Сурталчилгаа (15)
Хаах

Бидний амьдралыг өөрчилсөн 15 гамшиг

Гай гамшиг нь бидэнд гуниг харуусал, нөхөж баршгүй хохирлыг учруулж байдаг билээ. Эдгээрээс үүдэн олон зуун мянган хүн өөрсдийн алтан амиа алдаж, өнчирч хоцорсон үрс, өрөвдөлтэй ард түмэн нь л илүүтэй хохирол хүлээдэг жамтай юм. Харин тэдгээр гамшиг нь өдгөө бидний амар тайван амьдрал, аюулгүй байдлын эх суурь болж өгсөн билээ. Ингээд та бүхэндээ хүн төрөлхтний түүхэнд хараар бичигдэн үлдсэн аймшигт гамшигуудыг танилцуулъя. 

Бидний амьдралыг өөрчилсөн 15 гамшиг

1 Газрын тосны үйлдвэрийн дэлбэрэлт

2010 оны 4-р сард газрын тосны үйлдвэрийн томоохон дэлбэрэлт болж үүний улмаас 11 хүн амиа алдаж, далайн ус, хүрээлэн буй орчин зэрэг нь давхар бохирдож, маш их хор хөнөөлийг дэлхий нийт, байгальд учруулсан билээ. Тус газрын тосны үйлдвэрийн эзэд хүн бүхний хараалыг идэж, элдэв бусаар дуудуулж байсан бөгөөд 5 жилийн дараа өөрсдийн тарьсан хэргээ хүлээж, тухайн газруудаар нөхөн сэргээлт хийсэн байдаг юм. 

Газрын тосны үйлдвэрийн дэлбэрэлт

2 Гинденбургийн сүйрэл

Дэлхийн хамгийн анхны нисэх онгоц болох "Гинденбург" нь аймшигтай ослоор нислэгүүдээ өндөрлөсөн байна. Угтаа бол тус онгоц нь дээд зэрэглэлийн баячууд тээвэрлэдэг байсан бөгөөд өнөөгийн нисэх онгоцнуудыг өнгийг тодорхойлж байсан аж. Харин 1937 онд нислэгээ хийж явсан онгоц агаарын хэлбэлзэл, аймшигт хүчтэй салхины улмаас осолдож, зорчиж явсан 35 хүн, онгоцны багийнхан бүгд амь насаа алдсан байна. Тус он цагаас 30 жилийн дараа хүн төрөлхтний түүхэнд нисэх онгоц гэх гайхалтай бүтээл жинхэнэ утгаараа төрөн гарч, олон мянган нислэг амжилттай хийх болсон билээ. 

Гинденбургийн сүйрэл

3 9 сарын 11

2001 оны 9-р сарын 11-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк болон Вашингтон хотуудад амиа золиослогчдын бүлэглэл дайралт хийв. Улмаар энэ өдөр "Ал Кайда" бүлэглэлийн 19 террорист онгоцонд байсан 4 зорчигчдыг барьцаалж, хоёрхон цагийн дотор ихэр цамхагийг сүйрүүлсэн юм. Энэхүү дайралтын үеэр 3000 орчим хүн харамсалтайгаар амиа алдсан нь дэлхийг цочирдуулсан аймшигт үйл явдлын нэг байлаа. Тэрхүү аймшигт үйл явдлын дараа олон тооны дурсгалууд баригдаж, эл өдрийг үндэсний дурсгалт өдөр болгосон билээ.

9 сарын 11

4 Чернобилийн гамшиг

1986 оны 4 сарын 26-нд болсон Чернобилийн цөмийн эрчим хүчний үйлдвэрт гарсан дэлбэрэлт нь маш их гарз хохирлыг авчирсан сүйрэл билээ. BBC агентлагийн мэдээлснээр, энэхүү дэлбэрэлтийн улмаас маш их хэмжээний цацраг идэвхт бодис тархсан гэжээ. Үүний улмаас 29 хүн газар дээрээ нас барсан боловч, түүний хорт бодисын нөлөө өнөөг хэр нь Украйны ард түмнийг шаналгасаар байна. Элдэв гажиг төрөлт, бие физиологийн өөрчлөлтүүд, онош нь тодроогүй аймшигт өвчлөлүүд гээд тоочоод баршгүй. Түүгээр ч үл барам хорт цацрагийн нөлөөлөл 800 жилийн турш үргэлжилнэ хэмээн эрдэмтэд үздэг. 

Чернобилийн гамшиг

5 Нью Йорк хотын цасан шуурга

Энэ нь АНУ гэлтгүй дэлхийн түүхэнд хамгийн аймшигтай байгалийн гамшиг, шуурга хэмээн тооцогддог байна. 1888 онд Нью Йорк хотод, бүтэн сарын турш цасан шуурга болж, хотыг тэр чигт нь нэвсгэр цас хучиж орхисон аж. Үүний улмаас 400 гаруй хүн цасанд даруулж амиа алдсан бөгөөд худалдаа үйлчилгээ хэсэгтээ хаагдаж, тус хот мөхлийн ирмэгт ирж байсан билээ. 

Нью Йорк хотын цасан шуурга

6 Үйлдэрийн гал түймэр

Нью Йорк хотын Манхэттан дүүргийн төв хэсэгт байрлах 3 давхар хувцасны үйлдвэрт олон мянган хүн ажиллаж хоолоо залгуулдаг байсан аж. Тэнд ихэвчлэн цагаачилж ирсэн залуухан охид ажилладаг байсан бөгөөд өдрийн 12 цаг хөлс хүчээ гаргаж ажилладаг байжээ. Харин 1911 онд гэнэт гал авалцаж, ажилчдыг сандаргасан байна. Тэд гарах гарц хайн гүйлдсэн боловч цахилгаан шат эвдэрч, шатны хаалгыг шатсан мод дарчихсан байсан бөгөөд үүнээс болж тэд гурван давхрын цонхоор үсэрч зарим нь бэртсэн бол зарим нь амьдаараа шатаж үхжээ. Гал коммандынхныг ирэхэд 145 гаруй хүн угаартаж, шатаж үхсэн байсан бөгөөд 80,000 гаруй хүмүүс хүнд, хөнгөн байдлаар бэртсэн байсан юм. 

Үйлдэрийн гал түймэр

7 Хар тахал

"Хар тахал" хэмээн нэрлэгддэг булчингийн тахал нь Европын хүн амын ихэнх хэсгийг үгүй хийсэн бөгөөд энэхүү тахлын улмаас Европын эдийн засаг эргэж сэргэхийн тулд 100 жилийг зарцуулсан байна. Энэхүү тахлыг торгоны замаар дамжин Азиас Европт, тархсан гэж үздэг бөгөөд Монгол цэргүүд 1346 онд "Каффа" хотыг бүслэх үеэр халдвар тархсан гэж үздэг бөгөөд халдвар аван нас барсан цэргүүдийг хотын хэрэм давуулан шидэж байсан тухай мэдээ байдаг ч итгэхэд бэрх ажээ. Халдвар нь хулганы нохойн бөөсөөр дамжин халдварлах бөгөөд энэхүү халдвар худалдаачдын бараагаар тээвэрлэгдэн Канстантинопольд хүрсэн байна. Ямартай ч тус халдварын улмаас дэлхийн хүн ам 200 саяаар багасч байсан билээ. 

Хар тахал

8 Талидомид

Талидомидыг 1950-аад оны vед Баруун Германд зохион бvтээсэн бөгөөд 1957-1858 онуудад өргөнөөр худалдаалагдах болжээ. Тухайн vед Баруун Европын шинэ эм бэлдмэлд төрийн зvгээс тавих хараа хяналт сул байсан тул талидомидыг толгойн өвчин намдаах, дотор муухайрахыг арилгах, ханиадыг дарах, жирэмсний хордлогыг дарах гээд маш өргөн хvрээтэйгээр хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Гэвч төд удалгvй буюу 1961 оноос эхлэн талидомид нь санаанд оромгvй аймшигтай гаж нөлөөтэй болох нь илэрч, Баруун Европын олон орныг хамарсан дуулиант хэрэг дэгдсэн юм. Талидомид нь ургийн судасны системийн vvсэлд нөлөөлөн гажиг vvсгэж, улмаар хvvхэд нь төрөлхийн эмгэг согогтой, эрэмдэг болон мэндэлдэг нь судалгаагаар тогтоогдсон аж. Талидомидын нөлөөгөөр 5,000-7,000 хүүхэд гарынх оронд сэлүүр шиг сарвуу төдий зүйлтэй болж мэндэлсэн бөгөөд тэдний 40 гаруй хувь нь л амьд гарсан байдаг аж. Харин Америк улс тус эмийг судалж үзээд улсдаа нэвтрүүлэхийг хориглож, биед тустай эд биш болохыг нь мэдэгдэж байсан нь бусад улсууд үл ойшоож байсан гэдэг юм. Харин өдгөө эмийн шалгалт, судалгаа эрс сайжирсан нь талархууштай. 

Талидомид

9 Севолийн сүйрэл

2014 оны 4-р сарын 16-ны өглөө 476 хүн тээвэрлэж, Өмнөд Солонгос улсын Инчоноос Жэжү хотыг зорьж явсан усан онгоц живж, үүний улмаас 300 хүн амиа алдсан байдаг билээ. Энэ нь хөлгийн ахмад болон ажилчдын буруу үйл ажиллагаа, хэт их ачаа тээвэрлэснээс болсон хэмээн үзсэн бөгөөд гэнэ л усан онгоц живж, хүмүүс сандралдаж эхэлсэн байна. Хамгийн харамсалтай нь амиа алдсан хүмүүсийн ихэнх нь арван жилийн сурагчид байжээ. 

Севолийн сүйрэл

10 Катрина хар салхи

2005 оны 8-р сарын 29-нд АНУ-ын зарим бүс нутгуудаар 100-140 км цагийн хурдтай аймшигт хар салхи газардаж, 2000 гаруй хүний амь насанд халдаж, олон сая хүнийг орон гэргүй болгож орхисон байдаг билээ. Тухайн үед хөрөнгө чинээтэй, алдар нэртэй хүн бүхэн орон гэргүй болсон бэртэж гэмтсэн хүмүүст туслахыг зорьж байсны нэг нь реппер Канье Вест (Kanye West) юм. Тэрээр хандив цуглуулж, олон мянган хүнд итгэл, урам зориг хайрлаж явсан билээ. Мөн тэрээр тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч байсан Жорж Буш (George Bush)-д хандан  “Жорж Буш хар арьст хүмүүсийг огт тоодоггүй. Биднийг хайхардаггүй. Тиймээс бид л өөрсдийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй” хэмээсэн байдаг билээ. Ямартай ч энэ нь аймшигт түүх болон бичигдэн үлдсэн бөгөөд өнгөрсөн жилийн 8-р сарын 29-д тус аймшигт явдлын 10 жилийн ой тохиож, хотын дарга болон оршин суугчид харамсалтай байдлаар амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж, тэднийг эргэн дурссан байна.

Катрина хар салхи

11 Рана плаза

Бангледаш улсын Дака хотын Савар суурингийн найман давхар үйлдвэрлэл үйлчилгээний "Рана Плаза" хэмээх нийтийн эзэмшлийн зориулалттай барилга, 2013 оны 4-р сарын 24-ний өдөр нуран унасан билээ. Барилга нурах үед дотор нь 3,000 орчим хүн ажиллаж байсан бөгөөд тэдний 1,130 нь харамсалтайгаар амиа алдсан байдаг юм. Энэ нь Бангладеш улсын түүхэнд хамгийн олон хүн амиа алдсан аймшигт хар өдөр болон түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ. Харин ослын шалтгааныг чанаргүй барилгатай холбон тайлбарласан бөгөөд тухайн үед тулгуур баганад идт цууралт үүссэн байсан ч үйлдвэрийн эзэн цааш үйл ажиллагааг явуулахыг шаардсан байна. Үүнээс улбаалан өдгөө тус улсын бүх барилгыг чанарын шаардлага хангасан байхыг шаардах болсон юм. 

Рана плаза

12 Метроны буудлын гал түймэр

Лондон хотын "King’s Cross" метроны буудалд 1987 оны 11-р сарын 18-нд гал гарч  31 хүн амиа алдаж, 100 хүн бэртсэн байна. Гэнэт л галын дохио дуугарч, утаа гарч эхэлсэн бөгөөд хүмүүс сандран гүйлдэж, зарим нэг нь амь гарч чадсан бол зарим нь амьдаараа шатаж, аймшигтайгаар амиа алдсан байдаг билээ. 

Метроны буудлын гал түймэр

13 Агаар дахь мөргөлдөөн

1956 онд "United Airlines Douglas DC-7" гэх нисдэг тэрэг "Lockheed L-1049 Super Constellation" агаарын хүлэгтэй мөргөлдөж, осолдсон байна. Үүний улмаас 100 гаруй хүн амиа алдсан бөгөөд агаарын тээврийн түүхэнд маш том сургамж болж, цаашид ийн алдаа гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлж өгсний ачаар бид өнөөдөр аюулгүй сэтгэл амар тайван зорчиж байгаа юм. 

Агаар дахь мөргөлдөөн

14 Хиллсборо

20 жилийн өмнө 1989 оны 4 дүгээр сарын 19 ний өдөр Британийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн эмгэнэлт явдал "Шеффилдийн Хиллсборо" стадионд болсон юм. Тус өдөр Ливерпуль, Ноттингэм Форрест багийн хөгжөөн дэмжигчид Английн цомын хагас финалын тоглолтонд оролцох багуудаа дэмжихээр яаран стадионд цугларсан байна. Гэтэл тус стадионд олон мянган хүнийг багтаах чадалгүй байсан тул хэдэн мянган хүн хаалга цаана үлдэж, бухимдаж байв. Тэд торон хаалгыг балбаж, өөрсдийгөө оруулахыг шаардаж, ар араас нь хүмүүс шахан орж ирснээр хэдэн мянган хүмүүс чихэлдэж, зарим нэг хүмүүс амьсгалж ч чадахгүй байсан гэдэг. Ийн байдалтай хэсэг байсан хүмүүс нэг нэгэн дээрээ гишгэлж, зарим нь газар дээрээ амиа алдаж байсан боловч хаалгыг нээхгүй л байсан бөгөөд тоглолт дуусч хаалгыг нээхэд хэдийн 96 хүн амиа алдчихсан байсан аж.  Үүнээс гадна стадион дотор ч мөн олон хүмүүс шахалдаж, тун ч хэцүү байдалтай байсан юм. Хүмүүс үймэн сандралдаж, тэнд ердөө хэдхэн түргэн тусламжын багийнхан байсан тул хүмүүс нэг нэгэндээ түргэн тусламж үзүүлж, нааш цааш зөөн гүйлдэж байжээ. Энэхүү аймшигт явдлын үр дүнд 96 хүн нас барж, 766 хүн бэртсэн байдаг билээ. Харин үүнээс олон арван жилийн дараа буюу 2012 онд л Британи улсын ерөнхий сайд Дэвид Камерон (David Cameron) ард түмнээсээ уучлал гуйсан аж. 

Хиллсборо

15 Титаникийн сүйрэл

Дэлхийн түүхэн дэхь хамгийн аймшигтай осол хэмээн нэрлэгддэг Титаникийн тухай мэдэхгүй хүн ховор бизээ. Олон мянган хүн тээвэрлэж явсан Титаник хөлөг онгоц, мөсөн уул мөргөн осолдож, үүний улмаас зорчигчод хүйтэн мөстэй далай руу шидэгдэж, үхэл амьдралтай тэмцсээр хөлдөж, живж үхсэн байдаг юм. Мөн тус хөлөг онгоцны аврах завь нь зорчигчдын тэн хагаст хүрэлцэхүйц байсан гэдэг бөгөөд зөвхөн ихэс дээдэс, баячууд л амь аврагдаж чадсан гэдэг билээ. 

Титаникийн сүйрэл

51
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()