Ээ дээ, энэ Япончууд уу?

2020 онд болох зуны 32 дахь "Олимпын их наадам"-ыг зохион байгуулах эрхийг авсан Япон улсын тухай та хэр их зүйлийг мэдэх вэ? Магадгүй этгээд сонин хэв маяг, амьдралын хэвшлээр нь илүүтэй сайн мэдэх болов уу. Ийнхүү бид та бүхнийхээ амралтанд, амт хачир нэмэх сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. Бидний мэдээллээс та тус улсын талаар олон сонирхолтой баримт, этгээд зүйлсийг мэдэж, оюунаа цэнэглэх биз ээ.

Ээ дээ, энэ Япончууд уу?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1

Японд олон нийтийн газар, тухайлбал ресторан, кафе, хоолны газар чанга дуу гарган хоол идэх нь хэвийн үзэгдэл бөгөөд харин огтхон ч дуу чимээ гаргалгүй, тэрүүхэн тэндээ бувтнаж идэх нь Япончуудад сөрөг сэтгэгдлийг төрүүлдэг байна.

2

Япон улс нь боловсрол эзэмшсэн хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг байна. Хүн амынх нь 99% нь бичиг үсэг тайлагдсан хүмүүс байдаг ажээ. Түүнчлэн Японы их, дээд сургуулиуд нь дэлхийн жишигт нийцсэн болосвролын тогтолцоо, чадварлаг багш, төгсөгчдийнх нь ажлын байранд гараад ажиллах чадвар зэрэг олон үзүүлэлтээрээ Ази тивд төдийгүй дэлхийд тэргүүлдэг ажээ.

3

Япончууд тарвасыг өдөр тутмын амьдралдаа төдийлэн авч хэрэглэдэггүй бөгөөд ихэвчлэн чухал баяр ёслолын үеэр худалдаж авдаг байна. 

4

Самурай хүн үсээ хусуулах нь битгий хэл үсэндээ гар хүргэх нь хамгийн ичгэвтэр явдал гэнэ. Тэр тусмаа үсээ тэр чигт нь хусуулах нь самурай байхын нэр төрөө үгүй хийж, зөрчих ёсгүй ариун дүрмийг зөрчиж буй хэмээн үздэг байна.

5

"Гейша" нь 17 дугаар зуунд японы Киото хотод үүссэн бөгөөд анх эрэгтэй хүмүүс байдаг байжээ.

6

Японд төрж буй нохдын ихэнх нь тархины гэмтэлтэй, хэврэг ястай төрдөг болох нь тогтоогджээ.

7

Хэрвээ та хүсвэл Японд автомат машинаас шар айраг авах боломжтой юм байна. 

8

Япончууд караокед орж дуулах дуртай ард түмний нэг юм. 

9

Япончуудын хувьд гэр бүлээрээ нэг удаагийн дүүргэсэн саванд усанд орох нь хэвийн үзэгдэл бөгөөд эхлээд тухайн гэр бүлийн хамгийн өндөр настай нь ороод, дараа нь бусад нь орж, сүүлд нь хүүхдүүд ордог байна. Гэхдээ энэхүү хачирхалтай амьдралын хэв маяг нь ихэвчлэн хөдөө, тосгонд амьдардаг хүмүүст хамааралтай ажээ.

10

Японы хотууд дахь гудамжнуудын ихэнх нь нэргүй байдаг байна. Тухайлбал Киото болон Хоккайдо хотуудын гудамжнууд нэргүй байдаг ажээ.

11

Японд хүүхэд үрчлэж авахад хүрвэл ихэнх тохиолдолд зөвхөн эрэгтэй хүүхдийг үрчилж авдаг байна.

12

Нэгэн сонирхолтой тоо баримт байдаг нь Япон дахь тэжээвэр амьтад нь нийт хүүхдүүдийн тооноос илүү их байдаг байна. Залуу хосуудын хувьд хүүхэдтэй болох талаар нухацтай бодолцохгүй байгаа бөгөөд япон улсын хүн амын дийлэнх хувийг ахмад настнууд эзлэж байгаа юм. 

13

Түүнчлэн Японд хүүхэд асрагчаас илүү өндөр настанг асрагчид их байдаг байна. Энэ нь дээр дурдсанчлан хүн амын олонхийг ахмад настнууд эзлэж буйтай холбоотой ажээ.

14

Шөнийн цэнгээний газруудад орой үдшийн цагаар орохыг хориглосон байдаг бөгөөд хэрвээ нэвтрэхийг хүсвэл танд тусгай зөвшөөрөл хэрэг болох нь ээ.

15

Дээр дурдсанчлан Япончуудын хувьд хооллох соёл нь нэлээн өвөрмөц бөгөөд тэд хэзээ ч явж байхдаа юм иддэггүй гэнэ. Энэ нь тэдний цээрлэх ёсонд харшилдаг ажээ.

 

16

Техник технологийн дэвшлээр дэлхийд тэргүүлэгч гүрэн болох япон улс нь хот төвөвлөлт, зохион байгуулалтаа зөв хийж өндөр хөгжилд хүрч болохыг харуулсан улс орнуудын нэг билээ. Түүнчлэн хоёр давхар хучилттай замыг тавьснаар автомашины түгжрэлийн асуудлыг шийдэж чадсан юм.

17

Япончууд 00-ын цааснаас илүү комик ном хэвлэхэд илүү их цаас зарцуулдаг байна. Японы "Манга" номнуудыг дан ганц япончууд гэлтгүй дэлхийн олон хүн унших дуртай байдаг билээ. 

18

Япон улс нь гадны иргэншилтэй хүн хамгийн цөөн амьдардаг улсуудын нэг юм. Хүн амынх нь 98% нь цэвэр япончууд байдаг байна. 

19

Япончуудын дийлэнх нь зул сарын баяраа "KFC"-д тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ нь тэдний 1974 оноос хойш тахиаг зул сарын баярын зоог болгон тэмдэглэж ирсэнтэй холбоотой ажээ.

20

Цасан хүн бол шинэ жил болон өвлийн улирлыг илтгэх сонирхолтой уламжлал бөгөөд орон оронд өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойгоор хийгддэг байна. Харин япончуудын хувьд цасан хүнийг хийхэд ердөө хоёр цасан бөмбөг байхад л хангалттай байдаг ажээ. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()