Эртний Египет бүсгүйчүүдийн тухай сонирхолтой баримтууд

Эртний Египет бүсгүйчүүд өөрсдийн гоо сайхнаараа гайхагдсаар ирсэн билээ. Тухайн үед бүсгүйчүүд дээгүүр байр суурь эзэлж байсан бөгөөд маш сонирхолой ёс заншил, уламжлал хийдэг байжээ. Ингээд та бүхэндээ эртний Египет бүсгүйчүүдийн тухай сонирхолтой баримтуудыг дуулгая. 

Эртний Египет бүсгүйчүүдийн тухай сонирхолтой баримтууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Эртний хатад

Эртний Египет улс нь үзэсгэлэнт хатдаараа тун ч алдартай билээ. Тэд улс орноо удирдан залж, өөрсдийн гоо сайхнаар бүхнийг алмайруулж явсан аж. Үзэсгэлэнт хатдын төлөөлөл болон өнөөг хэр нь дурсагдсаар яваа хатдыг дурдвал Хатшепсут (Hatshepsut), Нефертити (Nefertiti), Клеопатра (Cleopatra) зэрэг багтах юм. Тэднээс хамгийн алдартай нь Клеопатра бөгөөд энэ хорвоод 39-хэн жил амьдрахдаа дэлхийн хоёр ч аугаа хүний халуун хайрыг булааж чадсан билээ. Тэдгээр нь нэрт цэргийн жанжин Марк Антони (Mark Antony) болон Юлий Цезарь (Julius Caesar) нар байсан юм. Тэд хоёул Клеопатрад ухаанаа алдтал дурлаж, түүний төлөө юуг ч хийхээс буцахгүй байсан гэдэг бөгөөд хvмvvсийг өөртөө татах ховорхон авьяастай Клеопатра эрх мэдэл гагцхvv эрчvvдийн гарт байсан тэр цаг vед тэднийг өөртөө татах замаар оргилд хvрсэн юм.

Эртний хатад

2 Бизнес

Зөвхөн эрчүүд ажил эрхэлж, гэр бүлээ тэжээнэ гэх зүйл үгүй байсан бөгөөд бүсгүйчүүд ч мөн өөрсдийн гэсэн бизнес эрхэлж, амжиргаагаа авч явдаг байсан аж. Мөн тэд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээс гадна өөрийгөө хөгжүүлэх боломж үргэлж нээлттэй байсан гэдэг юм. Тухайн үед бүсгүйчүүдийн үзэл бодлыг хүндэтгэж, боловсрох эрхийг олгож байсан нь үнэхээр гайхалтай хэрэг аж. 

Бизнес

3 Бэлгийн амьдрал

Эртний Египет улсад сексийг бузар булай биш харин ч амьдралын чухал зүйл, аз жаргал бэлэглэгч гэж үздэг байжээ. Тиймдээ ч сексийн тухайд маш нээлттэй байсан бөгөөд тэд хором зуурын жаргал амсахын тулд хайр сэтгэл хамааралгүй бэлгийн харьцаанд ордог байсан аж. Мөн бүсгүйчүүд нь үүнд таашаал авахын тулд илүү чөлөөтэй байж, элдэв байрлал, өвөрмөц аргуудыг туршин үздэг байжээ. 

Бэлгийн амьдрал

4 Гэр бүлийн харилцаа

Бүсгүйчүүд нь аавынхаа зөвшөөрөлгүйгээр хэн нэгэнтэй гэр бүл болж хэрхэвч болохгүй аж. Тэд зөвхөн эцэг эхийнхээ хүлээн зөвшөөрсөн, санал болгосон нэгэнтэй гэрлэж, үр хүүхэд төрүүлж, аз жаргалтай амьдрах ёстой байна. Мөн нэг хүнтэйгээ насан туршдаа салалгүй амьдрахыг шаарддаггүй байсан бөгөөд таарч тохирохгүй бол салахад ямар ч асуудал гардаггүй байсан юм. 

Гэр бүлийн харилцаа

5 Эмэгтэй бурхад

Эртний Египет улсад хүйсийг огтхон ч чухалчилж, ялгаварладаггүй байсан гэдэг бөгөөд тэд эмэгтэй хүнийг бүх зүйлсийн эх ундарга хэмээн үзэж ихэд хүндэлж, дээдэлдэг байсан аж. Тиймдээ ч эмэгтэй бурхадыг илүүтэй шүтэн бишэрч, агуу хайрыг нь хүртсээр ирсэн гэдэг билээ. Тухайн үеийн хүмүүс бүгд эмэгтэй, эх хүний гайхалтай аугаа хайр, халамж, хүч чадлыг үеийн үе магтан дуулж байжээ. 

Эмэгтэй бурхад

6 Хууль дүрэм

Дээр дурдсанчлан тэд эмэгтэйчүүдийг ихэд хүндэтгэн дээдэлж байсан бөгөөд бүсгүй хүнтэй зүй бус харьцах аваас тухайн хүн хуулийн хариуцлага хүлээдэг байсан аж. Тухайн үед хууль дүрэм хүн бүхэнд хамаарч байсан гэх бөгөөд хамгийн дээд ял нь цаазаар авах байсан юм. Хүн бүхний эрхийг хуулинд зааварчилж өгсөн төдийгүй үүнийг зөрчвөөс үг дуугүй яллаж байсан аж. 

Хууль дүрэм

7 Нөхөн үржихүйн эрүүл мэнд

Тухайн үед үр хүүхэд төрүүлэх явдал нь эмэгтэй хүний хувьд хамгийн чухал зүйл байсан аж. Гэвч жирэмслэлтээс хамгаалах хэрэг гарах нь гарцаагүй тул тэд өөрсдөө үүнийг хариуцаж элдэв ургамал хандалж уудаг байжээ. Ингэснээр тэднийг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж чаддаг бөгөөд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө ч тун бага байсан гэдэг билээ. 

Нөхөн үржихүйн эрүүл мэнд

8 Гоёл чимэглэл

Тухайн үеийн бүсгүйчүүд өнөө цагийн бүсгүйчүүдтэй тун ч төстэй байдлаар биесээ гоёж, үзэсгэлэн төгс болж байсан аж. Тэд хумсаа будан, үсээ гоёж, алт мөнгөн эдлэлээр өөрийгөө чимдэг байсан гэх төдийгүй өнөөгийн бүсгүйчүүдийн салшгүй хэрэглээ болсон сормуусны будаг, нүд хүрээлэгч, уруулын будаг зэрэг нь Египетээс үүдэлтэй байдаг билээ. Энэ нь тухайн үеийн бүсгүйчүүд гоо сайхан байдалдаа хэрхэн анхаарч байсныг илтгэж өгөх аж. 

Гоёл чимэглэл

9 Бичиг үсэг

Бичиг үсэг тайлагдсан байдал тухайн үед тийм ч чухал зүйлд тооцогдоггүй байв. Тиймдээ ч бүсгүйчүүд бичиг үсэг сурах гэхээс илүүтэй гэрийн ажил, гоо сайхан байдлыг эрэлхийлж байсан билээ. Зэрэг зиндаа өндөр, сэхээтэн айл болон хааны удмын охид бүсгүйчүүд л бичиг үсэг тайлагдаж, номын мөр хөөхөөс эгэл жирийн бүсгүйчүүд үүнээс холуур тойрч явсан гэдэг юм. 

Бичиг үсэг

10 Оршуулах

2007 онд Египетийн музейд хадгалагдаж байсан Хатан хаан царицы Хатшепсут (Hatshepsut)-ын муммиг олонд ил болгож, түүнийг хэрхэн оршуулсан талаар дурдсан байна. Эртний Египетид хааны удмын нэр нөлөө бүхий хатдыг оршуулахдаа тансаг авсанд хэвтүүлж хамаг биеийг нь тосолж, торго дурданд ороон хэвтүүлдэг байжээ. Энэ нь тэднийг ихээр хүндэтгэж буйн хэлбэр байсан аж. 

Оршуулах

101
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()