Шоронгийн амьдралаас сурч болох 10 зүйл

Шоронг хүн бүхэн л муу муухай, нийгмийн хог шаар болсон хүмүүсээр дүүрсэн газар хэмээн үзэж, үүнийг сонирхох нь бүү хэл ярихаас ч татгалздаг билээ. Гэхдээ сайтар бодоод үзвэл шоронг "сургууль" гэж ойлгож болно. Учир нь тэнд гэм буруутай хүмүүсийг сурган хүмүүжүүлж, ялыг нь эдлүүлж, дахин ийн хэрэг хийлгэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулдаг юм. Иймд та бүхэндээ шоронгийн амьдралаас сурч болох зүйлсийг дэлгэхээр бэлтгэлээ. 

Шоронгийн амьдралаас сурч болох 10 зүйл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Зохион бүтээж сурна

Шоронд орж, нийгмээс тусгаарлагдсан л бол өөрт шаардлагатай зүйлсийг бусад зүйлсээр орлуулж сурахаас өөр аргагүйд хүрнэ. Харин энэ нь сүүлд тэдний амьдралд хэрэг болохоос гадна гарын ур дүйтэй, юуг ч эвлэгхэн хийчихдэг нэгэн болгож хувиргах юм. Гэхдээ шорон л болсон хойно сайн муу ээлжлэн орших тул үүнийг хүсээд байх газар биш гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх бизээ. 

Зохион бүтээж сурна

2 Мэргэжил эзэмшинэ

Тэнд ямар нэгэн байдлаар хоригдлуудад мэргэжил эзэмшүүлж, цаашдаа нийгэмд хөлөө олоход тус нэмэр болохыг зорьдог юм. Хэрэг хийснийхээ төлөө үнэгүй боловсрол эзэмшиж, хоол, амьдрах байраар хангагдана гэдэг тун ч талархууштай зүйл юм шүү. 

Мэргэжил эзэмшинэ

3 Дасгал хөдөлгөөн

Нар үзнэ гэдэг шоронд хоригдож байгаа хүмүүсийн тухайд аз жаргал байдаг аж. Харин тэднийг өдөр бүр 30 минут наранд гарч, дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрдөг байна. Мөн хүнд хүчир ажил хөдөлмөр ямагт эрхэлж байх тул хоригдлууд өлчир, ажилд сайн, хүчтэй болж байдаг аж. Мэдээж тэндээс суллагдаж, нийгэмшихэд тэдний ажилч хичээнгүй зан чанар асар их тус хүргэх нь ойлгомжтой юм. 

Дасгал хөдөлгөөн

4 Бүсгүйчүүд муу залууст дуртай

Яагаад ч юм бүсгүйчүүд муу залуусыг хараад юу ч бодолгүй дурлаж орхидог. Хэний ч өмнө дүр эсгэлгүй зөвхөн өөрийнхөөрөө л хүчирхэг харагдах эрчүүд ёстой л бүсгүйчүүдийн өдрийн бодол шөнийн зүүд болдог бололтой. Тэдний өмнө ямар ч хүчирхэг эмэгтэй байлаа гэсэн хүчин мөхөсдөж эрхгүй сэтгэл алдардаг гэнэ.

Бүсгүйчүүд муу залууст дуртай

5 Нелсан Мандела (Nelson Mandela)

Бүх цаг үеийн хамгийн агуу удирдагчдын нэг болох Нелсан Мандела ч мөн шоронд хоригдож явсан нэгэн юм. Тэрээр эрх чөлөө, шударга ёсны төлөө үгээ хэлж, тэмцэл хийснийхээ хариуд амьдралынхаа дөрөвний нэгийг шоронд өнгөрүүлсэн билээ. Өдгөө олон нийт тэр чигээрээ л шоронд орж байсан хүн гэвэл цааргалж, зайгаа барихыг зорьдог. Гэхдээ шоронд орж байсан хүн бүхэн муу байдаггүй болохыг ойлгож аваарай. 

Нелсан Мандела (Nelson Mandela)

6 Хийсэн үйлдэлдээ харамсаж, ухаарах боломжтой

Шоронд нийгмээс тусгаарлагдан хоригдсон хүмүүст оногдох хамгийн том шагнал нь хийсэн алдаандаа харамсаж, дахин ийн зүйл хийхгүй юм шүү гэх үзэл бодлыг тархиндаа суулгаж өгдөгт оршино. Шоронг аймшигтай хүмүүсээр дүүрэн, тэнд орсон хүн улам л аймар болдог хэмээн дүгнэдэг боловч энэ нь зөвхөн тухайн хүний ухамсраас хамаарах зүйл билээ. 

Хийсэн үйлдэлдээ харамсаж, ухаарах боломжтой

7 Хүчирхэг болно

Мэдээж шоронд сайхан зүйл гэж тун ховор. Маш олон гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй цуг байх тул тэднээс өөрийгөө хамгаалж, биеэ даасан болох шаардлага гарна. Шоронд хэн ч тэднийг хариуцаж, халамжлахгүй тул өөрийгөө халамжилж, шийдвэр гарган, бусдаас хамааралгүй нэгэн болж өөрчлөгддөг юм. 

Хүчирхэг болно

8 Авьяасаа нээн илрүүлж болно

Өөр зүйлд анхаарлаа хандуулахгүй тул өөрийн нууц авьяасаа нээн илрүүлэх боломж үргэлж нээлттэй байдаг юм. Жишээ татвал нэрт зохиолч О. Хенри (O. Henry) шоронд хоригдож байхдаа үзэг цаас нийлүүлснээр зохиолч болох гараагаа эхэлсэн байдаг бол Жереми Меекс (Jeremy Meeks) гэх залуу дээрэм хийж байгаад баригдсан бөгөөд түүний зургийг сэрэмжлүүлэг болгон цахим хуудсанд байршуулахад охид бүсгүйчүүдийн магтаал саашайлд булагдсан аж. Ямартай ч түүнийг шоронд байх хугацаанд "Blaze Models" агентлагийнхан 30 мянган долларын гэрээг түүнтэй байгуулсан байна. Өдгөө залуу шоронгоос суллагдаж, карьераа хөөж яваа билээ.

Авьяасаа нээн илрүүлж болно

9 Амьдралыг илүүтэй хайрлах болно

Хүн өөрт байгаа үнэт зүйлсээ алдасны дараа л чухам ойлгож авдаг гэдэг. Шоронд орсон хүмүүс урьд нь хичнээн сайхан амьдарч байснаа ямагт дурсаж, тэндээс суллагдмагцаа илүү зүйл хүсэлгүй байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, аль болох зөв зүйтэй амьдрахыг хичээдэг байна. Тэд шоронд байхдаа маш олон зүйлсийг тунгааж, өөрийгөө ойлгож чухам цаашдаа юу хийхээ нухацтай боддог аж. 

Амьдралыг илүүтэй хайрлах болно

10 Туршлага хуримтлуулна

Шоронд орсон хүмүүс нэг нэгнийхээ түүхийг сонсож, туршлага хуримтлуулж авдаг юм. Хийгээгүй хэргийнхээ төлөөсийг үүрч шоронд орсон нэгэн байхад, ганц хормын бодлогогүй шийдвэр, уур бухимдлаас болж шоронд ч нэгэн гэж байна. Мөн одоо шоронгоос гараад дараагийн хэргээ хийхдээ сайтар төлөвлөж баригдахгүй гэж бодох мунхаг нэгэн ч бий. Тэнд төрөл бүрийн хүн бий. Харин ухаан урттай, уужуу бодолтой нэгэн л тэр олон хүмүүсээс сайныг нь авч, туршлага хуримтлуулж саараас нь хөндий яван, амьдралд суралцдаг байна. 

Туршлага хуримтлуулна

38
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()