Хамгийн хачирхалтай ажил мэргэжил

Хүн ажлыг голохоос ажил хүнийг голохгүй гэгчээр өөрийн дуртай, сонирхох ажлаа хийнэ гэдэг аз жаргалын үндэс билээ. Харин дэлхий дээр хүний санаанд буумгүй олон хачирхалтай ажил мэргэжил оршин тогтнож байдаг аж. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүдийг танилцуулъя. 

Хамгийн хачирхалтай ажил мэргэжил
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Сүйт бүсгүйн гэрч

Манайд сүйт бүсгүйн найзууд болон эгч дүүс нь гэрч болдог бол гадаадад захиалгын гэрчүүд байдаг ажээ. АНУ-д ийм төрлийн ажиллагаатай томоохон компаниуд цөөнгүй байдаг байна. Тэдний хөлс тийм ч бага биш, нэг хуримын ёслолд оролцоход доод талдаа 300 доллар, дээд талдаа 2000 доллар авдаг аж.

Сүйт бүсгүйн гэрч

2 Хумсны будаг нэрлэгч

Хумсны будаг бүр нэртэй байдаг. Тэднийг өнгө, гаралт гэхчлэн ялгагдах шинж чанараар нь өөр өөр нэрийг өгдөг байна. Харин чухам тус нэрийг өгдөг мэргэжилтэй хүн гэж тусдаа байдаг юм шүү. Хумсны будаг нэрлэгч нь амархан ажил мэт санагдах боловч байнга шинээр орж ирэх будаг бүрийг өөрийн онцгой мэдрэмж, үгийн баялагаа ашиглан нэрлэнэ гэдэг ч мөн л төвөгтэй байдаг юм. 

Хумсны будаг нэрлэгч

3 Гольфийн бөмбөгний араас шумбагч

Нуурам цөөрөм элбэгтэй ногоон талбайд гольф тоглож цагийг өнгөрөөх хүмүүс улам бүр ихэссээр байгаа билээ. Харин нуурт шидэгдэн орсон гольфийн бөмбөгийг үсэрч орон авчрах үүрэгтэй, мэргэжилтэн гэж тусдаа байдаг аж. Тэдний тухайд жилд 100,000 долларын цалинг авдаг бөгөөд тус мэргэжлээр ажиллахын тулд заавал сургалтанд хамрагддаг байна. Хүмүүс тус ажлыг дэндүү хялбар гэж бодож болох ч жижиг бөмбөг хайн, өдөржин хүйтэн усаар тэнэх тийм ч хөгжилтэй биш гэнэ. 

Гольфийн бөмбөгний араас шумбагч

4 Гашуудагч

Тус ажил нь Африк улсад нилээд дэлгэрсэн юм. Гашуудагч нар, хэн нэгний оршуулгын ёслолд очин уйлж, хүмүүст тухайн хүн хичнээн сайн хүн байв даа гэсэн сэтгэгдэл төрүүлэх ёстой байдаг. Үүнийг анх  Яан Робэртсон (Ian Robertson) гэх эр санаачилсан аж. Өдгөө тэдний үнэ ханш улам өсч байгаа бөгөөд 2 цаг гашуудаад л 70 долларыг авдаг байх юм. 

Гашуудагч

5 Оочирлогч

Аливаа зүйлсд оочирлон, дугаарлахыг хүсдэг хүн гэж байхгүйн лавтай атал үүнийг ажил болгон хийдэг хүмүүс ч мөн байх юм. Тэд аливаа дэлгүүрийн хямдрал зэрэгт захиалгаар очин, оочирлож, хүмүүсийг өдөөж өгдөг аж. Үүнийхээ хөлсөнд долоо хоногт 1,000 долларыг өлхөн олчихдог байна шүү. 

Оочирлогч

6 Лусын дагина

Лусын дагина нь үлгэр домогт л гардаг үзэсгэлэнт гүнжүүд билээ. Харин үүнийг амьдрал дээр ч харж мэдрэх боломжыг мэргэжлийн лусын дагинууд гаргаж өгсөн аж. Тэд олон сар, жилийг бэлтгэж өнгөрөөдөг бөгөөд хүмүүсийн хүсэлтийн дагуу үдэшлэг цэнгүүнд очин, хиймэл нууранд сэлж, олныг баясгадаг байна.

Лусын дагина

7 Арлын манаач

Үзэсгэлэнт арал дээр амрангаа цалин авна гээд төсөөлдөө, гайхалтай биз? Тэд арал дээр очин амрангаа, асуудал гарах эсэхийг ажиж байдгаас гадна үүнийг цахим сүлжээгээр олонд сурталчилж мөнгө олдог аж. Магадгүй энэ нь дэлхийн хамгийн сайхан ажил ч байж мэдэх юм. 

Арлын манаач

8 "Tag" хийгч

Та ердөө л "Netflix" компанийн кино уран бүтээлийг үзэж сонирхон, үзэж байгаа тухайгаа олон нийтийн сүлжээнд зарлаж, сайн амтай байсныхаа төлөө мөнгө авдаг байна. Ингэхийн тулд тусгайлан бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд гэртээ кино үзэж хэвтсэний хариуд цалин авна гэдэг итгэхэд бэрх билээ. 

"Tag" хийгч

9 Зайрмаг амтлагч

Амтлах өндөр мэдрэмжтэй, нарийн ур чадвар эзэмшсэн хүмүүс зайрмаг амталж, дүнгээ танилцуулсны үндсэн дээр үүнийг зах зээлд нийлүүлэх эсэхийг шийддэг байна. Мэдээж зайрмаг амталж, болно, болохгүй гэх нь хялбархан сонсогдох хэдий ч зайрмаг бүрийг нарийн амталж, мэдэрнэ гэдэг хүн бүрийн чадах зүйл биш юм. 

Зайрмаг амтлагч

10 Видео тоглоом шалгагч

Видео тоглоомын чанар, хурд, үзэгдэх байдал зэргийг шалган, дүгнэж, шаардлагатай зүйлсийг нөхөж хэлдэг байна. Тэдний хувьд мэргэжлийн өндөр чадвартай байх ёстой бөгөөд олон цагийг компьютер ширтэн, сууж өнгөрүүлнэ гэдэг хялбар биш аж. Тэд жилд 50,000 долларын цалинг авдаг байна. 

Видео тоглоом шалгагч

11 Тайтгаруулагч

Сэтгэлээр унаж, шаналсан хүмүүс тайтгаруулагчдийг хөлсөлдөг бөгөөд цагийн хөлс нь гэхэд 70 доллар байх юм. Ажилчид нь хүний сэтгэлийг ойлгож, урам зориг хайрлахдаа гаргууд байх ёстойгоос гадна үйлчлүүлэгчийн хүссэн бүхнийг хийхийг шаарддаг аж. Тиймдээ ч энэ нь хэцүүхэн ажил мэргэжилд тооцогддог юм. 

Тайтгаруулагч

12 Ор, буйдан шалгагч

Яг л бяцхан хүүхэд шиг орон дээр үсэрч наадан, хэвтэж, унтаж амарсныхаа төлөө жилд 25-40 мянган долларын цалин авна гээд боддоо. Матрасс болон ор зэргийг худалдаалж эхлэхээс өмнө туршиж үзэх зорилгоор тус хүмүүсийг хөлсөлж авдаг байна. Тэд ажлын байран дээрээ унтах нь ч хэвийн үзэгдэл. Учир нь энэ ч мөн тухайн орны матрасс хэр тав тухтай, чанартайг шалгаж байгаа хэрэг шүү дээ. Тэд захиалагчийн хүссэн газарт очиж, ийнхүү ажлаа хийдэг гэнэ. 

Ор, буйдан шалгагч

13 Бэлгэгч шалгагч

Бэлгэвч үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүний  чанарыг шалгаж, бэлгийн ажлын үеэр урагдах эсэхийг туршиж үзэхийн тулд хүмүүс хөлсөлж ажиллуулдаг байна. Тэд 200 гаруй байрлалыг туршиж, бэлгэвчний чанарыг шалгадаг аж. Бэлгэвч шалгагч нар ажлын 5 өдөр өглөө 9-өөс 17 цаг хүртэл ажилладаг. Цалингийн хувьд жилд 30-50 мянган долларыг авдаг гэнэ.

Бэлгэгч шалгагч

14 Ганц бие эрчүүдийн үдэшлэг хөгжөөгч

Ганц бие эрчүүдийн үдэшлэгийг гуалиг, халуухан бүсгүйчүүдгүйгээр төсөөлшгүй билээ. Харин зөвхөн тус төрлийн үдэшлэгт ажилладаг бүсгүйчүүд гэж байдаг юм. Тэд ганц бие эрчүүдэдтэй хэрхэн хөгжилдөх талаар сайн мэдэх тул сэтгэл ханамжыг дээд цэгт хүргэж чаддаг гэдгээрээ алдартай аж.  

Ганц бие эрчүүдийн үдэшлэг хөгжөөгч

15 Оргилуун дарс асгуулагч

Таны дээрээс оргилуун дарс асгахад та чухам ямар царай гаргах бол? Крилл Бичацки (Kirill Bichutsky) гэх зурагчин залуу бусдын сэтгээгүйг эрэлхийлж, хүмүүсийн нүүр рүүгээ оргилуун дарс асгуулах төрхийг гэрэл зургийн хальснаа буулгаж, авсан бөгөөд ингэхдээ хүмүүсийг хөлсөлж ажилуулж байжээ. 

Оргилуун дарс асгуулагч

24
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()