Дэлхийн хамгийн баян эрийн ер бусын амьдрал

Дэлхийн хамгийн баян болоод нигүүлсэнгүй сэтгэлт, сайн санааны элч гэгддэг Билл Гэйтс (Bill Gates)-ыг танихгүй, түүний тухай дуулж байгаагүй хүн,  орчлон дэлхий дээр ганц ч үгүй билээ. Мэдээлэл технологийн салбарт хувьсал хийн "Microsoft" компанийг байгуулж амжилтын гараагаа эхлүүлж байсан тэрээр өдгөө тансаг сайхан эдлэнд тайван тухтай амьдарч байгаа аж. Ингээд хамтдаа түүний гайхалтай байшин, эдлэнтэй танилцъя. 

Дэлхийн хамгийн баян эрийн ер бусын амьдрал
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1

Дэлхийн хамгийн баян эрхэм тансаг, гайхалтай сууцанд амьдрах нь тодорхой билээ. Билл Гэйтсийн тухайд 1988 онд 2 сая доллараар 6,000 метр квадрат эдлэн худалдаж авсан байна. 

2

Энэ нь цогц эдлэн газар бөгөөд яг л амралтын газар, диваажин гэлтэй гайхалтайгаар зохион байгуулж, тохижуулсан байдаг аж. Билл Гэйтсийн тансаг байшинд 300 гаруй хүн ажиллаж, үзэмж байдалд нь анхаарал хандуулдаг юм. 

3

Тэрмбумтан маань гэгээлэг зүйлсд дуртай нэгэн тул байшингаа холоос харахад ч гэрэлтэж байхыг хүсч, маш олон тооны гэрэлтүүлэг ашигладаг байна. Ингэхдээ өрөө бүрийг хүн орж байгааг мэдэрч, гэр асах зориулалтаар загварчилж өгсөн аж. Тэрээр гэрээ гэрэлтэй байлгахаас гадна олон мянган хүмүүст амьдралын гэрэл гэгээ хайрлахаар 20 гаруй тэрбум долларыг зарцуулсан гайхалтай өгөөмөр нэгэн билээ. 

4

Тэдний эдлэн гайхалтай үзэсгэлэнт байгаль, нуурын эрэг дээр орших бөгөөд энэ нь хүн бүхний нүдийг баясгаж, амар тайван байдал, аз жаргалыг бэлэглэдэг байна. Билл Гэйтс гэр бүлийнхэнтэйгээ гэртээ амрахыг илүүд үздэг бөгөөд шийдвэр гаргахад бэрх үедээ нуурын эрэг дээр сууж, бодолхийлж, толгойгоо амраадаг аж.

5

Тус зураг нь тэрбумтны тансаг байшингийн зочны өрөөний гол хэсэгт байрладаг байна. Уран зураг гэх гайхалтай зүйл нь тухайн байшинг чимж, гэрэлтүүлэхээс гадна сайхан энергийг бэлэглэж байдаг аж. Үнийн тухайд 150,000 доллар бөгөөд Билл Гэйтс эртний уран зураг, эдлэл цуглуулах сонирхолтой нэгэн билээ. 

6

Нуурын эрэг дээр тухлан амарч, зугаацах боломжыг гаргаж өгсөн бөгөөд  завиар тойрон аялах ч боломжтой байна. Нуурын гүнд намуухан хөгжим эгшиглэж байдаг бөгөөд хүмүүс нууранд сэлэхдээ гайхалтай аясыг сонсож байдаг юм. Тус эдлэнд зочилсон хүмүүс үүнийг газрын диваажин хэмээн нэрийддэг аж.

7

Байшинд нь дасгалын өрөө байх нь гарцаагүй бөгөөд үүндээ гэр бүлийнхэн дасгал хийж, эрүүл мэнддээ анхаарахаас гадна хөгжилдөж ,цагийг зугаатай өнгөрүүлдэг байна. Энэ нь бүхэл бүтэн заал шиг том бөгөөд 762 метр кв аж. Заалныхаа хажууд саун, хувцас солих өрөөнүүдийг тус тусд нь гаргаж өгсөн байдаг юм. 

8

Мөн зочид хүлээж авах заалтай бөгөөд энэ нь 200 хүнийг нэг дор багтаах хүчин чадалтай юм. 700 м2 хэмжээтэй хүлээн авалтын танхим нь маш цэвэрхэн, тухлаг байдаг аж. Билл Гэйтс хурал, цуглаан зэргийг хувийн эдлэнгийн танхимдаа зохион байгуулж, зочидоо дайлж цайлдаг байх юм. 

9

Тус байшин нь нийтдээ 24 ширхэг угаалгын өрөөтэй бөгөөд бүх угаалгын өрөөг тансаг, дээд зэргийн байдлаар тохижуулж өгсөн нь аргагүй тэрбумтны байшин гэдгийг илтгэж өгнө. 

10

Харин 6 гал тогооны өрөөтэй бөгөөд энэ нь хүлээн авалт, үдэшлэгийн үеэр ашиглагддаг байх юм. Билл Гэйтс хоолыг хамгийн чанартай байх ёстой гэж үздэг төдийгүй эрүүл мэнддээ дээд зэргээр анхаарал хандуулдаг нэгэн билээ. 

11

Мэдээж тус том байшинд номын өрөө байх нь гарцаагүй. Билл Гэйтс болон түүний гэргий ном унших тун ч дуртай хүмүүс тул тухлаг номын өрөөдөө ихэнх цагаа өнгөрүүлдэг байх аж. Тэнд байхгүй ном гэж үгүй бөгөөд сургуулийн номын сангаас ч их номтой байна. Мөн сонирхуулахад тус номын өрөөнд байрлах хамгийн үнэтэй ном бол гайхалтай ур чадварт зураач, зохиолч Леонардо Да Винчи (Leonardo Da Vinci)-гийн амьд ахуйдаа бичсэн "Codex Leicester" гэх ном төдийгүй Билл Гэйтс үүнийг 30.8 сая доллараар худалдаж авсан байдаг юм. 

12

Гэрийн театр нь маш тансаг, тухлагаас гадна 20 хүнийг багтаах хүчин чадалтай байна. Тэнд сүүлийн үеийн шинэ кинонууд гарах бөгөөд ажилчид нь орж ирэн, тэдэнд идэж уух зүйлс зөөж өгдөг аж. 

13

Байшингийн зогсоол нэлээн том хэмжээтэй бөгөөд үүнд 23 машин багтах хэмжээтэй аж. Энэ нь яг л тансаг байшинтай төстэй бөгөөд дэндүү тансаг байдлыг үүнээс мэдрэх боломжтой байна. Үүнд дэлхийн хамгийн баян эрхмийн дотны анд болсон төмөр хүлгүүд эгнэн зогсох бөгөөд тэр дундаас Билл Гэйтсийн хамгаас хайртай "Porsche 959" тодрон харагдана. 

14

Билл Гэйтс мод тарих дуртай бөгөөд тэдний эдлэнд 40 жилийн настай гайхалтай сүрлэг нэгэн мод байдаг аж. Үүнийг тэрбумтан өөрөө арчилж ургуулдаг бөгөөд модонд суулгасан автомат мэдрэгч нь модны хөрс хуурайшмагц комьпютерт мэдээлэл өгдөг байх юм. 

15

Хиймэл цөөрмийг хийхээ тэд мартаагүй бөгөөд Билл Гэйтс тус эдлэнг 2 сая доллараар худалдаж авснаас хойш нийтдээ 60 гаруй сая доллараар засвар хийж, өнөөгийн өнгө үзэмж төгс эдлэнг бүтээж чадсан байна. Харин өдгөө түүний эдлэн зах зээлд 128 сая доллараар үнэлэгдэж байгаа билээ. Анх 2 сая доллараар худалдаж авсан эдлэнгээ 128 сая болтол нь үнийг нь өсгөж чадсан түүнийг дэлхийн хамгийн бизнесмэн гэдэгтэй маргаж аргагүй аж. 

16

Анх Билл Гэйтсийг худалдаж авахад тус эдлэн зурагт үзүүлсэнтэй ижил байсан бол түүний нөр их хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ өдгөө үүнийг диваажин мэт болгож чаджээ. 

17

Та бүхэндээ сонирхуулахад, Билл Гэйтсийн нийт хөрөнгө 90 тэрбум ам.долларт хүрч түүхэн хамгийн баян хүнээр нэрлэгдэх болоод байгаа билээ. Түүний хувь эзэмшдэг Канад, АНУ-ыг холбосон төмөр замын компани болон хүнсний эрүүл ахуйн технологийн “Ecolab” компанийн үйл ажиллагаа тун амжилттай байгаа бөгөөд эдгээр компанийн хувьцааны ханш өсөхийн хэрээр  Билл Гэйтсийн хөрөнгө мөн нэмэгдэж байгааг "Блүүмберг" мэдээллэсэн байна.

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй

~ Билл Гейтсийн гайхамшигт амьдрал ~

355
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()