Дэлхийн хамгийн харгис хүмүүс

Улс орныг удирдахын тулд эв найрамдал гэхээсээ дарангуйллын аргыг хэрэглэж эмх цэгц, дэг журмыг тогтоосон хүмүүсийг бид "харгис" хэмээн цоллодог. Энэ нь ч аргагүй билээ. Хүний санаанд оромгүй харгис хэрцгий үйлдлүүдийг сэтгэл зүрхгүй мэт үйлддэг хүмүүстэй нэгэн үед хамтдаа амьдраагүй нь  бидний аз байж мэдэх юм. Ийнхүү бид та бүхэндээ хамгийн харгис хэмээх тодотголтой дэлхийд нэрээ дуурсгасан хүмүүсийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн харгис хүмүүс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

10 Делфин Лалори (Delphine Lalaurie)

Тэрээр АНУ-ын "Нью Орлеан" мужид амьдардаг, нийгмийн садист нэгэн байсан юм. Түүхэн сурвалжуудад, түүний гэрийг тэр чигтээ яргаллын газар байсан хэмээдэг. 1834 оны 4 сарын 10-нд гал тогооны өрөөнд нь гал гарч,  гал сөнөөгчид ирэн галыг унтраахад, 2 боол хүлэгдсэн олджээ. Тэд анхаарал татахын тулд санаатай гал тавьж амь аврагдсан байдаг. Гал сөнөөгчид дээврийн өрөөнд ороход, тэд нүдэндээ ч итгээгүй байна. Учир нь хэдэн арван эрэмдэг, зэрэмдэг боолууд, гэрийн хана шаланд гинжлүүлсэн байдалтай олджээ. Нэг эрийг хачирхалтай байдлаар хүйсийг нь өөрчилсөн, бас нэг эмэгтэйн үе мөчийг нь салган хавч хэлбэртэй болгосон, өөр нэгэн эмэгтэйн гар хөлийг нь тайраад жаран хөлттэй төстэй харагдахаар хэрчсэн гэх мэтээр эмнэлгийн туршилт хэлбэрээр аймшигт яргаллыг үйлддэг байжээ. Түүнчлэн амьд үлдсэн хүмүүсийн зарим нь өвчиндөө дийлдэн өрөвдөлтэйгээр насан эцэслэсэн байжээ. Лалориг буруугаа хүлээхийг шаардаж шүүхийн өмнө дуудсан боловч, тэрээр зугтаж хэзээ ч олдоогүй юм.

Делфин Лалори (Delphine Lalaurie)

9 Илька Кох (Ilse Koch)

"Бухенвальдын өлөгчин (Bitch of Bucenwald)" гэх нэрээр алдаршсан, энэ бүсгүй хоригдлуудыг яргалдаг, харгис нэгэн байжээ. Тэрээр "нацист" эртэй гэрлэсэн боловч, хүнлэг бус аймшигт яргаллуудыг үйлдсэн нь түүнийг нөхрөөс нь илүү алдаршуулжээ. Кох үргэлж энэ тэрүүгээр тэнүүчилдэг байсан бөгөөд хэн нэгэн эр түүн лүү харвал, газар дээр нь шууд буудан хороодог байсан байна. Яргачин бүсгүй нэгэн шивээстэй хоригдлыг хороож, арьсаар нь гэрлийн бүрхүүл хийн гэр рүү нь илгээснийхээ дараа, иргэний бүхий л эрхээ хасуулсан юм. Хүний ой тоонд багтамгүй харгис яргаллуудынх нь төлөөсөнд түүнийг бүх насаар нь хорих ялыг оноосон аж. Харин 1967 онд, түүнийг өрөөндөө дүүжлэгдсэн байхыг олсон байдаг.

Илька Кох (Ilse Koch)

8 Широ Иший (Shirō Ishii)

Широ нь Японы дайны үеэр эзэн хааны армийн биологийн хэрэгслийг хариуцдаг дэслэгч генерал байсан юм. Тэрбээр Чинба мужийн "Санбу" дүүргийн Шибаяма тосгонд төрсөн ба Киота дахь эзэн хааны их сургуульд анагаах ухаан судалж, микробиологич мэргэжлийг эзэмшжээ. 1932 онд Японы цэргийн армийн нууц төсөлд оролцон биологийн дайны урдчилсан туршилт хийж эхэлсэн байна. 1936 онд 731 гэх асар том холбоог байгуулжээ. Хятадын Харбин хотын гадна 6 квадрат километр талбайд 150 гаруй барилга бариулжээ. Тэрээр маш харгис хэрцгий үйлдлээрээ алдартай бөгөөд түүний хохирогчид дунд бие давхар эхчүүд хүртэл байсан байна. Амьд үлдсэн хоригдлууд  тэр дундаа жирэмсэн эхчүүд эмч нарыг амьдаар нь үе мөчийг нь тайрч, дахин нийлүүлсэн байдаг. Мөн хүмүүсийг байлдааны зэвсгийн туршилт болгон ашиглаж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хүчээр бэлгийн хавьталд оруулан, эмчилгээгүй бэлгийн замын өвчин, тэмбүү, заг хүйтэн өвчний халдварыг тараадаг байсан аж. Дайны төгсгөлд түүнийг шоронд хийж, улмаар 67 насандаа хоолойн хорт хавдраар нас барсан байдаг.

Широ Иший (Shirō Ishii)

7 IV-р Иван (Ivan)

Догшин Иван нэрээр түүхэнд мөнхөрсөн тэрбээр 1533-1547 онд ОХУ-ыг удирдаж байжээ. 1570 онд Польш улсыг эзлэхээр төлөвлөн, Новгород хотын элитүүдийн итгэлийг хүлээн дайнд гарсан ба түүний удирдсан арми 1 сарын 2-нд Польш хотыг эзэлжээ. Иваны цэргүүд дайралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдээр  хотын эргэн тойронд хана барьсан аж. Мөн 1581 онд Иван жирэмсэн бэрээ задгай хувцас өмссөн хэмээн зодсоноос болж, хүүхэд нь эндсэн байдаг.

IV-р Иван (Ivan)

6 Оливер Кромвел (Oliver Cromwell)

Гурван хаант улсын дайны үеээр Кромвелээр удирдуулсан Ирландын арми Английн Парламентийг дайтсанаар, түүний эрин үе эхэлсэн юм. Католик шашныг түгээн дэлгэрүүлэхийн тулд эхэлсэн уг байлдан дагуулалтын үр дүнд, өлсгөлөнгөөр 200,000 иргэн нас барж, 50 мянган иргэн боол болжээ. Кромвел 1658 онд нас барсан ба 1661 онд түүний цогцсийг ухан гаргаж, үзэн ядагчдынх нь хүслийг биелүүлж устгажээ. 

Оливер Кромвел (Oliver Cromwell)

5 Цзян Цзэминь (Jiang Qing)

Хятадын удирдагч Мао Здуний 4 дэхь эхнэр болох энэ эмэгтэй коммунист дарангуйлагч байсан юм. Маш ухаалаг удирдлагаар коммунист намын хамгийн дээд байр суурьт хүрч чаджээ. Хятадын соёлын хувьсгалын голлох удирдагч байсан гэж үздэг байна. Соёлын хувьсгалын үеэр эдийн засаг уналтанд орсон байсан учир маш олон тооны эртний барилга, дурсгал, эртний эдлэл, ном, уран зураг устжээ. Тэрээр боловсролын тогтолцоог нурааж, олон арван сэхээтнийг хорих лагер луу илгээсэн байдаг. Хувьсгалын үеэр нэг ёсондоо түүний гайгаар сая сая хүний эрх зөрчигдсөн юм. 

Цзян Цзэминь (Jiang Qing)

4 Пол Пот (Pol Pot)

1975 оноос де фактог тэргүүлж 1976-1979 онд Камбожийн Ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Түүний манлайллын үед, хотын оршин суугчдыг хүчээр нүүлгэн шилжүүлж, албадан хөдөлмөр эрхлүүлжээ. Боолын хөдөлмөрийн үр дүнд хоол тэжээлийн дутагдал, эмнэлгийн дутуу үйлчилгээний улмаас 2 сая гаруй иргэн нас барсан байна. Түүний дэглэмээр хөрөнгөтнүүдийг, боловсролтой иргэдийг ялган тусгаарлаж, аллагын талбай гэх газар олноор нь цаазаар авч нийтэд нь булшилсан байдаг. Галт зэвсгээ хэмнэхийн тулд цаазаар авах ялыг голчлон алх, сүх, хүрз, хурц хулс ашигладаг байжээ. 

Пол Пот (Pol Pot)

3 Генрих Гиммлер (Heinrich Himmler)

Генрих Гиммлер, Ервейчүүдийг хомроглон устгасан "фашист" нэгэн байжээ. Хэрэв энэ хүн байхгүй байсан бол фашистүүд гэж байхгүй байсан юм. Түүний төлөвлөгөө нь үндэстний ариун чанар бөгөөд хуурамч дайныг зогсооход генералуудын удирдлагаас илүү цэргүүдийг шийдвэрийг чухалчилснаар, Гитлерийн бардам занд төгсгөл иржээ. Гиммлер дайны дараа олзлогдсон юм. Олзлогдсон үедээ барууныхантай тохиролцох гэж бүтэлгүйтээд гэмт хэрэгтэн гэх ялыг давхар үүрэн, цианидын капсул залгин амиа хорложээ. 

Генрих Гиммлер (Heinrich Himmler)

2 Адольф Гитлер (Adolf Hitler)

Фашист Германы удирдагч тэрээр Гуравдугаар Рейх хэмээх дарангуйллыг бий болгож, хэдэн сая хүний амиар наадаж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дэлхийн 2-р дайныг өдөөж, үүний улмаар 55 сая хүн амиа алдсан гэх тоо баримт байдаг. Еврейчүүдийг нэг нүдээрээ ч үздэггүй байсан тэрээр, тэднийг үй олноор нь хоморголон устгадаг байсан юм. Гэсэн хэдий ч Гитлер ердөө л Гиммлерийн бодлогын хэрэгжилтээс урьдчилан сэргийлэгч байсан гэдгээрээ түүний дээр жагсаж байна. 

Адольф Гитлер (Adolf Hitler)

1 Иозеф Сталин (Josef Stalin)

ЗХУ-ын удирдагч байсан тэрээр 1936-1938 оны хооронд “Их Цэвэрлэгээ” гэх нэрийдлээр үй олон хүнийг бүрэлгэжээ. Удирдагч гэхээсээ илүүтэй дарангуйлагч хэмээх цолыг хүртэж байсан тэрээр ард иргэдийнхээ юу идэж, уухыг хүртэл зааж зааварлаж, эрхэндээ байлгадаг байсан гэдэг. 1955 онд нас барах хүртэл ЗХУ бүхэлдээ түүний эрхэнд ба түүний удирдлагын үеүүдэд нас барсан хүний тоо 10-60 саяд хүрч байжээ.

Иозеф Сталин (Josef Stalin)

42
таалагдаж байна

126
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()