Гаднынхан Чингис хааны тухай ингэж бичжээ

30 гаруй жилийн турш Чингис хаан нь өөрийн хүчирхэг цэрэг армиараа Ази тивийг эзэгнэж, дэлхийг донсолгосон агуу гүрнийг байгуулсан юм. Түүний энэхүү урт хугацааны ноёрхлыг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгис, хэрцгий нь байсан хэмээн үздэг бөгөөд хүмүүс түүнийг агуу их удирдагч байснаар нь мэдэхээс биш догшин ширүүн хаан байсан тухай төдийлэн мэдэхгүй болов уу. Ингээд та бүхэндээ гадны сайтад нийтлэгдсэн Чингис хааны тухай сонирхолтой баримтуудыг элдэв хачиргүйгээр хүргэж байна. 

Гаднынхан Чингис хааны тухай ингэж бичжээ
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Тэрээр өөрийн ахаа хоолноос болж, харваж алж байжээ

Чингис хаан нь тухайн цаг үеийн хамгийн томоохон аймгийн удирдагчийн хүү болон хорвоод мэндлэсэн хэдий ч, түүний эцгийг дайснууд нь хордуулан алснаар түүний гэр бүлийн амьдрал нь орвонгоороо эргэж, идэх хоол ундгүй хэцүү амьдралтай нүүр тулгарчээ. Ихэвчлэн цэцэг ургамал идэж амь зогоож байв. Харин Чингис хааныг 14 настай байх үед нь түүний гэр бүлээ тэжээхээр агнасан загасыг эх ондоотой ах болох Бэгтэр булааж авч, бусад хүмүүстэй хуваалцахаас татгалзан өөрөө иджээ. Үүнд уурссан Чингис хаан түүний араас мөшгиж, ганцаараа үлдмэгц нум сумаар харван амийг нь хөнөөсөн юм. Үүний хариуд ээж нь Чингис хааныг маш хатуу шийтгэсэн гэж ярьдаг ажээ.

Тэрээр өөрийн ахаа хоолноос болж, харваж алж байжээ

2 Тэрэгний дугуйнаас дээш өндөртэй хүмүүсийн толгойг авдаг байсан

Чингис хаан 20 настай байхдаа эцгийнхээ өшөөг авахаар Татар аймаг руу өөрийн армиа удирдан дайрсан байна. Татар аймгийг бүхэлд нь сөнөөсөн бөгөөд хүмүүсийг нь хөнөөхдөө тэрээр хүний санаанд оромгүй байдлаар хөнөөжээ. Тэрээр тэрэгний дугуйнаас дээш буюу 90 см-ээс илүү өндөр бүх хүмүүсийн толгойг авчээ. Түүгээр барахгүй эр хүйстэй татар хүн бүрийг алахыг Чингис хаан зарлигдсан байна. 

Тэрэгний дугуйнаас дээш өндөртэй хүмүүсийн толгойг авдаг байсан

3 Үгүй хийсэн хүмүүсийнх нь ясаар уул овоо босгоно

1211 онд Чингис хаан анхаарлаа хятад руу чиглүүлж, Чин гүрэн рүү дайрчээ. Тухайн үед Жин гүрний цэрэг 53 сая байсан бол Чингис хааны цэрэг дөнгөж 1 сая байсан байна. Гэвч эцэст нь монголчууд ялсан юм. Тэд цааш давшлан 4 жилийн дараа буюу 1215 онд одоогийн Бээжин хотын суурь болох Жоньду (Zhongdu) руу хүрч иржээ. Уг хотын хэрэм нь ойролцоогоор 12 метр өндрөөс гадна нийт урт нь 29 км үргэлжлэх урт байсан бөгөөд энэхүү хэрмийг давж гарах нь хэний ч санаанд оромгүй зүйл байсан юм. Тэр ч үүднээсээ Чингис хаан тэднийг гадна талаас нь бүслэж, өлсгөж алсан байдаг байна. Түүний дараа цэргүүддээ хотыг шатааж, сүйрүүлэхийг тушаал болгожээ. Жоньдугийн сүйрлийн дараах үеийг харахад үхсэн хүмүүсийн овоолсон яс уул шиг харагдаж байсан хэмээн ярьдаг байна.

Үгүй хийсэн хүмүүсийнх нь ясаар уул овоо босгоно

4 Өөрийг нь харвасан дайсныг жанжнаа болгосон

Тайчууд аймгийнхантай тулалдаж байх үеэр Чингис хаан дайсандаа харвуулан мориноосоо унасан юм. Үхэж ч болзошгүй гэмтэл авсан тэрээр хэн харвасныг олж мэдэхээр олзлон авсан Тайчуудаас асуухад нэгэн баатар эр урагш зоригтойгоор гарч ирэн би гэж хариулсан байна. Энэ хүн бол хожим хойно Чингис Хааны 9 өрлөг жанжны нэг болсон Зэв жанжин байсан ажээ.

Өөрийг нь харвасан дайсныг жанжнаа болгосон

5 Холбоотныхаа ханхүү нартай охидоо хүчээр хуримлуулдаг байжээ

Чингис хааны нэр хүнд, эрх мэдлийн хүч  чадлыг түүний холбоотнуудынхаа ханхүү нарыг өөрийн охидуудтай хүчээр гэрлүүлдэг байснаас харж болох юм. Гэвч энэ нь ихэнхдээ үхэлд хүргэхүйц гэрлэлт болдог байсан байна. Учир нь охидтой нь суусан ханхүү нар нь ихэнхдээ дайн тулаанд явж, амь насаа алдаж, улмаар охид нь аймаг нутгаа захиран үлддэг байжээ. Чингис хааныг өөд болоход мөн түүний охин нь хятадын шар тэнгисээс Ираны Каспын далай хүртэлх газрыг удирдаж байсан түүх байдаг байна. 

Холбоотныхаа ханхүү нартай охидоо хүчээр хуримлуулдаг байжээ

6 Нэг хүнээс болж бүхэл бүтэн 1.700.000 хүний аминд хүрсэн нь

Гэрлэх, худ ураг бололцоно гэдэг монголчуудын хувьд хамгийн чухал ёс заншлуудын нэг байдаг байна. Охиных нь хайрт эр нөхөрийг харван алсны хариуд Чингис хаан их цэрэг хөдөлгөн ганц тэр хүн биш, тэнд байсан 1.748.000 гаруй хүнийг цааш нь харуулж байжээ. Замд тааралдсан амьд амьтан болгоныг үг дуугүй хөнөө гэсэн зарлиг авсан Чингис хааны цэргүүд хүн гэлтгүй нохой, муурнуудыг хүртэл үгүй хийж байжээ. Түүнээс гадна өндөр настнууд болон нялх хүүхдүүд ч энэ тоонд багтаж байв.

Нэг хүнээс болж бүхэл бүтэн 1.700.000 хүний аминд хүрсэн нь

7 Оросуудын нүдэн дээр ялалтаа тэмдэглэсэн

1223 онд Монголчууд Орос руу дайлаар морьдсон бөгөөд энэхүү дайнд ялалт байгуулж, ард иргэдийг нь олзлон тэдний нүдэн дээр ялалтын баяраа бахдалтайгаар тэмдэглэж байжээ. Түүгээр барахгүй эмэгтэйчүүдийг нь цэргүүддээ жарга хэмээн өгч байсан аж.

Оросуудын нүдэн дээр ялалтаа тэмдэглэсэн

8 "Хорезм" улсыг газрын хөрснөөс арчсан

Чингис хаан ойрх дорнодын улс орнуудтай дипломат харилцаа тогтоохыг эрмэлзэж байсан бөгөөд түүний нэг жишээ нь Хорезм улс руу олон төлөөлөгч, худалдаачдаа явуулсан явдал байв. Харин түүний саналыг хүлээж аваагүйгээр барахгүй бүх хүмүүсийг нь алжээ. Үүний хариуд Чингис хаан ихэд хилэгнэн 200.000 цэргээр Хорезмыг дайлаар морьдож, газрын хөрснөөс арчсан байна. Түүнээс хойш газрын зураг дээр Хорезм гэх улс тэмдэглэгдэж үлдээгүй юм.

"Хорезм" улсыг газрын хөрснөөс арчсан

9 Бас нэгэн хаант улсыг түүхээс арчиж хаясан

Хорезмыг эзлэсний дараа Чингис хаан Ши Шиа (Xi Xia) руу цэрэг илгээж, бууж өгөхийг шаардсан ч эсэргүүцсэн хариу авчээ. Үүний хариуд үргэлжлүүлэн дайлаар морьдож, тэдний барьж байгуулсан бүх зүйлийг болон хүн ардыг нь газрын хөрснөөс арчсан байна. Ши Шиа улсын тухай баримт бараг байдаггүй бөгөөд ийм нэртэй улс байсныг гагцхүү эртний хадан дээр бичигдсэн үсэгнүүдээс олж мэдсэн байна. 

Бас нэгэн хаант улсыг түүхээс арчиж хаясан

10 Түүнийг шатааж хойд замд нь үдсэн ажээ

Чингис хаан үхэхээсээ өмнө өөрийгөө таалал төгсмөгц шатаахыг үр хүүхэддээ хэлж байжээ. Энэ нь тэрээр өөрийн шарилаа хожим хойно бусдад мэдэгдүүлэхийг хүсээгүйтэй холбоотой байна. Түүний таалал төгссөний дараа хэлсэн ёсоор албатууд нь хэний ч мэдэхгүй газар аваачин шатаасан байна. Цэргүүд нь тэрхүү газар руу ирсэн замаа модны мөчрөөр сүүлд нь балласан тухай яриа байдаг ажээ. Түүгээр барахгүй түүнийг шатаасан албатууд болон цэргүүдийг нь эргэж ирмэгц, түүний үхлийн талаар хэнд ч яриулахгүй байх үүднээс бүгдийг нь цаазласан гэдэг. 

Түүнийг шатааж хойд замд нь үдсэн ажээ

245
таалагдаж байна

69
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()