Царайгаар нь эрүүл мэндийг хэрхэн шинжих вэ?

Царай төрх нь бидний  бие организм, дотоод эрхтний үйл ажиллагааг шууд илтгэж байдаг. Нүүрэн дээр гарсан батга, хагарч омголтсон уруул, нөсөө толбо зэргүүд нь ямар нэгэн өвчлөлийг илэрхийлж байдаг ажээ. Иймд бид та би бүхэндээ хэрхэн царай төрхөөрөө эрүүл мэндээ шинжих талаар маш хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Царайгаар нь эрүүл мэндийг хэрхэн шинжих вэ?
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Арьс, нүд шарлах

Хэрвээ таны нүдний эргэн тойрон, арьс, нүдний цагаан шарлаж эхэлсэн бол, цөсний ялгаралт нэмэгдсэн эсвэл шар өвчин туссан байж болзошгүй юм. Шар өвчин нь элгэнд муугаар нөлөөлдөг тул, хэрвээ тус өвчнөөр өвчилсөн бол нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Мөн аль болох сайн унтаж амарч, стресс уур бухимдлаас хол байх хэрэгтэй.

Арьс, нүд шарлах

2 Хацран дээр бижрүүтэй тууралт гарах

Хацар дээр бижрүүтэй тууралт гарах нь, элдэв харшил мөн наранд түлэгдэх, биеийн эсэргүүцэл сулрах зэргээс үүдэлтэй. Түүнээс гадна, арьс, цус, уушиг, зүрх, бөөр дотоод эрхтний үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг. Зарим үед арьсны бохирдол, илүүдэл жин, хөлрөлт, толгойн өвчин зэргээс ийн тууралт гарч болдог. 

Хацран дээр бижрүүтэй тууралт гарах

3 Нүүрэн дээр үс ургах

Нүүрэн дээр үс ургах нь бүсгүйчүүдийн хувьд том асуудал байдаг. Гоо сайхан, гадаад үдэмж, өөрт мэдрэгдэх мэдрэмжинд төдийлөн таатай санагдахгүй шүү дээ. Энэхүү асуудлыг "гирсутизм" хэмээн нэрлэдэг бөгөөд, гормоны өөрчлөлтөөс үүсэлтэй. 

Нүүрэн дээр үс ургах

4 Царай цонхийж, өнгөө алдах

Царай цонхийж, өнгөө алдан яг л үхсэн хүн мэт өнгөгүй, сүр сүлдгүй харагдах нь цусан дахь төмрийн агууламж ихдсэнтэй холбоотой. Үүнээс үүдэж, царай төрх өнгөө алдан цонхийж, таагүй харагддаг. Иймд та сайтар унтаж амран, халуун бүлээн шингэн зүйлийг ихээр ууж хэвшээрэй.

Царай цонхийж, өнгөө алдах

5 Уруул хатаж, омголтох

Уруул хатаж, омголтвол таны биед шингэн ихээр дутагдсан, мөн дотор халуунтай байгаагийн шинж юм. Тиймээс шингэн зүйл сайтар ууж, эмчид хандах нь зүйтэй. Мөн урууландаа оливын тос, тэжээлийн тосыг түрхэж, зөөлөн иллэг хийж өгөөрэй. 

Уруул хатаж, омголтох

6 Духаар тууралт гарах

Бүсгүйчүүдийн дух, хүзүү, цээжээр тууралт, идээт үрэвсэл гарах нь инсулины хэмжээ ихэссэнээс болдог. Энэ нь гадаад үзэмж, царайг маш таагүй харагдуулахаас гадна, өөртөө итгэл итгэлийг ч мөн алдагдуулдаг. Түүнчлэн, чихрийн шижин өвчтэй холбоотой учир та нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. 

Духаар тууралт гарах

7 Гүн үрчлээс үүсэх

Үрчлээс гэдэг нь биднийг нас ахих тусам нүүрэнд илрэх өөрчлөлт юм. Нүүрний үрчлээ, өөрчлөлтөөс тухайн хүнийг насыг тодорхойлж болдог. Гэвч наснаасаа хэт эрт гүн үрчлээсэнд дарагдах, нүүр өнгөө алдаж, цонхийх нь амьдралын буруу хэвшил, муу зуршилтай холбоотой. Ялангуяа тамхи татах нь нүүр царайг муухай болгодог. Иймд та муу зуршлаа хаяж, гоо сайхан эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй юм.

Гүн үрчлээс үүсэх

8 Уруул хагарах

Витамин В2 дутагдсанаас болж, уруул хагарах, хорсох, цус гарах зэрэг таагүй шинжүүд илэрдэг. Зөвхөн урууланд ч биш, арьс, үс зэргүүдэд нөлөөлж болдог. Иймд та өдөр тутамдаа дээрх витаминаар баялаг хүнсүүд болох, салмон, туна загас, өндөг, самар, төмс зэргийг өргөн хэрэглээрэй. 

Уруул хагарах

9 Нүдний эргэн тойронд шар хүрээ татах

Нүдний эргэн тойронд шар хүрээ татах, толботох нь зүрхтэй холбоотой. Хүндэрсэн тохиолдолд нүдний хараанд нөлөөлдөг учраас, та юун түрүүнд хараагаа сайтар шалгуулж, арга хэмжээг авах хэрэгтэй юм. Мөн хэрвээ та муу зуршилтай, их стресстдэг бол өөрийгөө тэдгээр зүйлсээс чөлөөлөхийг хичээх нь зүйтэй.

Нүдний эргэн тойронд шар хүрээ татах

10 Нүүр хавагнах

Нүүр хавагнаж, зовхин доогуур хүрээ татах нь нойр дутуу байгаатай шууд холбоотой. Тиймээс та ажил, амралтаа зөв зохицуулж, аль болох сайтар амрах хэрэгтэй. Түүнээс гадна бөөр, давсагны өвчлөлөөс нүүр, бие хавагнах талтай. Бидний царай, бие эрхтний толь гэгддэг учраас, өөрт илэрсэн өөрчлөлтийг яавч тоолгүй өнгөрөөж болохгүй юм.

Нүүр хавагнах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()