Гэрийн нөхцөлд хар батганаас салах хялбар аргууд

Хар батга нь яалтчгүй хүн бүрийн хувьд жижиг гэлтгүй,  сэтгэлийг нь зовоосон хүндхэн асуудлын нэг билээ. Арга чарга бүгдийг хэрэглэж үзсэн ч, дорвитой үр дүнд хүрэлгүй байсаар хамаг мөнгөө үрж байгаа бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ гэрийн нөхцөлд хар батгыг арилгах үр дүнтэй зөвлөгөөг хүргэж байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.

Гэрийн нөхцөлд хар батганаас салах хялбар аргууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Вазелин болон гялгар уут

Халуун бүлээн усаар нүүрээ угаасны дараа вазелиныг хамар болон, хар батгатай хэсгүүдээрээ нимгэн жигд түрхэнэ. Ингээд гялгар уутаар бигнэж, халуун бүлээн алчуураар нүүрээ жин тавина.  Ойролцоогоор 20 минут байлгасны дараа нүүрээ бүлээн усаар дахин угаагаарай. Арьсны нүх сүв нээгдсэн байх бөгөөд та хар батга сугалах маскыг тавих юм.  Энэхүү аргыг сард 2 удаа хэрэглэх нь зохимжтой.

Вазелин болон гялгар уут

2 Кокосны тос болон лимоны шүүс

Арьс судлаач, доктор профессор Крант хэлэхдээ, “Кокосны тосоор бүх төрлийн арьсны эмгэгийг эмчилж болно” хэмээжээ. Энэ нь ч учиртай. Үүнд агуулагдах протейн, амин дэмүүд нь арьсыг чангаруулан, тослогийг тэнцвэржүүлж, арьсны нүхийг цэвэрлэн, үрэвслийг багасгадаг ид шидтэй. Үүний тулд та 1/4 аяга кокосны тосыг богино долгионы зууханд хийж, 10-15 секунд байлгасны дараа дээр нь 10 дусал лимоны шүүсийг хийнэ. Ингээд үдэш бүр энэхүү тосоо гүүрээ цэвэрлэсний дараа түрхэхэд та хар батганаас салахаас гадна, арьс гэрэлтсэн өнгөлөг болдог. Нарны шууд тусгалаас хол газар хадгалах хэрэгтэй.

Кокосны тос болон лимоны шүүс

3 Шанцай болон овъёосны гурил

Овъёос нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж, бохирдож бөглөрсөн нүхийг нээдэг. Түүнчлэн үүнд агуулагдах алкалин нь арьсан дахь батга үүсгэгч бактерийг устгадаг байна.  Үүнийг бэлтгэхдээ, шанцай болон овъёосыг холигчинд хийж, зуурмаг болгосны дараа батгатай хэсэг дээрээ түрхэж, 3-5 минут орчим  иллэг хийсний дараа хүйтэн усаар угааж, дарж арчина. Эмзэг арьстай хүмүүс үүнийг сард 2 удаа хэрэглэхэд тохиромжтой.

Шанцай болон овъёосны гурил

4 Зөгийн бал, лимон, элсэн чихэр

Зөгийн бал нь таны бодож байгаагаас ч илүү үр дүнтэй. Арьсны нүхжилтийг мэдэгдэхүйц багасгаж, царайг гэрэлтсэн тунгалаг болгодог юм. Үүний тулд цэвэр зөгийн балыг батгатай, асуудалтай хэсэг дээрээ нимгэн жигд түрхэж 5 минут байлгаад нүүрээ угаахад арьс үнэхээр гэрэлтсэн өнгөлөг болдог. Мөн нимбэгийг дундуур нь зүсэж, дээр нь багахан зөгийн балыг түрхэж, батгатай хэсгээ тойрог хэлбэрээр иллэг хийж болох юм. 7 хоногт 1 удаа хэрэгжүүлэхэд хар батга мэдэгдэхүйц багасах болно.

Зөгийн бал, лимон, элсэн чихэр

5 Нүүрсэн эм, ногоон шавран маск

1-2 цайны халбага гүүрсэн эмийг, 1 цайны халбага ногоон шавран масктай хольж хутгана. Бэлтгэсэн зуурмагаа асуудалтай хэсгүүдээрээ жигд нимгэхэн түрхэж өгөөрэй. Ингээд 5-7 минут байлгасны дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй юм. 

Нүүрсэн эм, ногоон шавран маск

6 Кокосны тос болон, кофены шаар

Кофены шаар нь халдвар, нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй тул хар болон цагаан батгыг амархан хатаадаг. Үүний тулд 1-2 цайны халбага кокосны тосон дээр 1/2 халбага шинэхэн кофены шаарыг хольж, нүүрэндээ иллэг хийх маягаар түрхэж өгнө. Ийнхүү 5 орчим минут болсны дараа нүүрээ угаах хэрэгтэй. Үлдсэн зуурмагаа хөлдөөгчинд хадгалвал шинэхэн байдлаа алдахгүй юм.

Кокосны тос болон, кофены шаар

7 Элсэн чихэр, оливийн тос, ваниль

1/4 цайны халбага элсэн чихрэн дээр 1/4 халбага оливийн тосыг нэмж өгнө. Үүн дээрээ 1/2 цайны халбага зөгийн балыг хийж, гуужуулагч бэлтгэх хэрэгтнэй. Ийнхүү бэлдсэн зуурмагаа 7 хоногт 1 удаа хэрэглэхэд арьс толигор зөөлөн болохоос гадна, хар батга мэдэгдэхүйц багассан байдаг.

Элсэн чихэр, оливийн тос, ваниль

8 Овъёос, зөгийн бал, тараг, оливийн тос

1/4 аяга овъёосон дээр, 2 цайны халбага тараг хийж, дахин 2 халбага зөгийн балыг нэмж өгнө. Үүнийгээ холигчид хийж сайтар нунтаглаад, нүүрэндээ түрхэж 1-2 минут тойрог хэлбэрээр иллэг хийснийхээ дараа бүлээн усаар угаараарай. Энэхүү аргыг 7 хоногт 1-2 удаа хэрэгжүүлэхэд тохиромжтой.

Овъёос, зөгийн бал, тараг, оливийн тос

9 Алое, цагаан шавар, тэжээлийн тос

2 цайны халбага цагаан шавар дээр 1 цайны халбага алое буюу зуун настын гелийг хийж, багахан ус эсвэл тэжээлийн тосыг хольж өгөх юм. Бэлдсэн зуурмагаа асуудалтай хэсгээрээ жигд түрхэж, 10 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай. Сард 2-3 удаа хэрэгжүүлэх боломжтой юм.

Алое, цагаан шавар, тэжээлийн тос

12
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()