“Гиннес”-ийн хамгийн итгэмээргүй амжилтууд

Дэлхий ертөнц дээр дахин давтагдашгүй, итгэмээргүй авъяас чадвартай хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Зарим хийж буй зүйлс нь хүний санаанд ч оромгүй байдаг нь тэдгээр гоц авъяастай хүмүүст "Гиннесийн амжилтын эзэн" гэсэн алдар нэрийг авчирдаг байна. Тэгвэл бид та бүхэндээ "Гиннесийн амжилт"-нд бүртгэгдэж байсан хамгийн гайхалтай рекорд  амжилтуудын тухай танилцуулж байна. 

“Гиннес”-ийн хамгийн итгэмээргүй амжилтууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Дэлхийн хамгийн хурдан хүүхдийн тэрэг түрэгч

Хүүхдийн тэрэг түрж, уралддаг тэмцээн байдаг болохыг та мэдэх үү? Тэгвэл энэ тэмцээний эмэгтэйчүүдийн төрлийн рекорд амжилтыг АНУ-ын иргэн Нэнси Шабринг (Nancy Schubring) гэгч эмэгтэй эзэмшдэг байна. Нийт туулах ёстой зайг тэрээр 1 цаг 30 минут 51 секундын хугацаанд туулж байжээ. 

Дэлхийн хамгийн хурдан хүүхдийн тэрэг түрэгч

2 Нэг минутын хугацаанд толгойгоороо хамгийн олон 00-ын суултуур эвдлэгч

Та магадгүй хэн гээч нь ийм зүйлээр дэлхийн рекорд амжилтын эзэн болдог байнаа гэж бодож байж болох юм. Тэгвэл энэ алдрын эзнийг АНУ-ын иргэн Кевин Шелли (Kevin Shelley) гэдэг бөгөөд тэрээр нэг минутанд 46 ширхэг 00-ын суултуур толгойгоороо эвдэлсэн аж.

Нэг минутын хугацаанд толгойгоороо хамгийн олон 00-ын суултуур эвдлэгч

3 Нэг минутын хугацаанд цахилгаан өрөмнөөс зүүгдэж, хамгийн олон удаа суниагч

Цахилгаан өрөмнөөс хөлөө газар хүргэхгүй тогтоно гэдэг хэр баргийн аавын хүү, ээжийн охины хийгээд байх зүйл биш болов уу. Тэгвэл Ази гаралтай Германи улсын иргэн Хуй Гиань (Huy Giang) гэгч залуу нэг минутанд 148 удаа суниасан ажээ. Тэрээр энэхүү амжилтаараа "Гиннесийн амжилт"-ын эзэн болсон байна. 

Нэг минутын хугацаанд цахилгаан өрөмнөөс зүүгдэж, хамгийн олон удаа суниагч

4 Биеийнхээ аль нэг хэсгээс хүнд зүйлсийг унжуулагчид

"Гиннесийн амжилт"-нд бүртгүүлсэн этгээд хачин амжилтуудаас хамгийн аймшигтай гэмээр зүйл нь биеийнхээ аль нэг хэсгээс хүн джинтэй зүйл унжуулах үзүүлбэр юм. Ингээд хамтдаа хамгийн итгэмээргүй үзүүлбэрүүдийн эзэдтэй танилцацгаая.

  • Их Британи улсын иргэн Томас Блекторн (Thomas Blackthorn) хэлээрээ 12.5 кг жинтэй зүйл өргөж байв
  • Их Британи улсын иргэн Манжит Синх (Manjit Singh) нүднийхээ зовхиор 14 кг жинтэй зүйл өргөжээ
  • БНХАУ-ын иргэн Янь Гуань Хэ (Yang Guang He) хоёр нүднийхээ зовхиор 23.5 кг жинтэй зүйлс өргөсөн байна
  • Энэтхэг улсын иргэн Ракеш Кумар (Rakesh Kumar) нэг чихээрээ 80.78 кг жинтэй зүйл өргөсөн

Биеийнхээ аль нэг хэсгээс  хүнд зүйлсийг унжуулагчид

5 Бүх биеэрээ хүйтэн мөсөнд хамгийн удаан хугацаагаар байгч

"Гиннесийн амжилт"-нд бүртгэгчдийн үзэж буйгаар ирээдүйд хамгийн их эвдэгдэх боломжгүй амжилтуудын нэгээр Голланд улсын иргэн Вим Хоф (Wim Hof)-ийн амжилтыг нэрлэж байгаа аж. Тэрээр мөсөнд бүтэн биеэ хийж, бүтэн 1 цаг 52 минут, 42 секунд болсон байна. Түүний энэхүү амжилтыг "Discovery Channel's" хүртэл онцолж байжээ.

Бүх биеэрээ хүйтэн мөсөнд хамгийн удаан хугацаагаар байгч

6 Хамгийн богино хугацаанд 3 шаарыг нуруугаараа хагалагч

Энэ мэтийн амжилтыг үзүүлэх нь тийм ч амар зүйл биш юм. Уян налархай, уян хатан хөдөлгөөнтэй хүмүүс л нуруугаараа шаар хагалах нь дамжиггүй юм. Тэр ч үүднээсээ уг амжилтын эзнээр Германи улсын иргэн Жулиа Гантел (Julia Gunthel) тодорсон бөгөөд тэрээр 3 шаарыг ердөө 12 секундэд хагалсан байна. 

Хамгийн богино хугацаанд 3 шаарыг нуруугаараа хагалагч

7 Нэг минутын хугацаанд хүний гэдсэн дээр хамгийн олон тарвас хуваагч

Өмнө нь тарвасыг хурц хутгаар тас цавчдаг гэж сонсож байснаас биш, хүний гэдсэн дээр тас цохин хагалдаг гэж таныг сонсож байгаагүй гэдэгт мөрийцэхэд ч бэлэн байна. Итгэх эсэх нь таны дур ч гэлээ, Австралийн гоц авъяастнууд болох Жим Хантер (Jim Hunter) болон Селиа Куртис (Celia Curtis) нар нэг минутанд 25 тарвасыг дундуур нь хагалсан байна. Жим тарвасыг хагалж, Селиа харин гэдсэн дээрээ хаглуулдаг аж. 

Нэг минутын хугацаанд хүний гэдсэн дээр хамгийн олон тарвас хуваагч

8 Толгойн дээрээ бөмбөг тогтоож байх зуураа хамгийн олон футболк тайлагч

Дэлхий даяар олон сая хүнийг зурагтных нь өмнө суулгаж, өндөлзүүлдэг спорт бол яах аргагүй хөлбөмбөгийн спорт билээ. Хөлбөмбөгийн спортоор хичээллэхэд арга техник чухал байдгаас гадна ур чадвар гэдэг зүйл юу юунаас илүү чухал юм. Тэгвэл бидний дараагийн амжилтын эзэн нь бөмбөгийг толгойноосоо газар унагаалгүй хамгийн олон футболка тайлсан хүн юм. Түүнийг Марсело Рибейро да Силва гэдэг бөгөөд тэрээр нийт 21 футболкыг амжилттай тайлж чадсан байна. 

Толгойн дээрээ бөмбөг тогтоож байх зуураа хамгийн олон футболк тайлагч

9 Толгойн дээрээ стакантай ус тогтоож, хамгийн олон алхагч нохой

Амьтад ч гэсэн хүнээс дутах юмгүй дэлхийн олон рекорд амжилтуудыг эзэмшдэг ажээ. "Sweet Pea" хочит Австралийн ноход болох Шеферд (Shepherd) болон Бордер Колли (Border Collie) хоёул толгой дээрээ стакантай ус тавьж, унагалгүй нийт 10 алхам хийснээр энэ амжилтыг хамтдаа эзэмшдэг ажээ.

Толгойн дээрээ стакантай ус тогтоож, хамгийн олон алхагч нохой

10 Хамгийн урт хугацаанд моринд чирүүлэгч

Унгар улсын иргэн Халапи Роланд (Halapi Roland) нь 472.8 метр газар моринд чирүүлж, хэр баргийн хүний оролдож үзэхгүй зүйлээр "Гиннесийн амжилт"-ын эзэн болж байжээ. Хамгийн аюултайд тооцогдох уг амжилтыг үзүүлэхэд зүгээр л эр зориг хэрэгтэй байдаг болохыг амжилтын эзэн маань нэгэн ярилцлагынхаа үеэр хэлж байжээ. 

Хамгийн урт хугацаанд моринд чирүүлэгч

53
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()