Давсны ашиг тус

Гал тогоонд хамгийн өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн бол давс юм. Гэхдээ түүнийг хоол хүнс хийхэд хэрэглэхээс гадна ахуйн хэрэглээнд ашиглаж болно гэдгийг хүн болгон мэддэггүй. Ингээд давсыг өөр зорилгоор, хэрхэн ашиглаж болохыг мэдэж авцгаая.

Давсны ашиг тус
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Индүүний улыг цэвэрлэнэ.

Ямар ч өнгөрийг нунтаг давсаар хурдан арилгаж болно. Цаас эсвэл сонин дэлгээд дээр нь давс цацаж индүүгээ халаан тойрог хэлбэрээр индүүдэж гадаргууг цэвэрлэнэ. Ингээд таны индүү шинэ юм шиг болно. 

Индүүний улыг цэвэрлэнэ.

2 Хайруулын тавган дээр гарсан галыг унтраана

Хайруулын тавган дээрх тос асч гал гарав уу? Бүү цочирд! Хэдхэн хормын дотор л галыг намжааж болно. Нунтаг давсыг ахиухан цацаарай. 

Хайруулын тавган дээр гарсан галыг унтраана

3 Аяга таваг угаагч порлоныг сэргээнэ

Давсны тусламжтайгаар аяга таваг угаагч порлоныг та амархан цэвэрлэж болно. 1,5-2 аяга усанд давс хийгээд, уг уусмалдаа порлоноо хийгээд хонуулна. Өглөө та цэвэрхэн болсон порлоныг харах болно. 

Аяга таваг угаагч порлоныг сэргээнэ

4 Нүд гялбам ванн

Таны ванн шарлаж өнгө алдсан байна уу? Тэгвэл “давсны” аргаа хэрэглэцгээ! Скипидар (эфирийн) тосыг давстай холино. Тостой давсаа порлон дээр тавиад ваннаа цэвэрлэнэ, үлдэгдлийг шүршүүрээр сайтар угаана. 

Нүд гялбам ванн

5 Бөглөрсөн хоолойг цэвэрлэнэ

Таны угаалтуур болон ванн битүүрээд хэцүү байна уу? Тэгвэл хоолойг нь цэвэрлэцгээе. Аяга хүнсний соодон дээр аяганы дөрвөний нэг давс хийж холиод хоолой руу алгуур гоожуулна. Дээрээс нь хагас аяга уксус (цуу) хийгээд 15 минутын дараа буцалсан ус хийнэ. Ингээд л боллоо! 

Бөглөрсөн хоолойг цэвэрлэнэ

6

Мэдээж хэрэг, давсны гайхалтай чанарын талаарх мэдээлэл үүгээр хязгаарлагдахгүй билээ. Гэхдээ эдгээр 5 зөвлөмж таны амьдрал ахуйд хэрэг болно гэдэгт итгэж байна.

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()