Олон сая хүний сэтгэлийг шимшрүүлсэн 10 гэрэл зураг

Уйтгар гуниг, баяр хөөр, аз жаргалтай мөчүүд гээд зураг бүхэн өөр өөрийн гэсэн түүхийг өгүүлж байдаг билээ. Харин бидний танд үзүүлэхээр бэлдсэн дараах зургууд нь мэргэжлийн гэрэл зурагчны хальснаа буусан хамгийн сэтгэл эмзэглүүлэм зурагнууд юм. Ийнхүү бид та бүхэндээ нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах гайхалтай гэрэл зургуудыг түүвэрлэн хүргэе.

Олон сая хүний сэтгэлийг шимшрүүлсэн 10 гэрэл зураг
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

10 "Дайны голомт"

Уг гэрэл зургийг "Los Angeles Times"-ийн гэрэл зурагчин Кэролин Коул гэгч Африкын Либериа улсад ажиллаж байх үедээ авчээ. Энэхүү зурагнаас Либер улсын үндэсний дайн ямар хурцадмал байдалд байсныг харж болох юм. Сумны гаднах гэр Монровиа гудмаар энд тэндгүй хөглөрөх ажээ. Уг газар хүн харахын аргагүй болсон байсан бөгөөд энд Либериа улсын засгийн газрын цэргүүд болон ард иргэдийг төлөөлөн эсэргүүцэл илэрхийлж буй босогчдын хооронд ширүүн тэмцэл болж байжээ.

"Дайны голомт"

9 "Тайландын аллага"

Ниль Улевичийн авсан энэхүү гэрэл зураг нь тухайн үеийн Тайланд улсын нийслэл Бангкок хотын гудамжинд болсон хэрцгийлэл, аллагын үеийн зураг ажээ. Тэрээр мөн энэхүү зургаараа 1977 онд "Pulitzer"-ийн шагналыг хүртэж байжээ. "Таммасатын их сургуулийн аллага" нэрээрээ түүхэнд үлдсэн уг үйл явдал 1976.10.06-ны өдөр болж байсан бөгөөд уг аллага нь цэргийн дарангуйлагч Таном Киттикачорны эсрэг бослого хийсэн оюутнуудын эсрэг авсан хариу арга хэмжээ байжээ. Түүнийг эсэргүүцэгч оюутнууд Тайландын хунтайж Важиралонгкорныг олон хүний нүдэн дээр дүүжлэж, буудаж, амьдаар нь шатаасны хариуд Тайландын цэрэг армийнхан бослого гаргасан оюутнуудыг бүслэн авч, бүтэн шөнийн турш хядсан ажээ. 

"Тайландын аллага"

8 "Шуурганы дараах анир чимээгүй"

"Miami Herald"-ын гэрэл зурагчин Патрик Фарреллын авсан уг гэрэл зураг нь 2008 онд Гайти улсад болсон аймшигт шуурганы дараа нэгэн бяцхан хүүхдийн тэрэг түрээд явж буй агшныг харуулсан зураг юм. Ядуу буурай хөгжилтэй орны хувьд байгалийн гамшиг тохиолдсон нь асар их гарз хохирлыг авчирсан ажээ. 

"Шуурганы дараах анир чимээгүй"

7 "Косовогийн дүрвэгч"

Уг зургийг дарсан Кэрол Гюзи гэх гэрэл зурагчин нь 2000 онд мэргэжлийн гэрэл зурагчдын хамгийн том шагнал болох "Pulitzer"-ийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй гэрэл зурагчин болж байжээ. Агим Шала гэх уг хоёр настай хүү өөрийн гэр бүлийнхэнтэйгээ цуг төмөр торон утсаар татсан хашааны завcраар дөрвөх гэж буй агшныг гэрэл зургийн хальснаа ийнхүү буулгажээ.

"Косовогийн дүрвэгч"

6 "Нэг хүний хүч чадал олны эсрэг"

2006 онд Израйлын Амона гэх алслагдсан газрын иргэдийг хүчээр нүүлгэн шилжүүлэх тушаалыг засгийн газраас цэрэг, цагдаагийнханд үүрэгджээ. Газар нутгаа алдахыг хүсээгүй иргэд цэрэг, цагдаагийнхантай чадах чинээгээрээ тэмцэж байсан бөгөөд "Associate Press" агентлагын гэрэл зурагчин Одед Балилтигийн гэрэл зурганд нэгэн бүсгүйн ганцаараа цэрэг, цагдаагийн олон ажилчидтай тэмцэж буй зураг үлджээ. Уг зурган дээрх эмэгтэй нь Янет Нили гэх 16 настай сувдан эдлэл зардаг ажил хийдэг эмэгтэй байсан юм. Хожим тэрээр энэ талаар дурсахдаа "Газар нутаг бүхнээс илүү чухал. Би хэдийгээр ганцаараа мэт харагдаж байсан ч, миний ард Израйлын ард түмэн, бурхад байсан юм" гэж хэлж байжээ.

"Нэг хүний хүч чадал олны эсрэг"

5 "Дэлхийн худалдааны төв"

Стив Ладламын авсан уг гэрэл зураг дэлхийн худалдааны төв болох ихэр цамхагийн террорист халдлагад өртөн, нурахаас өмнөх агшныг авсан гэрэл зураг юм. Уг зургийг авснаас богино хугацааны дараа ихэр цамхаг нурж, тэр хавийн газрыг бүхэлд нь тоос, шороо бүрхсэн юм. 9 дүгээр сарын 11-ны уг өдрийг одоог хэр нь дэлхий нийтээрээ мартаагүй байгаа билээ.

"Дэлхийн худалдааны төв"

4 "Цунами болсны дараа"

Энэтхэгийн далайгаас хүчтэй цунами бүрэлдэн олон сая хүний амийг авч одсон үйл явдал болсон бөгөөд цунами болоод өнгөрсний дараах Энэтхэгийн Тамил Наду дахь байдлыг "Reuters"-ийн гэрэл зурагчин Арко Датта гэрэл зургийн хальснаа буулгасан нь ийнхүү үлджээ. Тэрээр энэхүү зургаараа 2004 онд "World Press"-ийн нэрэмжит шилдэг зураг шагналыг хүртэж байжээ. Уг зурган дээр энэтхэг бүсгүй өөрийн гэр бүлийнхээ гишүүдийг байгалийн гамшигт алдаж, цөхрөнгөө барж буй агшин үлджээ.

"Цунами болсны дараа"

3 "Бопалын газын осол"

Энэтхэгийн гэрэл зурагчин Пабло Бартоломиу Бопалын газын ослын үеэрх нүд хальтрам гэрэл зургийг авсан нь дэлхий нийтийг ихээр цочирдуулахад хүргэсэн юм. Уг ослын үеэр Энэтхэгт нийт 558125 хүн гэмтэж, 15000 гаруй хүн амь эрсэдсэн бөгөөд "Union Carbide India Limited" компаний Бопал дахь газ үйлдэрлэх үйлдвэрийн ашиглалтын горим алдагдаж, улмаар дэлбэрч, эргэн тойронд химийн хортой бодис тархахад хүрсэн юм. Гэрэл зурагчин Пабло Бартоломиу уг ослоос үүдэлтэй байшингын нуранганд дарагдан амь үрэгдсэн хүүгээ шатаах гэж буй эцгийн үйлдлийг гэрэл зурагнаа ийнхүү буулгажээ. Уг зургаар Энэтхэгт болсон осол нь ямар их гарз хохирол авчирсан болохыг харж болох юм.

"Бопалын газын осол"

2 "Арслангийн дайны зүрх, зоригтой хүү"

Гэрэл зурагчин Дианна Фитцморис уг гэрэл зургаар 2005 онд "Pulitzer"-ийн шагналыг хүртсэн ажээ. Энэхүү гэрэл зураг нь орчин цагийн хамгийн аймшигт дайн болох Иракын дайны үеэрх дэлбэрэлтэнд өртсөн 9 настай Ирак хүүгийн зураг юм. Түүнийг дэлбэрэлтийн дараачаар яаралтай Оакланд хот руу эмнэлэгт хүргэсэн бөгөөд хүү үхэлд хүргэхүйц, маш аюлтай 12 хүнд шархыг авсан байжээ. Хүүгийн үхэлтэй нүүр тулгаран, шүд зуун тэвчиж буй үйлдлийг харан түүнийг "Saleh Khalaf" буюу "Арслангийн дайны зүрх, зоригтой хүү" хэмээн нэрлэж байжээ.

"Арслангийн дайны зүрх, зоригтой хүү"

1 "Омаяра Санчезын осол"

Омаяра Санчез гэх сүйрсэн барилгад даруулан, шавхайн дотроос амьд гарахаар тэмцэж байсан охиныг гэрэл зурагчин Фрэнк Фурньер гэрэл зураг болгон буулган авчээ. 1985 онд Колумб улсад болсон Невада дел Руйз волканогийн сүйрэл нь нэг хотхоныг бүхэлд нь сүйрүүлж, 25000 гаруй хүний амийг авч одсон юм. Омаяра Санчез амьд үлдэхийн тулд үхэлтэй бүхэл бүтэн гурван өдрийн турш тэмцсэн ч, харамсалтай нь юу ч мэдрэхээ больж, бие нь хөшиж, улмаар тэсэлгүй амьсгал хураасан юм. Түүнд яаралтай тусламж үзүүлэх гэж хичээсэн ч, бүтэмжтэй болоогүй бөгөөд үүнд олон сая хүн бухимдан дургүйцлээ илэрхийлж байсан юм. Омаяра Санчезийн амьсгал хураах мөчийг дэлхий даяар олон сая хүн шууд хүлээн авч үзсэн бөгөөд дэлхий дахиныг уйтгар гунигт автуулсан үйл явдал болсон ажээ. Уг гэрэл зургийг гэрэл зурагчин түүнийг амьсгал хураагаад удаагүй байхад нь авсан юмсанжээ. Түүний сүнс диваажинд очсон байх болтугай...

"Омаяра Санчезын осол"

69
таалагдаж байна

44
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()