Тайлор Свифтийн гэрээр зочилцгооё!

Өдгөө дэлхий нийтийг шуугиулж, ашиг орлогоороо дээгүүр байр эзэлдэг нэрт дуучин Тайлор Свифт (Taylor Swift) 27 настай боловч хөрөнгө чинээ, алдар хүндээрээ хэнийг ч урдаа гишгүүлдэггүй юм. Анх каунтри чиглэлийн дуу дуулж, урлагийн ертөнцөд хөл тавьсан тэрээр өнөөдөр дэлхийн хэмжээний од болж, гялалзаж яваа билээ. Харин өнөөдөр та бүхэндээ залуухан, халуухан дуучин бүсгүйн тансаг байшин, эдлэнг танилцуулъя. 

Тайлор Свифтийн гэрээр зочилцгооё!

Тэрээр анх 20 настайдаа буюу 2009 онд Теннеси мужын Нэшвилле хотод байрлах "The Adelicia" цогцолборт 2 сая доллараар байр худалдан авсан байна. Дөнгөж 20 настай охин тухайн ханшаар 2 сая долларын үнэ бүхий тансаг байранд амьдрах нь хүн бүхний атаархлыг төрүүлж байсан нь гарцаагүй.

Түүний үнэтэй пентхаус хүн бүрийн сонирхлыг татаж байсан тул сэтгүүлч, нэвтрүүлэгчид дуучны гэрээр зочилж, үзэгч олонд танилцуулж байжээ. Тайлор Свифтийн байшин 377 метр квадрат бөгөөд яг л охидын мөрөөдлийн дагуу тохижуулсан байв. Зөөлөн бор өнгөөр ханаа гоёж, ороход халуун дулаан уур амьсгал төрөхүйц аж. Бүсгүй ном их унших дуртай тул номын өрөөндөө ихэнх цагаа өнгөрүүлдэг бөгөөд тэнд бүх л төрлийн ном ярайн харагдана.

Харин 2011 онд тэрээр Калифорни мужийн Беверли Хилссд тансаг зэрэглэлийн байшинг 3.97 сая доллараар худалдаж авсан юм. Түүний шинэ байшин нь 262 метр квадрат хэмжээтэй төдийгүй 4 унтлагын өрөө, 4 угаалгын өрөөг өөртөө багтаажээ. 

Дотор тал нь цэвэрхэн тохилог бөгөөд голчлон гэгээлэг усан цэнхэр өнгөөр гэрээ тохижуулсан байна. Тайлор ажил ихтэй байдаг тул амралтын өдрүүд болон зуны цагт л эл байшиндаа ирж, тухалдаг гэнэ.

Тус байшин нь гаднаа маш том талбайтай төдийгүй үүнд нь теннисийн талбай, зочдын байшин зэрэг байрлахаас гадна цагийг зугаатай өнгөрүүлж болох бүхнийг цогцлоосноороо онцлог юм. 

Хоёр дахь байшингаа худалдаж аваад удаа ч үгүй байтал тэрээр 2013 онд дахин нэг тансаг эдлэнг 17 сая доллараар худалдан авчээ. Энэ нь 1020 метр квадрат хэмжээтэй бөгөөд тэрээр төлбөрөө бэлнээр хийсэн аж.

Хөрөнгө чинээ нь өсөхийн хэрээр үл хөдлөх хөрөнгийн тоогоо өсгөж байгаа түүнийг ухаантай гэх хүмүүс цөөнгүй байсан ч, ихэнх нь атаархаж, түүний баян тансаг амьдралыг өөртөө байгаасаа хэмээн мөрөөдөж суудаг байна.

Тус эдлэн нь 8 унтлагын өрөөтэй бөгөөд өрөө бүрийг хамгийн тухлаг болоод Тейлорын хүслээр тохижуулсан байдаг. Хэдийгээр ганцаараа амьдрахад хэтэрхий том мэт боловч, тэрээр ихэвчлэн эдлэндээ найз нөхдийнхөө хамтаар ирж, амардаг байна.

Мөн 8 задгай зуухтай юм. Учир нь дуучин бүсгүй задгай зууханд тун ч дуртай бөгөөд зочны өрөө бүртээ нэгийг байрлуулахыг хүссэн аж. Энэ нь түүний гэрт тансаг байдал, дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ хэмээн үзсэн юм.

Нэрт дуучин тагтан дээрээсээ тунгалаг далайг ширтэж, эрч хүчээ нөхөж авах гайхалтай боломжыг эрэлхийлж, тус эдлэнг худалдаж авсан хэмээдэг юм. Олны танил хүмүүс байнга л хэл аманд орооцолдож, асуудалтай байдаг тул тэрээр энэ бүхнээс бага ч атугай холдож, тархиа сэргээхээр зорьдог газар нь зөвхөн энэхүү эдлэн аж.

Эдлэнгийн гадна талд усан сан, усан гулгуур байрлах бөгөөд үүнээс холдон явахыг хүсэх хүн гэж үгүй л болов уу? Үлгэрийн гэмээр үзэсгэлэнт газар бүсгүйн хамгийн ирэх дуртай, сэтгэлд ойр газар гэнэ. 

Түүний эдлэн нь Атлантын далайн ойролцоо байрладаг бөгөөд Тайлор Свифт энэ зун найзуудынхаа хамтаар үдэшлэг зохиож, эдлэн дээрээ хөгжилддөг аж.

Алдартай найзуудынхаа хамтаар зуны зугаатай өдрүүдийг өнгөрүүлж, хөгжилдсөн тэрээр зурагнуудаа Инстаграм хуудаснаа байрлуулж, олон охидын атаархлыг төрүүлээд амжсан билээ. 

Тэд үнэхээр хөгжилтэй, жаргалтай харагдахгүй байна гэж үү? 

Харин саяхан буюу энэ зунаас эхлэн дуучин бүсгүй Нью Йорк хотод сарын 40,000 доллараар таунхаус түрээслэж байгаа аж. Учир нь энэ тэнд аялах явах шаардлага байнга гардаг тул буудлаас илүүтэй байшинд байх нь түүнд илүү амар тухтай байдаг гэнэ. 

Түүний түрээслэж буй байшин нь 5 унтлагын өрөө, 2 зочны өрөө, хувийн гарааштай аж.

Мөн байшинд нь тансаг зэрэглэлийн усан сан байх төдийгүй дуучин бүсгүй, ядарсан үедээ усанд сэлж, эрч хүчээ сэлбэдэг байна.

Байшин бүхэлдээ модон эдлэл, тэдгээрийн өнгийг бүрдүүлж өгсөн нь тухлаг болоод тайван байдлыг бий болгодог аж. Дуучин бүсгүйд энэ нь маш их таалагддаг гэнэ шүү. 

Гал тогооны өрөө нь маш том хэмжээтэй төдийгүй чулуун тавцантай ширээ, тавилгаар орчныг бүрдүүлжээ.

289
таалагдаж байна

26
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()