2016 оны хамгийн хүчирхэг брэндүүд

Жил ирэх тусам ашиг орлогоо нэмэгдүүлж, амжилттай яваа 2016 оны дэлхийн алдарт брэндүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь өөрсдийн үйл ажиллагааг илүүтэй тэлж, хүн бүрийн сайн танил болж чадсан нь амжилт өөд хөтөлсөн байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё. 

2016 оны хамгийн хүчирхэг брэндүүд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

15 "Cisco" - 28.4 тэрбум доллар

1984 онд байгуулагдсан Америкийн олон талт технологийн компани нь жил ирэх тусам өргөжин томорч, дэлхий даяар нэр алдраа түгээгээд байгаа билээ. Тус компани нь 200 сая долларыг сурталчилгаандаа зарцуулж, дэлхий нийтээс 50 тэрбум гаруй долларын орлогыг олж чаддаг байх юм. Өдгөө 75,000 гаруй ажилтантай бөгөөд тэдний гаргадаг хамгийн түгээмэл, эрэлттэй бүтээгдэхүүнүүд нь анализ, автоматжуулалтын програм хангамж, дэд бүтцийн хангамж,  интерфэйсүүд болон модулиуд, сервер зэрэг юм. 

"Cisco" - 28.4 тэрбум доллар

14 "BMW" - 28.8 тэрбум доллар

Дэлхий даяар алдар нэрээ цуурайтуулсан "BMW"-г мэдэхгүй хүн гэж үгүй. энэ компани жилээс жилд жолооч нар болон шүүмжлэгчдийг гайхашруулж чаддаг. Брэндийн цар хүрээ, нэр хүндийг өсгөхөөр 100,000 орчим ажилтнууд өдөр бүр шаргуу ажилладаг байна. Жилийн орлого нь 82.8 тэрбум доллар байдаг бөгөөд анх Герман автомашин, мотоцикл үйлдвэрлэхээр 1916 онд байгуулагдаж байсан билээ. 

"BMW" -  28.8 тэрбум доллар

13 "AT&T" - 32.6 тэрбум доллар

Амжилт дүүрэн яваа харилцаа холбооны компани болох "AT&T" нь 1875 онд байгуулагдсан өнө эртний түүхтэй тун ч хүчирхэг юм. Жилийн орлого нь 146.8 тэрбум доллар бөгөөд 253,000 ажилтантай аж. Тус брэндийн үнэ цэнэ тогтмол өсч байгаа төдийгүй энэ жил гэхэд 12 хувиар нэмэгдсэн нь гайхалтай амжилт болжээ. 

"AT&T" -  32.6 тэрбум доллар

12 "Amazon"- 35 тэрбум доллар

Саяхан цахим сүлжээнд суурилсан хамгийн том худалдаа эрхлэгч гэх цолыг хүртсэн "Amazon" нь жилийн жилд шилдгээр нэрлэгдэж байгаа нь бахархууштай билээ. Тус брэнд нь 35 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд жилд 100 тэрбум долларын орлогыг өлхөн олчихдог байна. Мөн жилд зөвхөн сурталчилгаандаа зориулж 3.6 тэрбум долларыг зарцуулдаг ажээ. 

"Amazon"-  35 тэрбум доллар

11 "Samsung" - 36.7 тэрбум доллар

Өмнөд Солонгосын алдарт "Samsung" брэндийн гар утаснууд нь уян хатан чанар, түргэн шуурхай үйлдэл болоод үзэмж зэргээрээ ялгарч чаддаг билээ. 1969 онд байгуулагдсан тус компани нь өдгөө 235,000 ажилтантай бөгөөд "Samsung Group", "Shinsegae Group", "CJ Goup" болон "Hansol Group" хэмээн 4 группд хуваагддаг юм. 

"Samsung" - 36.7 тэрбум доллар

10 "General Electric"- 36.7 тэрбум доллар

"General Electric" гэх компани нь 1892 онд байгуулагдсан бөгөөд өнөө хэр нь байр сууриа алдах нь бүү хэл ахиулан яваа нь гайхалтай билээ. 305,000 ажилтантай бөгөөд брэндийн нэр хүнд өссөөр яваа аж. 

"General Electric"- 36.7 тэрбум доллар

9 "McDonald's" - 39.7 тэрбум доллар

1955 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 150 гаруй оронд салбартай аж. Өдөрт 68 сая хүн МакДоналдсын сүлжээгээр үйлчлүүлдэг бөгөөд дэлхийн №1 сүлжээ түргэн хоолны газар юм. Тус брэндийн үнэ цэнэ нь 39.7 тэрбумд хүрдэг төдийгүй жилд 82 тэрбум долларын ашгийг олж чаддаг байна. 

"McDonald's" -  39.7 тэрбум доллар

8 "The Walt Disney" - 39.8 тэрбум доллар

"The Walt Disney Company" нь 1923 онд ноён Волт Дисней (Walt Disney) санаачлагаар байгуулагдаж байжээ. Тэднийг амжилтанд хүргэсэн анхны бүтээл нь 1928 онд бүтээсэн "Mickey Mouse" бөгөөд түүний араас "Цасан цагаан ба долоон одой" хүүхэлдэйг бүтээж, одоо дэлгэцийн ихэнх төрлөөр уран бүтээл туурвиж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулж үзэхэд Дисней брэндийн үнэлэмж 14 хувиар өссөн гэх эерэг үзүүлэлттэй байгаа билээ. 

"The Walt Disney" - 39.8 тэрбум доллар

7 "IBM" - 41.4 тэрбум доллар

IT компани болох "IBM" нь 1911 онд байгуулагдаж байсан гэж бодохоор эрхгүй гайхшрал төрнө. Угтаа тухайн үед компьютер  ч бүтээгдээгүй байсан юм. Саяхны судалгаагаар тус компани 380,000 ажилтантай гэх бөгөөд үүгээрээ бусад томоохон компани, үйлдвэрүүдийг тэргүүлж байдаг билээ. Брэндийг нь 41.4 тэрбум дэлхийн зах зээл дээр үнэлдэг аж. 

"IBM" - 41.4 тэрбум доллар

6 "Toyota" - 42.1 тэрбум доллар

Японы алдарт “Toyota” компани нь байгальд ээлтэй буюу цахилгаан моторт утаа бага ялгаруулдаг машин үйлдвэрлэж тээврийн хэрэгслийн ертөнцөд хувьсал хийсэн билээ. Харин одоо тэд бүр ямар ч утаа гардаггүй “Toyota Mirai” гэх машин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа тухайгаа өнгөрөгч 9-р сард мэдээллэсэн байна. Мэдээж энэ нь байгаль дэлхийгээ хайрладаг хүн бүрийн унаа байх нь тодорхой. Тиймдээ ч тус брэндийн нэр хүнд, үнэлэмж 10 хувиар өссөн бөгөөд 338,000 ажилтантай аж. Мөн "Toyato" брэндийг нь зах зээлд 42 тэрбум доллараар үнэлж байгаа юм. 

"Toyota" - 42.1 тэрбум доллар

5 "Facebook" - 58.6 тэрбум доллар

Өдгөө хүн бүрийн хэрэглээ болсон "Фэйсбүүк" нь өдөр ирэх бүрд нэр хүнд, ашиг орлогоо ихэсгэсээр байгаа билээ. Жилийн дотор 44 хувиар үнэ цэнээ өсгөж чадсан тус компани нь 100,000 ажилтантай аж. 

"Facebook" - 58.6 тэрбум доллар

4 "Coca-Cola" - 58.5 тэрбум доллар

1892 онд байгуулагдсан "Coca-Cola" дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн нэг билээ. Улиран өнгөрсөн он жилүүдээс өнөөг хүртэл эрчээ алдалгүй ирсэн тус брэнд нь нэр хүнд сайтайн дээр 58.5 тэрбум доллараар үнэлэгддэг аж. Жилд сурталчилгаанд 4 тэрбум гаруй долларыг зарцуулж үүнийгээ хэдэн арав дахин нугалж олж чаддаг байна. 

"Coca-Cola" - 58.5 тэрбум доллар

3 "Microsoft" - 75.2 тэрбум доллар

1975 онд байгуулагдсан програм хангамжийн компани болох "Microsoft" нь 128,000 ажилтантай бөгөөд IT-ын ертөнцөд хамгийн итгэл хүлээсэн алдартай брэнд билээ. Тус брэнд нь 75.2 доллараар үнэлэгддэг бөгөөд энэ тоо нь цаашдаа ч өсөх нь дамжиггүй аж. 

"Microsoft"  - 75.2 тэрбум доллар

2 "Google" - 82.5 тэрбум доллар

Мэдээж тус компани нь дэлхий ертөнцийг нэгэн хэвийн байдлаас гарган илүү дэвшилтэт давхаргад авчирсан билээ. Гэхдээ энэ бүгд ингээд дуусахгүй бөгөөд цаашдаа ч хийж бүтээхээр төлөвлөсөн зүйл их байгаа аж. Мэдээж "Google"-ийн үйл ажиллагаа ганцхан минут л доголдоход дэлхий даяар асар олон хүний ажил давхар цалгардаж, яг л гэрэл цахилгаангүй мэт болдог гэдгийг та ч мэдэж байгаа байх. Өдгөө 53,600 ажилтантай төдийгүй брэнд нь 82.5 тэрбум доллараар үнэлэгддэг юм.

"Google"  - 82.5 тэрбум доллар

1 "Apple" - 154.1 тэрбум доллар

Хүн бүрийн өргөн хэрэглээ болсон "Apple" брендийг анх 1976 онд байгуулагдаж байжээ. Харин 1977 онд "Apple Computers Inc" гэсэн нэртэйгээр зөвхөн компьютер борлуулах зориулалттай компани болон байгуулагдсан бөгөөд 2007 онд одоогийн бидний мэдэх "Apple" компани үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй юм. Тус брэнд нь 154 тэрбум доллараар үнэлэгддэг бөгөөд зөвхөн жилд 233 тэрбум доллар олдог аж.

"Apple" - 154.1 тэрбум доллар

59
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()