Хятадууд бие хамгаалагчдыг хэрхэн бэлтгэдэг вэ?

Бие хамгаалагчийн ажил бол яахын аргагүй дэлхий дээрх хамгийн эрсдэлтэй, амь өрссөн ажлуудын нэг юм. Гэвч төдий чинээ чамгүй мөнгө халааслах боломжтой байдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тэгвэл манай урд хөршийн бүсгүйчүүд хэрхэн бэлтгэгдэж, ямар түвшинд ажил үүргээ биелүүлдэг юм бол? Хамтдаа хятадын эмэгтэй бие хамгаалагчдын тухай сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Хятадууд бие хамгаалагчдыг хэрхэн бэлтгэдэг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Хятадын бие хамгаалах урлагт нэгэн сонирхолтой хичээл гэх үү, сургааль гэх үү, нэг өвөрмөц зүйл байдаг нь бие хамгаалагч нь шууд бие хамгаалагч гэж бусдад мэдэгдэх ёсгүй бөгөөд өөр ямар нэгэн ажил мэргэжлийн хүн мэт жүжиглэх хэрэгтэй байдаг байна. Тэр ч үүднээсээ хятадын эмэгтэй бие хамгаалагчид нь ихэвчлэн нарийн бичиг, асрагч, хөтөчийн дүрд хувиран ажил үүргээ биелүүлдэг аж.

Хятадад бие хамгаалагчдыг бэлдэж гаргадаг олон газрууд байдаг бөгөөд энэ нь хятадад тулааны урлаг өндөр хөгжсөнтэй холбоотой аж. Бие хамгаалагч болохоор олон зуун залуучууд бэлтгэгдэж байгаагаас эмэгтэйчүүдийн тоо харьцангуй давуу байдаг байна. Учир нь эмэгтэй бие хамгаалагчид нь эрэгтэйчүүдийг бодоход илүү өндөр цалин авдаг бөгөөд ажиллах нөхцөл бололцоогоороо ч тэр илүү хангуулдаг байна.

Нэгэн сонирхолтой судалгаа гарсан нь хятадын эмэгтэй тэрбумтнууд ихэвчлэн эмэгтэй бие хамгаалагчдыг эрэгтэйчүүдээс илүүтэйгээр хөлслөн ажлуулдаг байна. Энэ нь тэдний чадварыг харж байгаагаас илүүтэйгээр бие хамгаалагчид нь тухайн хамгаалах ёстой хүнтэйгээ хамгийн ойр байж, ажил үүргээ гүйцэтгэдэг учраас адилхан эмэгтэй хүмүүс харилцан бие биенээ ойголцож, хамтран ажиллахад амар хялбар байдагтай холбоотой ажээ. Тэд бие хамгаалагчдаа ихэвчлэн хятадын хамгийн алдартайд тооцогддог Бээжин хотын бие хамгаалах урлагийн сургуулиас сонгодог байна. Хятадын нийт тэрбумтнуудын 30% нь эмэгтэйчүүд байдаг аж.

Бие хамгаалагчид гэхээрээ л өндөр нуруулаг, том биетэй, булчин шөрмөс болсон залуучууд байдаг гэсэн ойлголтыг хятадууд халахыг зорьж байгаа бөгөөд тэд бие хамгаалагч нь гоо сайхны ард нуугдаж буй зориг, тэсвэр хатуужил, дайчин зан чанартай нэгэн байх ёстой гэж үзэх болжээ. Гаднах байдлаараа туяхан, гуалиг харагдаж буй эдгээр эмэгтэйчүүд нь цагаа тулахад хамгийн хүчирхэг, хурдан шаламгай, нягт нямбай ажилдаг болохыг хятадын бие хамгаалах урлагийн сургууль, бусад газруудын сургагч багш нар дуу нэгтэйгээр хэлж байгаа юм. Түүнчлэн үйлчлүүлэгчийн хажууд байнга дагаж явдаг учир бие хамгаалагч нь өндөр чадвартайгаас гадна гоё сайхан харагдах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн хувьд өндөр байдаг гэж үздэг байна.

Хятадад бие хамгаалагч бэлтгэж буй сургалтууд нь ихэвчлэн 8 сар үргэлжилдэг байна. Энэ хугацаанд дан ганц бие хамгаалах урлаг гэлтгүй харилцаа, бизнес, гадаад хэл зэргийг зааж сургадаг аж. Бие хамгаалах урлагийн бэлтгэл сургуулилт нь хагас цэрэгжилтийн байдалтайгаар маш хүнд хэцүү нөхцөлд халширч, бууж өгөхүйц дасгалуудыг хийлгэдэг байна. Ингэснээр тэд эрчүүдээс дутахгүй тэсвэр хатуужилтай болно гэж үздэг ажээ. Хамгийн чухал хичээл нь "Бие хамгалах тулааны урлаг" нэртэй хичээл байдаг байна.

2016 оны судалгаагаар хятадад нийт 317 тэрбумтан байна гэсэн тооцоо гарсан бөгөөд төдий чинээ эмэгтэй бие хамгаалагчдын хувьд ажлын байртай болох боломж харьцангуй өндөр байгаа юм. Төрөл бүрийн даатгалд хамрагдах боломжтой, өндөр цалинтай энэхүү ажлыг хийх зорилготой хүүхэд, залуусын тоо сүүлийн жилүүдэд хятадад хурдацтай нэмэгдэж байгаа ажээ.

59
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()