Дэлхийн хамгийн өндөр үнээр төлөгдсөн алдаанууд

Бvдэрч уналгvй хєлд орж, буруу дуудалгvй хэлд орсон хvvхэд гэж байдаггvйчлэн энэ хорвоо дээрхи хvн бvхэн алдаа гаргадаг. Буруудсан vйлдлийнхээ vр дvнгээс урмаа хугалуулан, замаасаа буцах биш, харин учрыг нь сайтар тунгааж, зєв єнцгєєс нь харж чадаад, урагш тэмvvлэн, єєдрєгєєр алхаж чаддаг хvмvvст л хорвоо элгэмсэг хандаж, хvссэн бvхнийг нь єгдєг билээ.

Дэлхийн хамгийн өндөр үнээр төлөгдсөн алдаанууд
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

Тэгвэл энэ удаад хvний хувийн амьдралд тааралддаг их, бага алдааны талаар биш, харин бизнесийн амьдралд тохиосон єчvvхэн жижгээс авахуулаад нvсэр том алдаанууд ямар их хєрєнгє мєнгєний золиос дагуулж байсан баримтуудын талаар ярилцахаар бэлтгэлээ. Хонхны дуу, ангийн найзуудаа ардаа саяхан орхиод, ажлын гараагаа эхэлж байгаа залуусын заавал унших нийтлэл гэдгийг хэлмээр байна. Аянга цахилсан бороотой шєнєєр гартаа тємєр саваа бариад зогсохоос ч буцахгvй залуу насны эр зоригийг нь хаа газрын єнгєрсєн баларсан баримтуудаар мохоох гэсэн юм биш ээ. Харин єєд тэмvvлэх ажлын гараагаа алдаа багатай эхлээсэй гэсэндээ саяхан сургууль тєгссєн залуу vеийнхэнд ийнхvv хандлаа.

 

1 Тvvхэн дэхь хамгийн vнэтэй таслал

2006 оны 8-р сард “Канадын хамгийн vнэтэй таслал” – ын тухай паян болжээ. Хэргийн эзэд нь Rogers Communications Inc. болон Aliant Inc компаниуд юм. Тухайн vед шvvхийн шийдвэр Aliant Inc-ийн талд vйлчилж, Канадын утасгvй холбооны хамгийн том хангагч Rogers Communication Inc.-ийг Aliant Inc – тэй хийсэн гэрээгээ цуцалсныхаа дараагаар нэгхэн буруу тавьсан таслалын тєлєєсєнд 2,13 сая доллараар тєлєхєєр болгосон байна. 

2002 онд дээрхи хоёр компани нь хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь “Гарын vсэг зурсан єдрєєс хэрэгжиж эхлэх бєгєєд таван жилийн хугацаанд хvчинтэй байх тєдийгvй, аль нэг тал нь гэрээгээ цуцлахын тулд бvтэн нэг жилийн ємнє албан ёсоор мэдэгдэх ёстой. Харин гэрээнд заасны дагуу мэдэгдэл хийгдээгvй бол гэрээ автоматаар таван жилээр сунгагдана”- гэсэн утгатай заалт байжээ. Гэтэл энэхvv гэрээн дэх ганцхан таслалын алдаанаас болж, хоёр тал заалтуудыг буруу ойлгон, хоорондоо шvvхдэлцэхэд хvрч, шvvх Aliant-ын талд орж, Rogers Communication Inc.-ээс 2 сая гаруй доллар гаргуулахаар тогтсон байна. Нэг таслал ийм л vнэтэй байна даа.

Тvvхэн дэхь хамгийн vнэтэй таслал

2 Нью-Йоркийн захиргааг сая гаран доллараар “торгосон” ганцхан vг.

Нью-Йорк мужийн Боловсролын яамны бичиг хэргийн ажилтны єчvvхэн гэж хэлж болохоор алдаа нь сургуулийн автобусанд тєсєвлєсєн зардлыг хоёр дахин єсгєхєд хvргэжээ. Хэргийн учир “Сургуулийн автобус” гэдэг vгний нэг vсгийг илvv бичсэнд оршино. 2006 оны аудиторын шалгалтын vр дvнд илрvvлсэн энэ алдааг засахын тулд Нью-Йоркийн захиргаа нь 1,4 биш, 2,8 сая доллар гаргасан байна.

Нью-Йоркийн захиргааг сая гаран доллараар “торгосон” ганцхан vг.

3 1000$-ын хонжворыг 50 000$ болтол нь єсгєсєн ганц тэмдэглэл

2007 оны 7-р сард Нью-Мехико-гийн “Хозуэлла” хэмээх дилерийн авто тєвийнхєн 50 мянган ширхэг сугалаа хэвлэж, хамгийн азтай хvнд нь 1000 доллар амлажээ. Сугалааны тасалбар бvр дээр тэр vедээ уг нь 50,000 ширхэг сугалааны ганцхан нь л 1000 долларын хонжвортой гэж бичих ёстой байсан боловч хэвлэлийн Atlanta-based Force Events Direct Marketing Co. компаний тэмдэглэгээний алдаанаас болж, 50,000 ширхэг сугалаа тус бvр нь 1000 долларын хонжвортой гэж ойлгогдохоор хэвлэгджээ. 

Ингээд ацан шалаанд орсон Хозуэлла авто тєвийнхєн энэхvv хvнд байдлаасаа гарахын тулд сугалаа авсан хvн болгонд тохирлын оронд Wall-Mart-ын 5 долларын карт бэлэглэсэн нь нийтдээ 250 мянган долларын зарлагатай vйл ажиллагаа болсон байна. Мєн vvний дараагаар сугалааг буруу хэвлэсэн Force Event-ийнхэн иргэдийн илт дургvйцлийг намжаахын тулд 5000 долларын дээд хонжвортой сугалаа зарлаж, дараагаар нь 1000 долларын дээд хонжвортой 20 цуврал лото хэвлэжээ.

1000$-ын хонжворыг 50 000$ болтол нь єсгєсєн ганц тэмдэглэл

4 Чилийн нэгэн арилжааны компаний 175 сая долларын алдаа.

1994 онд Чилийн Codelco компаний Internet худалдаандаа гаргасан алдааны улмаас тус компани тєдийгvй Чили улс 175 сая долларын єрєнд оржээ. Тэр vед энэхvv мєнгєн дvн нь дотоодын нийт бvтээгдэхvvнийх нь 5%-тай нь тэнцэж байсан аж. 

Чилийн нэгэн арилжааны компаний 175 сая долларын алдаа.

5 Японы банкийг 340 сая долларын єрєнд оруулсан санамсаргvй алдаа.

Японы хоёр дахь хамгийн том банк болон Mizukho Financial Group Inc. банкны брокерийн салбар болох Mizuho Securities компаний алдаанаас болж 2006 оны 12 сард J-Com Co. - хvний нєєцийн зєвлєх фирмийн хувьцаа 610 000 иений оронд 1 иенээр борлуулагдсан байна. Токиогийн биржийн компютерийн систем нь буруу саналыг єєрчлєх оролдлогод хариу vйлдэл vзvvлээгvйн улмаас ийм явдал гарч, 40,5 тэрбум иен (340 сая доллар)-ийн цэвэр шаталтанд оруулжээ. Энэ нь дэлхийн хамгийн их vнээр тєлєгдсєн тэмдэгтийн алдаануудын нэгт тооцдог байна.

Японы банкийг 340 сая долларын єрєнд оруулсан санамсаргvй алдаа.

17
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()