Хамгийн баян алдартнууд тодорчээ

Өөрсдийн хийж бүтээсэн зүйлс, сонирхсон чиглэл, салбартай амжилт гаргаж, тэргүүлэгч нь байж чадсан алдартнууд өдгөө хөрөнгөндөө умбаж, баян тансаг амьдарч яваа билээ. Иймд та бүхэндээ дэлхийн хамгийн баян урлаг, спортын алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Тэдний хөлс хүч, авьяас чадвар нэгдсэний эцэст энэ их хөрөнгийг цогцлоож чадсан байдаг юм. Ингээд хөрөнгө чинээгээр тэргүүлэгч, урлаг, спортын алдартнуудтай танилцъя. 

Хамгийн баян алдартнууд тодорчээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

20 Глория Эстефан (Gloria Estefan)

Нас: 59

Нийт хөрөнгө: 380 сая доллар

Мэргэжил: Дуучин, хөгжимчин

Иргэншил: Америк

"Miami Sound Machine" хамтлагаас гараагаа эхэлж байсан чадварлаг хөгжимчин, дуучин, ая зохиогч, бизнес хатагтай тэрээр алдар нэрээ дэлхий даяар цуурайтуулж, амжилт бүтээл дүүрэн явсан билээ. Анх тэрээр нөхрийнхөө хамт Миами хотод жижиг байшин түрээслэж амьдардаг байсан бол хамтдаа хамтлаг байгуулснаар амжилт, аз жаргалын зам нь зурайсан байдаг. Цааш уран бүтээлээ амжилттай туурвисан бүсгүй карьерынхаа хугацаанд "Грэмм"-ийн наадмаас 16 шагнал хүртсэн байдаг аж. Өдгөө тэрээр хөрөнгө мөнгө хангалттай ихтэйн дээр, хүн бүхэнд хүндлэгдэж явдаг юм. 

Глория Эстефан (Gloria Estefan)

19 Тайлер Перри (Tyler Perry)

Нас: 46

Нийт хөрөнгө: 390 сая доллар

Мэргэжил: Жүжигчин

Иргэншил: Америк

Олон гайхалтай уран бүтээлд дүрээ мөнхөлж, тайз, дэлгэцийн урлагт хүч үзсээр яваа алдартай эрхэм энэхүү жагсаалтад багтаж чаджээ. Тэрээр кинонд тоглохоо больсноос хойш тайзны жүжиг найруулж, олноос өндөр үнэлгээ хүртсэн бөгөөд түүний авьяас чадвар, мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй аж. 10 жилийн өмнө жүжигчин эр өөрийн гэсэн студийг байгуулж, телевизийн цуврал, реалити шоу, бүрэн хэмжээний кино зэргийг бүтээж, ашиг орлого ихээр олох болсон билээ. 

Тайлер Перри (Tyler Perry)

18 Мел Гибсон (Mel Gibson)

Нас: 60

Нийт хөрөнгө: 400 сая доллар

МэргэжилЖүжигчин

Иргэншил: Австрали

Тэрээр Нью Йорк хотод төрсөн ч Австрали улсад өсч, торнисон юм. Багаасаа л жүжигчин болохыг мөрөөдөж ирсэн Мел Гибсон 1977 онд жүжигчний мэргэжлээр сургуулиа төгсмөгцөө "Summer City" кинонд дүр бүтээж, цалин болгож 400 доллар авч байжээ. Үүнээс л түүний амжилтын гараа эхэлж, өдгөө тоо томшгүй олон уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлж, авьяас чадвараа гайхуулаад байгаа аж. Тэрээр "Braveheart" буюу "Хатан зоригтон" киног найруулж, продюсерлэж, өөрөө жүжиглэсэн бөгөөд үүгээрээ "Оскар"-ийн наадмаас "Шилдэг найруулагч" гэх шагналыг хүртсэн байна.

Мел Гибсон (Mel Gibson)

17 Жонни Депп (Johnny Depp)

Нас: 53

Нийт хөрөнгө: 440 сая доллар

Мэргэжил: Жүжигчин

Иргэншил: Америк

Бид бүхний сайн танил болсон алдарт жүжигчний бүтээсэн дүр бүхэн нь сэтгэл хоногшин үлддэг. Дэлхий нийт түүнийг "Edward Scissorhands" буюу "Хайчин гарт Эдвард", "Pirates of the Carribbean" буюу "Карибын тэнгисийн дээрэмчид" цуврал кинонууд, "Charlie and the Chocolate Factory" буюу "Чарли ба Шоколадны үйлдвэр", "Alice in Wonderland" буюу "Алиса гайхамшгийн оронд" гэх мэт кино ертөнцөд хувьсгал хийсэн гайхалтай бүтээлүүдээр нь андахгүй билээ. Мөн Америкийн алдарт Форбес сэтгүүлд түүнийг хамгийн нэр хүндтэй, өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэгээр нэрлэсэн байдаг аж. Харин өдгөө тэрээр "Hollywood Vampires" рок хамтлагт харьяалагдаж, хөгжмийн карьерээ эхлүүлээд байгаа юм. 

Жонни Депп (Johnny Depp)

16 Том Хэнкс (Tom Hanks)

Нас: 60

Нийт хөрөнгө: 470 сая доллар

Мэргэжил: Жүжигчин

Иргэншил: Америк

Тэрээр 40 жил кино урлагт зүтгэхдээ хэдийн 45 кинонд дүр бүтээчихээд байгаа юм. Түүнийг хамгийн ихээр алдаршуулсан, дэлхий нийтэд таниулсан дүр бол яахын аргагүй "Forrest Gump" киноны дүр юм. Жүжигчин эр тухайн үед цалин болгож 70 сая долларыг авч байсан бөгөөд 1998 онд тэрээр "Оскар"-ийн шагнал хүртэж, олон хүний магнайг тэнийлгэсэн билээ. Түүний бүтээж байсан гайхалтай дүрүүдийг дурдаж дуусахгүй бөгөөд авьяас чадварыг нь бахархаж, магтахгүй байхын аргагүй билээ.

Том Хэнкс (Tom Hanks)

15 Элтон Жон (Elton John)

Нас: 69

Нийт хөрөнгө: 470 сая доллар

Мэргэжил: Хөгжимчин, дуучин

Иргэншил: Англи

Гайхалтай чадварлаг хөгжимчин, дуучин эр нь хүсэл тэмүүлэл, мөрөөдлөө даган явсаар өнөөдрийн өндөрлөгт хүрээд байгаа юм. Тэрээр карьерынхаа турш нийтдээ 27 цомог гаргаж байсан бөгөөд энэ нь дэлхий нийтэд 250 сая хувь борлогдсон байна. Мөн өнгөрсөн жил хийсэн "Million Dollar Piano" тоглолт нь түүний халаасанд 11 сая долларыг нэмж хийж, улам зузаатгасан аж. Нас ахих тусам залуужиж, урлагтаа үнэнч зүтгэж яваа тэрээр зүгээр ч нэг хөгжимчин биш төдийгүй "Rocket Music Entertainment Group"-ийн хамтран үүсгэн байгуулагч юм.

Элтон Жон (Elton John)

14 Беойнси (Beyonce)

Нас: 34

Нийт хөрөнгө: 470 сая доллар

Мэргэжил: Дуучин

Иргэншил: Америк

Авьяас чадвар хосолсон, тун ч гайхалтай уран бүтээлч бүсгүй нь анх "Destiny's Child" гэх охидын хамтлагаас гараагаа эхэлж байсан ч 2000 оноос бие даасан уран бүтээл туурвих болж, алдар нэр, амжилтыг олох болсон билээ. Түүний дуулсан дуу бүхэн амжилт эвдэн, "Billboard"-ийн нэгдүгээрт бичигдэж, гаргасан цомог бүхэн нь дэлхий нийтээр сая саяаараа борлогддог жамтай. Түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр нэрлэхээс гадна ашиг орлогороо ч тэргүүлэгч болохыг зарладаг юм. Мөн тэрээр "Гримм"-ийн наадмаас нийтдээ 20 шагнал хүртсэн бөгөөд энэ нь түүний чанар чансаа, авьяас, нэр хүндийг илтгэнэ. 

Беойнси (Beyonce)

13 Мэрайя Кэри (Mariah Carey)

Нас: 46

Нийт хөрөнгө: 520 сая доллар

Мэргэжил: Дуучин

Иргэншил: Америк

Хүчтэй хоолой, уянгалаг хөгжим түүний нэрийн хуудас. Ердөө 18 настай байхдаа л "Columbia Records"-той гэрээ байгуулж, олон сая доллар халааслаж байв. Харин 2001 онд гэрээгээ цуцалж "Virgin Records"-той хамтран ажиллах болсон байна. Гаргасан цомог бүрээсээ асар их ашиг олж байсан тэрээр 2012 онд "American Idol" шоуг шүүж, 18 сая долларын цалинг авсан юм. 

Мэрайя Кэри (Mariah Carey)

12 Том Круз (Tom Cruise)

Нас: 54

Нийт хөрөнгө: 540 сая доллар

Мэргэжил: Жүжигчин

Иргэншил: Америк

Холливуудын алдарт жүжигчин бүх л дүрд хувирч чадах гайхалтай нэгэн. Түүний сайхан төрх, төгс бие, чадварлаг жүжиглэлт зэрэг нь өдгөө дэлхий дахины танил, алдартан болгож өгчээ. Жүжигчин залуугийн хамгийн ихээр ашиг олсон кино бол "Mission Impossible" буюу "Биелэгдэшгүй даалгавар" билээ. Тэрээр  “Mission Impossible II”-д  75 сая доллар, “Mission Impossible III”-д 75 сая доллараар тус тус дүрээ бүтээж байсан бол “War of the Worlds”-д гол дүрийг бүтээж 100 сая доллар авч байжээ. 

Том Круз (Tom Cruise)

11 Шахрукх Кхан (Shah Rukh Khan)

Нас: 50

Нийт хөрөнгө: 550 сая доллар

Мэргэжил: Жүжигчин

Иргэншил: Энэтхэг

Нэр хүнд өндөртэй, чадварлаг жүжигчин эр нь бидний мэдэхээр Энэтхэг бүх кинонд дүр бүтээсэн харагддаг. Тэрээр улсынхаа хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчин хэмээгддэг бөгөөд карьерынхаа турш Болливуудыг эзэгнэж яваа юм. Шүтэн бишрэгчид нь түүнийг "Хаан Кхан (Khan)" гэж дууддаг аж. Тэрээр 20 гаруй брэндийн нүүр царай болж явдаг төдийгүй кино урлагийн салбараас асар их хэмжээний ашгийг олж байдаг билээ. Мөн Кхан нь өөрийн кино урлагийн продакшинтай юм.

Шахрукх Кхан (Shah Rukh Khan)

10 Жэй Зи (Jay Z)

Нас: 45

Нийт хөрөнгө: 570 сая доллар

Мэргэжил: Реппер, продюсер

Иргэншил: Америк

Олон гайхалтай дуучин, репперийг урлагт хөл тавиулж, амжилтын замыг нь зурайлгаж өгсөн гайхалтай уран бүтээлчийг хүндлэхгүй хүн гэж үгүй. Тэрээр 2004 онд "Def Jam Records"-ийн захирал болсноор илүүтэй их ашиг олох болсон юм. Хийсэн уран бүтээл болоод продюсерлэсэн бүтээлүүд нь ямагт амжилттай байх тул мөнгө түүний халаас руу хуйлран орж ирсээр байгаа аж. Жэй Зи, Беойнси нар нь дэлхийн хамгийн баян урлагийн хосууд бөгөөд тэдний хөрөнгө нийлээд 1 тэрбум доллар хүрдэг байна.

Жэй Зи (Jay Z)

9 Леброн Жэймс (Lebron James)

Нас: 31

Нийт хөрөнгө: 600 сая

Мэргэжил: Тамирчин

Иргэншил: Америк

Тус жагсаалтад багтсан хамгийн залуу алдартан болох Леброн Жэймс нь өнөө цагийн хамгийн агуу сагсан бөмбөгч хэмээн хүлээн зөвшөөрөгддөг юм. "NBA"-ийн 3 удаагийн аварга, 4 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч тэрээр 2003 онд "NBA" гэх том өрхөд хөл тавин орж ирснээр асар их нэр хүнд, үүргийг хүлээх болсон билээ. Бага байхаасаа хүнд хэцүү амьдрал туулж ирсэн тэрээр өөрийн хөлс хүч, хөдөлмөрийн ачаар өдгөө хамгийн баян эрхмүүдийн дунд жагсаж явна. Тэрээр "Samsung, Dunkin’ Donuts, Coca-Cola" зэрэг компаниудын төлөөлөгч, нүүр царай, хувь эзэмшигч, "Nike" брэндийн нүүр царай, дээрээс нь тун ч өндөр цалин авдаг зэрэг нь нийлж түүнийг хэмжээлшгүй баян нэгэн болгожээ. 2013 онд тэрээр Үндэсний сагсан бөмбөгийн тоглогчдын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон аж. Түүнийг найз нөхөд нь нарийн хэмээдэг боловч тэрээр олон сая долларыг бяцхан хүүхдүүдэд зориулж явааг нь харахад өөрийн эрхгүй бахдал төрнө. Мөн тэрээр 2015 онд "Nike" брэндтэй 1 тэрбум долларын насан туршийн гэрээг байгуулсан төдийгүй "Trainwreck" кинонд дүр бүтээсэн билээ. Үүнээс гадна Леброн "PureBrands", "SpringHill Entertainment" зэргийн хамтран үүсгэн байгуулагч юм.

Леброн Жэймс (Lebron James)

8 Боно (Bono)

Нас: 56

Нийт хөрөнгө: 610 сая доллар

Мэргэжил: Дуучин, хөгжимчин

Иргэншил: Ирланд

Дэлхий дээрх хамгийн улс төрч сэтгэлгээтэй, алдарт дуучин бол яалтчгүй Боно юм. Уран бүтээлээ туурвихын хажуугаар өөрийн бодол сэтгэгдлээ бусадтай хуваалцаж, терроризм мэт улс төрийн бодлогыг эсэргүүцэж явсан аж. Эрх тэгш байдал, энх тайвны цуцашгүй дуу хоолой түүнийг хэн хүчирхэг нэгэн биш гэх билээ. Боно "U2" рок хамтлагийн ахлагч байсан бөгөөд тус хамтлаг нь олон гайхалтай уран бүтээл туурвиж, тухайн үедээ дэлхийн хамгийн шилдэг хамтлаг гэгдэж явсан аж. Тэдний гаргасан цомгууд хормын дотор зарагдаж, дуулсан дуу бүхэн нь хүн бүрийн сонсох дуртай, хамгийн дуртай дуу нь болж хөгжмийн ертөнцийг бүхэлдээ атгаж байсан гэхэд хилсдэхгүй. 

Боно (Bono)

7 Пол Маккартни (Paul McCartney)

Нас: 74

Нийт хөрөнгө: 690 сая доллар

Мэргэжил: Хөгжимчин, дуучин

Иргэншил: Англи

Алдарт "Beatles" хамтлагийн гишүүн, ая зохиогч тэрээр өдгөө хүн бүрт хүндлэгдэж, хайрыг нь хүртэж яваа билээ. Тэрээр 1960-1970 онд тус хамтлагт харьяалагдаж, алдар нэрээ өсгөж, ашиг орлого ч ихээр олж байв. Харин тэрээр бие даан уран бүтээл туурвихаар болсон гэдэг. Пол Маккартни Английн хамгийн шилдэг уран бүтээлч гэгддэг бөгөөд "Грэмм"-ийн наадмаас нийтдээ 18 шагнал хүртэж байсан юм. Өдгөө тэрээр уран бүтээлчдийн цомог дээр ажиллаж, продюсерлэх үүргийг хүлээгээд байгаа билээ. 

Пол Маккартни (Paul McCartney)

6 Селин Дион (Céline Dion)

Нас: 48

Нийт хөрөнгө: 700 сая доллар

Мэргэжил: Дуучин

Иргэншил: Канад

Тэрээр 12 настай байхаасаа хөгжмийн ертөнцөд хөл тавьсан бөгөөд өөрийн уянгалаг хоолойгоор тухайн үедээ хүн бүхний анхаарлыг татаж байсан юм. Түүний цомгууд 52 сая хувь борлогдож, хамгийн их ашиг олсон цомгоор нэрлэгдэж явсан аж. 5 удаагийн "Грэмм"-ийн шагналт дуучин бүсгүй өөрийн гэсэн ресторан болон продакшнтай билээ. 

Селин Дион (Céline Dion)

5 Доктор Дре (Dr. Dre)

Нас: 51

Нийт хөрөнгө: 730 сая доллар

Мэргэжил: Реппер, продюсер

Иргэншил: Америк

"NWA" гэх реп хамтлагаас урлагийн гараагаа эхэлж байсан тэрээр 1992 онд бие даасан уран бүтээл туурвих болсон байна. Энэ нь ч зөв сонголт болж түүнийг илүүтэй олонд таниулж, алдар, амжилтыг дагуулсан билээ. Тэрээр 2006 онд "Beats by Dre" чихэвчийг үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлсэн нь түүний хөрөнгө чинээг хэд дахин нэмэгдүүлж, дэлхий нийтээс асар их ашиг олсон аж. 

Доктор Дре (Dr. Dre)

4 Дидди ( Diddy)

Нас: 46

Нийт хөрөнгө: 780 сая доллар

Мэргэжил: Реппер, продюсер

Иргэншил: Америк

Өөрийн ур чадвараар дэлхий нийтэд танигдаж, олон залуусыг урлагт хөл тавиулан алдаршуулж өгсөн түүнийг хүндлэхгүй хүн гэж үгүй. Тэрээр 1994 онд "Bad Boy Records"-ийг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Алдартай уран бүтээлчид түүнийг дуу, цомог зэрэг дээрээ ажиллуулж, продюсерлүүлэх дуртай бөгөөд түүнтэй хамтарч ажиллах хүсэлтэй дуучид уртаас урт дараалал үүсгэдэг гэнэ шүү. 

Дидди ( Diddy)

3 Жерри Саянфелд ( Jerry Seinfeld)

Нас: 62

Нийт хөрөнгө: 860 сая доллар

Мэргэжил: Жүжигчин

Иргэншил: Америк

Өөрийн бүтээсэн дүр бүрээрээ олны таашаалд нийцэн, сэтгэлд хоногшиж чадсан алт шиг жүжигчин эр нь асар их хөрөнгийг цуглуулж чаджээ. Тэрээр тоглосон кино бүртээ чамин шигтгээ нь болж чаддаг бөгөөд жил ирэх тусам түүний үнэлэмж өссөн байна. Мөн телевизийн шоунд оролцож, өөрийн нэрээр нэвтрүүлэг гаргаж, продакшн ч байгуулаад амжсан билээ. 

Жерри Саянфелд ( Jerry Seinfeld)

2 Тайгер Вудс (Tiger Woods)

Нас: 40

Нийт хөрөнгө: 900 сая доллар

Мэргэжил: Тамирчин

Иргэншил: Америк

Гольфийн спортын амьд домог болсон тэрээр 19 настай байхдаа л 1995 оны "Masters Tournament"-д оролцож, амжилт үзүүлж чадаагүй боловч  2 жилийн дараа тус тэмцээнд дахин оролцож аваргаар нэрлэгдэж байв. Тэрээр 1996 онд "Nike" брэндтэй 5 жилийн 40 сая долларын гэрээ байгуулж, асар их хөрөнгийг цуглуулж эхэлсэн юм. Өдгөө тэрээр дэлхийн хамгийн баян тамирчин хэмээн нэрлэгдэж яваа аж. 

Тайгер Вудс (Tiger Woods)

1 Мадонна (Madonna)

Нас: 58

Нийт хөрөнгө: 910 сая доллар

Мэргэжил: Дуучин

Иргэншил: Америк

Ийнхүү дэлхийн хамгийн баян, их хөрөнгөтэй алдартнаар дуучин Мадонна шалгарчээ. 30 гаруй жил урлагт үнэнч зүтгэж, олон гайхалтай бүтээл туурвисан тэрээр энэ хугацаанд 910 сая долларын хөрөнгийг цогцлоож чадсан байна. Мөн тэрээр дэлхийг тойрсон аялан тоглолт хийж, 1.3 тэрбум долларын тасалбар борлуулж чадсан бөгөөд үүгээрээ түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Өвөрмөц өнгө төрхийг өөртөө шингээж, хүн бүрийн сайн танил болж чадсан гайхалтай дуучин бүсгүй цаг хугацаа өнгөрөх тусам залуужиж байгаа нь нууц биш.

Мадонна (Madonna)

61
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()