи, гар буу зэргийг олж авахад тун хялбар төдийгүй Франц улсын "Төлөүс" хотын зах хэсгийн "Лэс Изард" хороололд оршин суух хүмүүс ихэвчлэн ажилгүй, ядуу буурай болоод мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй байдаг юм. 

"Лэс Изард" хороолол

6 "Рубей" хот

Мөн л Франц улсын хот болох "Рубей"-г олон нийтийн хуудас, сонин сэтгүүлд очихыг хориглоно хэмээн тэмдэглэсэн байдаг аж. Учир нь тус газарт байнгын аюул занал нүүрлэсэн өдөр шөнийг ялгалгүй хүмүүс хоорондоо зодолдож, нэгнээ дээрэмдэж  цаашлаад амь насанд нь халдаж байдаг аж. Тиймдээ ч тус газар очсон хүн хэзээ хэний гарт амиа алдах нь тодорхойгүй байна. 

"Рубей" хот

7 "Парис"-ын хотын зах

Хайр дурлалын хот гэгддэг үзэсгэлэнт Парист хүн бүхэн очиж үзэхийг хүсч мөрөөдөж явдаг билээ. Гэхдээ тус хотын зах хэсгээр оршин байх дүүргүүд нь тун аюултай хэмээж, болж өгвөл тийшээ зүглэхгүй байхыг зөвлөдөг байна. Учир нь тухайн хэсгүүдээр зэвсэглэсэн этгүүдэд шинэ хүн ойртох төдийд хамаг зүйлсийг нь дээрэмдэж, элдвээр аашилдаг аж.

"Парис"-ын хотын зах

8 "Дуйсбург" хот

Герман улсын Дуйсбург хотын ихэнх оршин суугчид нь хууль дүрэмээ уландаа гишгэж, хамаг л аймшигт зүйлсийг үйлдэж, хүн бүрийн айдсыг төрүүлж байдаг аж. Хөл толгойгоо алдсан хотод цагдаа нар ч нөлөөлж, хэв журмыг сахиулж чаддаггүй бөгөөд хүн бүр л зоргоороо аашилж, хүссэн үедээ хар тамхи, бууг хаанаас бол хаанаас олж, хүмүүсийг дээрэмдэж, хөнөөж байдаг юм. 

"Дуйсбург" хот

9 "Гельзенкирхен" хот

Энэ нь мөн л Германы хот билээ. Тус хотыг аюултай хэмээн дурдах маш олон шалтгаан байгаа билээ Жишээлбэл "Гельзенкирхен" хотын 50 гаруй залуус ажил үүргээ гүйцэтгэж явсан хоёр цагдаа руу дайрч байсан төдийгүй ийн тохиолдол хэд хэдэн удаа давтагдсан байдаг аж. Үүнээс гадна архидан согтуурч, мансуурсан залуус юу ч хийхээс буцахгүй болж гэмт хэрэг үйлддэг байна. 

"Гельзенкирхен" хот

10 "Берлин" хотын зах

Дэлхий даяар хүн бүрийн сайн мэдэх тус томоохон хот нь төв хэсгээрээ үнэхээрийн үзэсгэлэнтэй, дэлхийн хот хэмээн нэрлэхүйц боловч зарим захын хэсгээрээ гэмт хэргийн гаралт ихтэй, зэвсэгт залуус ихээр суурьшсан байдаг билээ. Тухайн хэсгүүдээр цагаачид амьдардаг бөгөөд тэд хоорондоо муудалцаж, цаашлаад нэгнээ хөнөөх нь ч бий. 

"Берлин" хотын зах

11 "Гаяа" арал

Гаяа арал нь аялагчдын анхаарлыг ихээр татдаг газар билээ. Гэвч тэнд ч бас хүмүүсийг очихоос сэрэмжлэхийг хүссэн хэсэг газар гэж байдаг бөгөөд тэнд хууль дүрэм хэрэгждэггүй төдийгүй хэн ч таныг хөнөөчихөж мэдэхүйц тун ч аюултай газар байдаг аж. Цагдаа нар тэнд орших суух хүмүүсийг аль болох түргэн нүүхийг санал болгож, амь насыг нь аварч үлдэхийг хичээдэг байна. 

"Гаяа" арал

12 "Лондон" хотын зах

Англи улсын нийслэл дэлхийн томоохон болоод хөгжлөөр тэргүүлдэг хотуудыг нэг болох нь Лондон нь үлгэр жишээ болсон, үзэсгэлэн төгс хот билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр тус хотын захын хэсгүүдээр ч мөн гэмт хэргийн гаралт ихтэй, ажилгүйдлийн түвшин өндөртэй байдаг аж. Тус хэсгээр зочилсон хүн зүгээр эргэж ирнэ гэдэг бүтэшгүй зүйл бөгөөд үүнийг батлах гэсэн хоёр залуу гэмт хэргийн гаралт ихтэй бүсийг зорин цэнгээний газар орсноор маргааш нь эмнэлэгт сэрсэн байдаг юм. 

"Лондон" хотын зах

13 "Лакемба" дүүрэг

Австралийн Сидней хот нь хүн бүрийн очиж үзэх, амьдрахыг хүсдэг хот боловч Лакемба дүүргийг зорьсны хэрэггүй болохыг дуулгая. Цагдаа нар хүртэл тийш очихоос эмээдэг бөгөөд тус дүүрэгт оршин суух хүмүүсийн ихэнх нь залуус бөгөөд бүгд л мөнгө олохын тулд гэмт хэрэг үйлдэж, өөрсдийгөө зугаацуулж байдаг аж. 

"Лакемба" дүүрэг

14 "Ротерхэм" хот

Английн Ротерхэм хотоор дүүрэн мансуурсан охид залуус, дээрэм тонуул хийх хүйтэн царайт залуус, ядуу гуйлга гуйсан хүүхдүүдээр дүүрэн байдаг юм. Охид бүсгүйчүүдийг нь Пакистаны гэмт хэргийн бүлэглэл эрхэндээ авч, тэднийг хүчиндэж, биеийг нь үнэлүүлж мөнгө олдог аж. Өрөвдөлтэй бүсгүйчүүд цагдаа сэргийлэх, телевиз, радиод хандаад ч ямар ч нэмэр болдоггүй байна. 

"Ротерхэм" хот

15 "Бирмингем" хот

Энэ нь мөн л Английн нэгэн хот бөгөөд аюултай бүс гэдгээрээ алдартай юм. Тэнд оршин суух хүмүүсийн ихэнх нь Муслим шашинтай бөгөөд өөрсдийн үзэл суртлыг дэлгэрүүлэх гэж элдэв арга хэмжээ авч, бослого тэмцэл байнга явуулдаг байх аж. 

"Бирмингем" хот

16
таалагдаж байна

62
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()