Хятадуудын өнөөг хэр нь хийсээр байгаа аймшигтай 10 уламжлал

БНХАУ нь түүхийн асар их баялагтай гайхалтай орнуудын нэг билээ. Тэдгээрийн нэг нь ялтачгүй шашин шүтлэг, зан үйлтэй холбогдоно. Усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр тус улсад жуулчилсан хүмүүс ч, эдгээр ёсыг алдалгүй дагадаг. Гэвч тэдгээрийн зарим нь шар үс босгож, айдас хүйтэст автуулмаар байх юм. Ингээд та бүхэндээ Хятадад өнөөг хэр нь хийсээр байгаа аймшигтай зан үйлүүдийг танилцуулъя.

Хятадуудын өнөөг хэр нь хийсээр байгаа аймшигтай 10 уламжлал
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Нас барагсдын мөргөл

Хятадын ёсонд, талийгаачдыг нас барсны дараах мөргөл хамгаас чухал байдаг. Учир нь энэ нь тухайн хүнийг диваажин, эсвэл тамд очих, эсвэл хоёр ертөнцийн заагт гацахыг шийдэж байдаг аж. Иймд тэд сүнсийг зөв замд хөтлөх зорилгоор, зул өргөж түүнийгээ унтраалгүй тасралтгүй сахиж хонодог юм. Хэрвээ зул тасалдваас сүнс очих замаасаа төөрч, энэ ертөнцөд гацаж үлддэг. Мөн талийгаачийн цогцсыг чандарладаг бөгөөд, ингэснээр сүнс амар амгалан нойрсох учиртай байна.

Нас барагсдын мөргөл

2 Чөтгөр зайлуулах ёслол

Тус улсын ард иргэд, муу ёрын сүнс, сүг сүүдрийн талаарх ярианд итгэж, элдэв зан заншлыг үйлддэг. Тэд гэрт нь чөтгөр шүглэсэн хэмээн үзсэн үедээ хүж асааж, гэрийн өнцөг булан бүрт хамгаалагч сахиус, таринтай даавууг өлгөдөг. Мөн Зонг Куй (Zhong Kui) хэмээх хамгаалагч сахиусны зургийг үүдэндээ өлгөж, бузар, муу ёрын сүнснүүдээс өргөө гэрээ хамгаалдаг аж. Тус бурхан нь Хятадын домгийн баатар бөгөөд, түүхэндээ 80 мянган чөтгөрийг биеэр зайлуулсан гэгддэг юм.

Чөтгөр зайлуулах ёслол

3 Сүнс хөөх фестивал

Хятадад жил бүрийн 3-р сард, лам нар, тусгай маск бүхий өмсгөлийг өмсөж, "Сүнс хөөх фестивал"-ийг зохион байгуулдаг байна. Тэд энэхүү арга хэмжээг "Da Gui" хэмээн нэрлэх нь бий. Энэ нь нэг ёсондоо дахин төрөх баяр гэж ойлгож болно. Фестивальд оролцож буй хүмүүсийн муу муухай зүйлс арилж, шинээр төрсөн мэт болох учиртай ажээ. 

Сүнс хөөх фестивал

4 Эртний Вутугийн муу ёрын сүнс тахих ёслол

Ниандуху хэмээн Хятадын захын тосгонд "Вутугийн муу ёрын сүнс тахих ёслол"-ыг зохион байгуулдаг. Энэ нь мөн л муу сүнс, ад зэтгэрийг хөөх учиртай билээ. Оролцож буй хүмүүс цагаан өнгийн хувцас өмсөж, цагаан ороолтыг шатаадаг. Тосгоны иргэд, бүгд идээнийхээ дээж, амттай бүхнийг авчирч, түүгээр тахил өргөдөг аж. Ингэснээр тэдний муу энерги, муу зүйлс арилж, сайн энерги ирдэг хэмээн итгэдэгтэй холбоотой.

Эртний Вутугийн муу ёрын сүнс тахих ёслол

5 Доод ертөнцийн мөнгө

Та Хятадын киноноос анзаарч байсан тэд сүнснүүдэд зориулж, төлөөс өгдөг. Талийгаачийг нас барсны дараа, урьдаас бэлдсэн цаасан мөнгийг шатаадаг байна. Учир нь нас барагсдыг нөгөө ертөнцөд очиход мөнгө хэрэгтэй хэмээн үздэг аж. Хэрвээ энэхүү үйлийг үйлдэхгүй бол, сүнснүүд зорьсон газраа хүрч чадалгүй, хоёр ертөнцийн заагт гацаж, үүрд тэнүүчлэн амьдрахад хүрдэг. Тэд энэхүү мөнгөний тусламжтай өөрсдийн нүглийг наминчлуулж, сайн төрөлд төрөх учиртай. Иймд талийгаачдын гэрийнхэн, цаасан мөнгийг шатааж тодорхой зан үйлийг хийдэг байна.

Доод ертөнцийн мөнгө

6 Сүнсний сарын баяр

Хятадад жилийн 7 дахь сарыг сүнсний сар хэмээн тэмдэглэдэг. Энэ сард талийгаачдын сүнс орон гэр, эх дэлхийгээр тэнүүчилдэг байна. Иймд тэд өлсгөлөн сүнсийг хооллох, тэдгээрийг сайтар цатгахын тулд өргөл барьц барьж, зан үйл гүйцэтгэдэг. Сүнсний сард, хүмүүс шинэ машин, байр авах, шинэ бизнес эхлүүлэх, хурим найр хийхийг цээрлэдэг. Учир нь сүнс хорогдоно, муу зүйлс тохионо хэмээн сэрэмжилдэг ажээ. Түүнээс гадна улаан өнгийн хувцас өмсөх, газраас мөнгө олох, шүглэдэх, исгэрэхийг хориглодог. Ингэснээр гэрт болон, өөрт нь муу энерги шингэх, аз зэтгэрт эзэмдүүлнэ хэмээн сэргийлдэг байна.

Сүнсний сарын баяр

7 Өлсгөлөн сүнсний фестивал

Энэ нь нөгөөтэйгүүр яг л "Халловин"-ы баяртай тун төстэй юм. Тэд үүнийгээ сүнсний баяр хэмээдэг. Хятад хуанлин 7 дахь сард, тэд 10 метр орчим өндөр хамгаалагч сүнс “Da Shi Ye” -г барьж, бүхий л өргөл барьцаа түүнд тавин галын наадам хийдэг. Ингэснээр тэд өөрсдийн муу зүйлсийг үлдэн хөөж, аз ирнэ хэмээн итгэдэг аж.

Өлсгөлөн сүнсний фестивал

8 Сүнсний хурим

Энэ л мөн л хамгийн хачирхалтай зан үйлүүдийн нэг юм. Тэд хүмүүсийг нас барсны дараа ч хамт байх ёстой, ганцаарддаг хэмээх зүйлд итгэдэг аж. Иймд хосуудыг үргэлж хамтад нь оршуулдаг. Тэдний нэг нь түрүүлэн бурхан болсон байлаа ч, булшийг хөндөн, хамтад нь ахин оршуулдаг аж. Хэрэв хосуудыг хамтад нь оршуулахгүй бол тэд үхсэнийхээ дараа сүнс нь хорогдож, тайван нойрсож чаддаггүй хэмээн боддогтой холбоотой. Иймд гэр бүлийн чандарыг хамтад нь оршуулдаг байна. 

Сүнсний хурим

9 Булш тахих

Тэд энэхүү хачирхалтай зан үйлийг "Qingming" хэмээн нэрлэдэг. Талийгчийг нас барснаас 50 дахь өдөр нь өргөл барьцыг өргөдөг аж. Өмнөх 49 хоногт буяны үйлийг хийж, өргөл барьж барин, хойдохыг нь сайтар хийснээр, талийгч сая төрлөө олж, амар амгаланг олдог ажээ.

Булш тахих

10 Гавлын яс цэвэрлэх ёслол

Тайван болон Хятадад, хайртай нэгнээ нас барснаас жил бүр тэдний булшийг хөндөн, ясыг нь цэвэрлэдэг. Ингэснээр тэд илүү амар амгалан нойрсоно хэмээн дотроо битүүхэн сүсэглэдэг байна. Үнэхээр аймшигтай юм шүү.

Гавлын яс цэвэрлэх ёслол

19
таалагдаж байна

210
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()