Таны амьдралыг өөрчлөх 10 шинэ аппликейшн

2016-08-27, 18:57
40,518

Ухаалаг утас бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод удаан хугацаа өнгөрчээ. Өдөр тутмын ажил, амьдралаа аппликейшнүүдийн тусламжтай хялбарчилж, цаг хугацааг хэмнэн илүү ихийг бүтээх боломжтой болсон юм. Бидний танилцуулах доорх аппликейшнүүд, IOS, Android үйлдлийн системтэй бүхий л утсанд үнэгүй татаж болдгоороо давуу талтай билээ.

Таны амьдралыг өөрчлөх 10 шинэ аппликейшн
Хаах
Сурталчилгаа

1 "Spendee"

Хувийн санхүүгээ сайжруулж, эдийн засгаа зөв зохистой төлөвлөхийг хүсэж байна уу? Энэ аппликейшн өдөр тутмын орлого, зарлагаа хянаж, анализ хийн санхүүгээ сайжруулах өргөн боломжийг танд олгож байна. 

"Spendee"

2 "Cookpad"

Өдөр бүрийг аз жаргалтай өнгүүлэх нэгээхэн боломж нээгдлээ. Та энэхүү аппликейшнээс олон төрлийн хоолны орцыг авахаас гадна, эрүүл зөв хооллолтын талаар тодорхой мэдлэгтэй болох юм.Хоолныхоо нэрийг л хийхэд, шаардлагатай бүх орц  нь тайлбартайгаа гарч ирдгээрээ давуу талтай. Өөрийн гараар амттай хоол хийж аз жаргалын амтыг мэдэрцгээе.

"Cookpad"

3 "Runtastic"

Фитнесийн дасгал хөдөлгөөнийг хянах, зааварчлах, урам зориг өгөх, найзууд болон гэр бүлдээ хуваалцахаар загварчилсан тул спортыг эрхэмлэгч хүн бүрт гайхалтай тохирох апплекэшн юм. Та давхар жингээ хянаад явах боломжтой билээ.

"Runtastic"

4 "Bike Repair"

Хотын төвөөр унадаг дугуйтай явах залуусын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Уг аппликейшн нь унадаг дугуйны тухай нийтлэг асуултуудын хариулт, эвдрэл гэмтлийг засах хялбархан зааварчилгааг нарийн тайлбарласан  байдгаараа онцлог юм. Унадаг дугуйтай хүн бүрийн зайлшгүй хэрэглээ болсон апплипейшн нь нэмэлтээр цаг агаарын гэнэтийн ослийг урьдаас сануулдаг аж.

"Bike Repair"

5 "MomentCam"

Зургаа хөгжилтэй хүүхэлдэйний хэлбэрт оруулан, олон олон сэтгэл хөдлөлийг харуулж цагийг зугаатай өнгөрүүлж, найз нөхдөө шоглоорой. Түүнчлэн богино хэмжээний хүүхэлдэйн кино хийх боломжтой юм. Зөвхөн зургаа хийхээс гадна нүүрний хэлбэрээ деталчлан өөрчлөх боломжтой учир өөрийнхөө хүүхэлдэйн хувилбарыг бүтээгээрэй залуусаа.

"MomentCam"

6 "MSQRD"

Хүссэн дүрдээ хувирахыг хүсэж байна уу? Таны хайртай амьтан, супер баатар, зомби гээд маш олон төрлийн масктай учир таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 

"MSQRD"

7 "Prisma"

Та нэгэн уйтгартай зургуудыг Фэйсбүүксээ байршуулахаас уйдаж байна уу? Фото зургаа алдартай уран бүтээлчдийн уран зургийн хэлбэрт оруулан, гайхалтай бүтээлийг урлаж өөрийгөө шинээр нээгээрэй. 

"Prisma"

8 "Musixmatch"

Дуртай дууныхаа үгийг харах гэж "Google"-ээс хайлт хийх шаардлагагүй боллоо. Дуугаа тоглуулахад л, автоматаар үг нь гараад ирэх учир танд илүү хялбар байх болов уу. 

"Musixmatch"

9 "Snapchat Filter"

Диснейгээс гаралтай хайр татам эгдүүтэй нохой Даг (Dug)-г санаж байна уу? Уг аппликейшнийг ашиглан, хайртай нохойныхоо дүрд хувираарай. 

"Snapchat Filter"

10 "Binder"

Бүтэлгүй харилцаагаа дуусгахад энэ аппликейшн тусална. Инээдтэй сонсогдож байгаа ч, үүнийг дэлхий даяар сая сая хүн хэрэглэдэг байна. Хамтрагчынхаа хүйсийг оруулаад нэр, утасны дугаарыг нь нэмж, яагаад салах болсон шалтгаанаа бичихэд таны өмнөөс хүссэн нэгэнд тань хэлэхийг хүссэн зурвасыг тань илгээх юм. Хэрвээ та итгэхгүй бол туршаад үзээрэй.

"Binder"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()