Та үүнийг мэдэх үү?

Хорвоо ертөнц дээр бидний мэдэхгүй сонин содон зүйлс байсаар байгаа нь нууц биш юм. Зарим зүйлсийн тухай сайн мэддэг гэж боддог хэдий ч, тэрхүү мэдлэг нь дутуу дульмаг байх нь ч бий. Тэгвэл бид та бүхнийхээ мэдлэгийг тэлэх үүднээс дараах сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Та үүнийг мэдэх үү?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

"Star Wars" киноны хамгийн эхний анги дэлхий даяар нээлтээ хийж байх үед хүртэл Францад гэмт этгээдүүдийг цаазлахдаа толгойг нь авдаг уламжлал байсаар байжээ. "Star Wars" киноны эхний анги 1977 онд гарч байсан байна. 

2

Хамгийн сүүлчийн арслан заан үхэх үед дэлхийн 7 гайхамшгийн нэг болох "Пирамид" баригдаад аль хэдийнээ 1000 жилийг ардаа үдсэн байв.

3

Эртний Египтийн үнэт өв болох Пирамид нь "Гиза" хотын хажууд оршдог бөгөөд нийт 2 сая гаруй блокоор барьж байсан байна. Түүнээс гадна 230 метр өндөр байдаг аж. 

4

Дэлхийн ван гаригийг анх 1930.02.18-ны өдөр олж нээж байжээ. Клайд В.Томбах (Clyde W.Tombaugh) гэх эрдэмтэн нээн илрүүлж байсан байна. 

5

Дэлхийг нартай харьцуулахад ямархуу байдалтай харагдах талаар та өмнө нь төсөөлж байсан уу? Тэгвэл доорх зурган дээрх шиг харьцангуй харагддаг байна. 

6

Тэгвэл "Сүүн зам" дахь "Canis Major" гэх хамгийн том одны хажууд нар ийм байдалтай харагдах нь ээ. 

7

1922 болон 1933 онуудад "Кока Кола" компани "Пепси" компанийг худалдаж авах санал тавьж байсан ч, харамсалтай нь бүтэлгүйтэж байжээ. 1905 онд "Пепси" ундааны загварыг албан ёсоор хийж дуусгаж байжээ. "Pepsi Cappuccino", "Pepsi Ice Cream" зэрэг төрлүүд ч мөн худалдаалагддаг байна. 

8

Дотроо 2 ширхэгтэйгээр савлагдан гарах болсон сникерс нь яг үнэндээ бол 2 ширхэг биш, 1.5 ширхэг хэмжээтэй байдаг ажээ. Сникерс нь анх 1930 онд үйлдвэрлэгдэж эхэлж байсан бөгөөд "Mars Inc" компаний гаргадаг бүтээгдэхүүнүүдээс дэлхийн олон оронд түгсэн амттан юм. 

9

Та бидний сайн мэдэх "Sponge Bob" хүүхэлдэйн кинон дээр гардаг "Krusty Krab" гэх газар нь сувдны хайрцаг биш бөгөөд бодит амьдрал дээр хавчны урхийг ийн нэрлэдэг юм байна. 

10

Хан боргоцой жимс нь дараах байдалтайгаар ургадаг ажээ. Түүнчлэн АНУ-ын Алабама мужид "Pine apple" буюу Хан Боргоцой гэх нэртэй хороолол байдаг байна.

11

"Winnie the Pooh" нь эмэгтэй баавгай ажээ. Уг хүүхэлдэйн киног 1926 онд зохиосон "Winnie the Pooh" номноос сэдэвлэн хийж байсан юм байна. Зохиолч А.А.Майнь (A.A.Mine)-ийн хувьд өөрийн хүүгийнхээ тоглодог байсан теди баавгайг санагалзан  'Winnie the Pooh" гэх нэрийг уг хүүхэлдэйн киноны гол дүрийн баавгайд өгч байжээ.  

12

Германи хэл нь дэлхий дээрх өргөн ашиглагддаг хоёр дэх хэл бөгөөд нэгдүгээрт мэдээжийн хэрэг англи хэл ордог байна. Түүгээр барахгүй Австри болон Швейцарь улсуудын үндсэн хэл нь Германи хэл байдаг ажээ. 

13

"Barbie" буюу барби нь үнэндээ бол товчлосон нэр ажээ. Уг тоглоомын жинхэнэ нэр нь "Barbara Millicent Roberts" юм. Барби хүүхэлдэйг анх 1959 онд АНУ-ын "Mattel Inc" компаниас дэлхийн тоглоомын зах зээлд нэвтрүүлж байсан түүхтэй юм. Рут Хандлер (Ruth Handler) анх барбиг зохион бүтээж байжээ. 

14

Америкчуудын 96% нь ямар нэгэн байдлаар пицца иддэг бөгөөд тэдний 36% нь зөвхөн пепперонитой пицца захиалж иддэг байна. Түүнээс гадна нэг жилийн хугацаанд 5 тэрбум ширхэг пицца дэлхий даяар зарагддаг ажээ. Дэлхий хамгийн том пицца нь 3 метрийн өргөнтэйгөөр хийгдэж байжээ. "Domino's"-гийн пицца нь дэлхий дээрх хамгийн олон салбартай пиццаны газар аж. 

15

Ирвэс нь 58 км/цагийн хурд авах чадвартай амьтан бөгөөд Хонг Конг, Сингапур, Кувейт, Тунис болон Морокко улсуудад амьдардаг байна. Нийт 27 төрлийн ирвэс 1794-1956 оны хооронд бүртгэгдээд байгаа юм.

83
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()