Хуурамч үнэртэй усыг хэрхэн таних вэ?

2016-08-30, 11:04
114,587

Техник технологийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед, аливаа брэндийн бараа бүтээгдэхүүнийг дуурайлган хуулбарлан хийнэ гэдэг хүүхдийн тоглоом мэт амархан болжээ. Чанартай, оригинал бараа худалдан авахыг хүсэгчдийн хувьд жинхэнэ барааг хуурамчаас нь ялгахад хүндрэлтэй байдаг. Иймд өнөөдөр та бүхэндээ бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ болсон оригинал үнэртэй усыг хэрхэн ялган, таних талаар хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Хуурамч үнэртэй усыг хэрхэн таних вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Судалгаа

Та бусдад мэхлэгдэн, хуурамч үнэртэй ус авахгүйн тулд эхлээд интэрнетээс судалгаа хийж, авах гэж байгаа үнэртнийхээ үнэ өртөг, хэмжээ, орц найрлага гэхчлэн бүгдийг мэдэж авах хэрэгтэй. Үүнд суурилан та дэлгүүрээс үнэртэн худалдаж авахдаа анхаарч, хуурамч бараа авахаас өөрийгөө сэргийлж чадах аж. 

Судалгаа

2 Үнийг нь хар

Оригинал, брэндийн үнэртэн таны төсөөлж байснаас хамаагүй хямд байвал энэ нь "магадгүй тус бараа хуурамч байж мэднэ" гэх сэжигийг төрүүлж эхлэх юм. Иймээс та худалдагчаас чухам юуны улмаас ийн хямд байгааг нь лавлахаас гадна, худал хуурмаг үгэнд нь автахгүй байхыг анхаараарай.

Үнийг нь хар

3 Бүтээгдэхүүний тайлбар

Мөн та бүтээгдэхүүний тайлбар хэсгийг харж болно. Хуурамч үнэртний тайлбар хэсэгт багахан зүйлс бичсэн байхаас гадна, орц найрлагыг бүрэн гүйцэт бичдэггүй гэдгээрээ онцлог. Үүнээс гадна үнэртэй усны хайрцагны ар талд байрлах тайлбар хэсэгт үг үсгийн алдаа, байрыг нь сольж бичих гэхчлэн зүйлс байх аваас энэ нь хуурамч гэдгийг илтгэж өгнө. 

Бүтээгдэхүүний тайлбар

4 Барьж үз

Та сонирхож байгаа үнэртнээ хайрцагнаас нь гаргаж, гараараа бариад, илээд нэг үзээрэй. Тус бүтээгдэхүүний ердөө шил нь танд хуурамч, эсэхийг хэлээд өгчих юм. Оригинал үнэртнийг сайн чанарын бат бөх, зузаан шилэнд савласан байх бөгөөд гарт тухтай, болоод бага зэрэг хүнд байх аж. 

Барьж үз

5 Савлагаа

Зурагт үзүүлсэнтэй адил оригинал үнэртэнг савлахдаа анхааруулга болсон үгсийг тод болон жижгэвтэр хэмжээтэйгээр бичиж өгдөг бол хуурамчаар, дууриалган үйлдвэрлэгчид арай том болоод бүдэг үсгээр бичдэг байх юм. Хэрэв та сайн ажих аваас зарим нэг үг үсгийн алдаа гарч мэднэ. Мөн уут нь энд тэндээ үрчийж, савлагаа нь асуудалтай байна гэдэг хуурамч бараанд л илрэх шинж тэмдэг билээ. 

Савлагаа

6 Цаасан хайрцаг

Шилэн савтай үнэртэнг хайрцагт байрлуулахдаа ямагт жийргэвч болгон дотор талд кардон цаас байрлуулдаг. Энэ нь чанар сайтай байхаас гадна хүрэх төдийд нугаларч, гарын аясаар хөдлөхгүй байх ёстой юм. Иймд та тус шинж чанараар сонирхож буй бүтээгдэхүүнээ хуурамч эсэхийг шалгаж болох аж.  Мөн оригинал усыг хайрцагнаас нь салган авахад хялбар байдаг. Учир нь үнэртэй усны хайрцган доторхийг усны хэмжээнд яг цав тааруулан хийдэг байна. 

Цаасан хайрцаг

7 Савлагаа

Та бүх зүйлсийг сайтар ажин, хянуур байх нь хамгаас чухал. Зурагт үзүүлсний дагуу та сайтар харах аваас хайрцагны голд байрлах дахин боловсруулах тэмдэг нь угтаа бол дээрээс доош чиглэлтэй байх ёстой. Харин хуурамч үнэртэй уснууд ихэвчлэн үүнийг үл анзааран доороос дээш чиглэлтэйгээр дүрслэх нь бий. 

Савлагаа

8 Хуулбарлах

Энэ нь тус барааг яг адилхан үйлдвэрлэх биш бөгөөд үүнээс нь санаа авч, загвар, нэр, хэмжээ, орц зэргийг дуурайлган үйлдвэрлэх юм. Гэхдээ энэ нь хуурамчаар үйлдвэрлэснээс огт ялгаагүй байх төдийгүй бусдын санааг хулгайлж, бүтээсэн зүйлс амжилт олохгүй нь тодорхой. Иймд та аль болох тус төрлийн дуурайлган хийсэн бүтээгдэхүүнийг сонгохгүй байх нь зүйтэй юм. Мэдээж энэ нь оригинал үнэртнээс чанар, тогтоцын тухайд сул байх нь гарцаагүй.

Хуулбарлах

9 Өнгө

Оригинал үнэртэн нь өнгөний тухайд гэгээлэг, уусалттай байдаг юм. Тэд хэт гүн өнгөнөөс ямагт татгалзаж байдаг бөгөөд үүнийгээ цайруулах нууц аргатай аж. Харин үүнийг нь хуурамчаар дуурайлган үйлдвэрлэгчид төдийлэн сайн мэдэхгүй тул өнгөн дээр алдаж, хэт бараан туяа оруулдаг байна. Харин та үүнийг нь анзаарч, хуурамч эсэхийг нь тодорхойлж болно. 

Өнгө

10 Шилэн сав

Таны харж байгаачлан оригинал үнэртэй усны шилэн сав нь хэлбэр хэмжээний тухайд төгс байгаа бол хуурамч үнэртний шилэн сав нь стандартаас зөрж байгаа юм. Жишээлбэл, бидний сайн танил алдарт "Chanel" брэндийн усны таглаанд дээрх тэмдэг нь яг голд байрлаж байх ёстой аж.

Шилэн сав

11 Сериал номер

Хамгийн гол таних тэмдэг бол сериал номер юм. Та өөрийн худалдаж авсан үнэртэй усны шилэн саван дээрх болон хайрцаг дээрх номерийг тулгаж хараарай. Энэ нь таарч байвал тус барааг оригнал болохыг батлаж өгдөг аж. Учир нь хуурамч үнэртэй ус нь ихэвчлэн тус алхмыг алгасч орхидогтой холбоотой. 

Сериал номер

12 Өнцөг

Мэдээж оригинал усны тухайд шилэн савыг хамгийн төгсөөр урлаж өгдөг бөгөөд ганц ч алдаа гардаггүй юм. Харин хуурамч үнэртний шилийг нь урлахдаа алдаж, бага зэргийн сэв суулгаж өгдөг аж. Та үнэртэй усны шилийг барьж, бүх хэсгийг нь гараар илж үзэхэд жаахан л өнцөг үүсч, гарт тань мэдрэгдэх аваас энэ нь хуурамч болохыг илтгэнэ. 

Өнцөг

13 Уут, савлагаа

Үнэртэй ус бүрийг хайрцагны гадуур гялгар уутаар бүрж өгсөн байдаг. Гэхдээ тус уут нь савнаас 5 мм хол зайтай байх аваас хуурамч гэсэн үг юм. Харин оригнал үнэртэний тухайд хайрцагны гадуур маш сайн шахаж, уутаар бүрдэг байна. Мөн уутыг нь тун цэвэрхэн наасан байх ёстойг бүү мартаарай. 

Уут, савлагаа

249
таалагдаж байна

42
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()