Битүү чанагчинд хийж болох өег хоолнууд

Та бүхэндээ нартай сайхан өдрийн мэндийг хүргэе. Зуны налгар өдрүүд нэгэнт дуусч, сэрүүн намар хаяанд иржээ. Хүйтэн өдөр гэр бүлийнхэнтэйгээ халуун хоол идэх шиг жаргал гэж үгүй. Иймд та бүхэндээ битүү чанагчинд хийж болох өег, илчлэг сайтай хоолнуудыг хэрхэн хийх талаар хэрэгтэй мэдээллэл дуулгахаар бэлтгэлээ. Ингээд хоолны жоруудтай танилцъя. 

Битүү чанагчинд хийж болох өег хоолнууд
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Үхрийн махтай шөл

Орц:

  • Оливын тос- 2 халбага
  • Үхрийн мах- 600 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 4 ширхэг
  • Төмс- 4 ширхэг
  • Давс, перец
  • Хатаасан яншуй- 1-2 халбага
  • Лаазалсан мөөг- 1/2 лааз 
  • Ус- 3 аяга
  • Амтлаг мөөгний шөл- 1 аяга
  • Үхрийн шөл амтлагч (бульон)

Хийх арга:

Эхлээд мах, төмс, лууван зэргээ шоо дөрвөлжин хэлбэртэй болоод томхон хэрчиж бэлтгэнэ. Харин сонгиноо жижиглэн хэрчиж цааш тавиарай. Битүү чанагчиндаа тосоо хийж сайтар халаагаад махаа хуурах аж. Ойролцоогоор 2-3 минут хуурсны дараа сонгино, лууван, мөөг, төмс, давс, перец, яншуй, мөөгний шөл, ус, үхрийн шөл амтлагч зэргээ хийн хутгаад таглах юм. Та 15 минут битүү чанагчиндаа хоолоо байлгасны эцэст гаргах байна шүү. 

Үхрийн махтай шөл

2 Тахиан мах, чинжүүтэй шөл

Орц:

  • Оливын тос- 1 халбага
  • Зайдас- 4 ширхэг
  • Чанасан тахианы мах- 450 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Ногоон чинжүү- 2 ширхэг
  • Сармис- 2 хумс
  • Улаан дарсны цуу- 2 халбага
  • Савласан улаан лооль- 2 аяга
  • Хатаасан базилик- 3/4 халбага
  • Давс, хар перец- амталтгаагаар

Хийх арга: 

Битүү чанагчиндаа тосоо хийн халааж, хэрчсэн зайдас, тахианы махаа хийж бор шаргал болтол нь хуурна. Үүнийгээ гаргаж аваад, хэрчсэн сонгино, сармисаа хуурах бөгөөд ойролцоогоор 4 минут гал дээр хуурсны эцэст дээрээс нь улаан дарсны цуу, хийж бага зэрэг буцалгах хэрэгтэй. Харин одоо зайдас, тахианы мах, улаан лооль, базилик, хэрчсэн чинжүү, давс, хар перец зэргээ хийж таглаж тавиарай. Галаа багасгаж, хоолоо 10 минут битүү чанаж, гарган авна. 

Тахиан мах, чинжүүтэй шөл

3 Хавирга

Орц:

  • Гахайн хавирга- 4.5 кг
  • Давс, перец
  • Нунтаг халуун чинжүү
  • Ургамлын тос- 3 халбага
  • Сонгино- 4 ширхэг
  • Кетчуп- 2 аяга
  • Цагаан цуу- 1 аяга
  • Вустершир (Worcestershire) соус- 2 халбага

Хийх арга:

Хавиргаа давс, перец, нунтаг халуун чинжүүгээр амталж тавьна. Дараа нь битүү чанагчиндаа тосоо хийн халааж, хавирга, сонгиноо хийж хуурах бөгөөд дээрээс нь кетчуп, цагаан цуу, вустершир соусаа хийж өгнө. Үүнийгээ таглаж, 15 минут чанаад гаргаж авах аж. Хавиргаа гаргаж таваглаад дээрээс нь яншуй цацаж, кетчупээр өнгө оруулж болох юм. 

Хавирга

4 Амтат төмсний шөл

Орц:

  • Үхрийн мах- 450 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Ус- 4 аяга
  • Улаан лоолийн соус- 1 аяга
  • Хэрчсэн төмс- 4 аяга
  • Эрдэнэшиш- 2 аяга
  • Давс- 2 халбага
  • Хар перец- 1 халбага
  • Халуун чинжүү- тал халбага

Хийх арга:

Үхрийн мах, төмс зэргээ ижил хэмжээтэй хэрчиж, бэлтгэнэ. Эхлээд битүү чанагчиндаа үхрийн мах, хэрчсэн сонгиноо хийж, бага зэрэг хуураад дээрээс нь улаан лоолийн соус, эрдэнэшиш, давс, хар перец, халуун чинжүү зэргээ нэмэн, хамгийн сүүлд усаа хийх юм. Та хоолоо битүү чанагчинд 30-40 минут орчим буцалгасны эцэст гаргаж, аягалаарай. Үүнийг оройн хоолондоо, талх, будаа зэрэгтэй хольж идвэл зохилтой. 

Амтат төмсний шөл

5 Лазанье

Орц:

  • Чанаж болгосон тахианы мах- 1 кг
  • Бууцай- 400 гр
  • Тахианы шөл- 2-3 аяга
  • Төмс- 3 ширхэг
  • Бяслаг- 200 гр
  • Лазанья гоймон- 200 гр
  • Давс, хар перец- амталгаагаар

Хийх арга:

Эхлээд битүү чанагчныхаа ёроолд чанаж, жижиглэсэн тахианы махаа тавьж, дээр нь лазанья гоймонгоо дэвсэж, нимгэн хэрчсэн төмс, бууцай тавиад ахин тахианы мах, гоймон гэж явсаар хамгийн дээр нь бяслагаа үрж, цацаж өгнө. Харин та орцнуудаа давхарлаж, өрж байхдаа тахианы шөлөө бага багаар хийж өгч байхаа мартуузай. Та үүнийг 40 минут зөөлөн гал дээр чанаж болгох юм шүү. 

Лазанье

6 Үхрийн махтай гуляш

Орц:

  • Ургамлын тос- 2-3 халбага
  • Үхрийн мах- 600 гр
  • Гурил- 2 халбага
  • Давс- тал халбага
  • Хар перец- тал халбага
  • Сармис- 2 хумс
  • Сонгино- 1 ширхэг
  • Улаан лоолийн соус- 3 халбага
  • Үхрийн шөл- 2 аяга
  • Вустершир (Worcestershire) соус- 1 халбага
  • Лаврын навч- 2 ширхэг
  • Төмс- 5 ширхэг
  • Лууван- 5 ширхэг

Хийх арга:

Гуриландаа давс болон хар перецээ хийж хутгана. Үүндээ хэрчсэн үхрийн махаа өнхрүүлж, цааш тавиарай. Хайруулын тавганд ургамлын тосоо халаагаад үхрийн махаа хийж хуурах бөгөөд дээрээс нь хэрчсэн сонгиноо нэмж өгнө. Үүндээ улаан лоолийн соус, сармис, вустершир соус, лаврын навч зэргээ хийж бага зэрэг хуурах аж. Харин одоо махаа битүү чанагчиндаа хийж, дээрээс нь төмс, лууван болон үхрийн шөлөө нэмээд таглаж орхиорой. Хэрэв та галаа ихэсгэсэн бол 40-50 минут, багасгасан бол 1-2 цаг чанахад хангалттай. Та хоолоо гаргаад будаа, талх зэрэгтэй хольж идэж болно. 

Үхрийн махтай гуляш

Та сайхан хооллоорой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()