Жессика Альбагийн сайхан биеийн нууц

Мөнхийн залуу гэх тодотголтой жүжигчин Жессика Алба (Jessica Alba) өөрийн төгс бие, гоо сайхан байдлаараа хүн бүхний анхаарлыг татаж, атаархлыг төрүүлсээр ирсэн билээ. Харин өнөөдөр та бүхэндээ түүний төгс сайхан биений нууцыг дуулгахаар бэлтгэлээ. Биеийн гоо сайхан болоод царайлаг төрхөөрөө гайхагдсан түүнээс харцаа салгаж чадах хүн гэж үгүй. Ингээд мэдээлэл, зөвлөгөөтэй хамтдаа танилцъя. 

Жессика Альбагийн сайхан биеийн нууц

1

Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Жессика Алба нь өдгөө 35 настай, 2 хүүхдийн ээж боловч залуу сайхан төрхөө хадгалсаар яваа юм. Олон эрсийн харцыг булааж, бүсгүй хүн бүрийн үлгэр дууриалал болсон тэрээр байнгын дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын ачаар тун ч халуухан, сайхан харагдсаар байгаа билээ. 

2

Эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн хэцүү асуудал бол жингээ барих байдаг. Турах гэж хичнээн хичээх боловч хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй хүмүүс гэж байдаг бөгөөд тэд ердөө л өөрсдийн арга барилаа олохгүй байгаад бүх учир оршдог байна. Харин алдартай одууд хэрхэн өөрсдийн жингээ хадгалдаг юм бол? Хүн бүр л үүнийг хөрөнгө мөнгөтэй хослуулан бодох боловч бид бүхний буруу ойлголтыг тайлж өгөх Жессика Албагийн сайхан биений нууцтай танилцъя. 

3

Тэрээр иогоор хичээллэдэг бөгөөд аль болох эрүүл хооллохыг зорьж өглөө бүр жимсний коктейл хийж, хүүхдүүддээ өгч, өөрөө бага зэргийг уудаг аж. Мөн жүжигчин бүсгүй ус ихээр уудаг төдийгүй түүний тэргүүн сонголт нь "Zico” брэнд юм. Жессика элдэв зүйлс уугаад байдаггүйн дээр уснаас гадна, ногоон цай л уудаг байна. 

4

Эрүүл зөв хооллох нь урт удаан, эрүүл энх амьдрах болоод гоолиг сайхан биетэй байх гол үндэс нь болж өгдөг билээ. Тиймдээ ч жүжигчин бүсгүй үүнийг баримталж аль болох эрүүл хооллохыг хичээж, үр хүүхэддээ уураг ихтэй, махтай хоол ихэвчлэн хийж өгдөг төдийгүй турахын тулд өлсөнө гэдэгтэй огт санал нийлдэггүй юм. Тэрээр уураг, шим тэжээл ихтэй эрүүл хоолыг идсэнээр таргалахаас илүүтэй бие эрүүлжиж, турна гэж үздэг юм. 

5

Мөн тэрээр өглөө бүр эртлэн босч, дасгал хийдэг бөгөөд ажил ихтэй яарсан үедээ гэртээ дасгалаа хийж, хүйтэн шүршүүрт ороод ажилдаа гардаг байна. Харин зав чөлөөтэй үедээ аль болох фитнес төвийг зорьж, гадуур гүйх дуртай аж.

6

Амралтын өдрүүдээр гэр бүл найз нөхөдтэйгээ ууланд авирч, стресс ядаргаагаа тайлдаг төдийгүй энэ нь нэг төрлийн дасгал болж, сайхан биеийг хадгалахад тус болдог юм. 

7

Иог, фитнес дасгалаар хичээллэхийн хажуугаар жүжигчин бүсгүй дугуй унах дасгалд ч мөн хамрагддаг байна. Энэ нь их хурдан хэмнэлтэй, эрч хүчтэй дасгал тул ядраахаас илүү биед эрч хүч нэмэгдүүлдэг аж. 

8

Жессика Алба хувийн дасгалжуулагчтай бөгөөд түүнийг Рамона Браганза ( Ramona Braganza) гэдэг аж. Тус дасгалжуулагч бүсгүй үзэсгэлэнт Жессикагийн төгс биений нууц болсон дасгал хөдөлгөөнийг танилцуулсан байна. 

9 Гуяны булчин чангалах дасгал

Дээш харж хэвтэн, хоёр хөлөө өвдгөөрөө нугалан өргөнө. Хоёр хөлөө ээлжлэн буулгаж, өргөн дасгалаа хийх юм. Үүнийг 1 минут орчим хийхэд хангалттай. Энэ нь гуяны булчин чангалахаас гадна гэдэсний булчинд ч мөн нөлөөтэй юм. 

Гуяны булчин чангалах дасгал

10 Гүүр

Мөн дээш харж хэвтэх байрлалыг авч, хоёр хөлөө нугална. Энэ байрлалаас гуя хэсгээ дээш өргөж, 2 секунд барих аж. Тус дасгалыг 10 удаа хийж, 20 секунд амрах давтамжаар 5 хийхэд болно. Үүнийг тогтмол хийснээр гуяны ар талын булчин чангарч, өгзөг унжихаас сэргийлнэ.

Гүүр

11 Шилбэний булчин чангалах

Хажуу талаараа харж хэвтэн, толгойгоо гараараа тулаарай. Харин одоо хоёр хөлөө салгаж дээш өргөх бөгөөд ингэхдээ хөлийн өсгийгөө салгалгүй зөвхөн өвдөг хэсгээ өргөж өгөх билээ. Тус дасгалыг нэг хөл дээрээ 30 секунд хийгээд, нөгөө тийш харж хэвтэн дахин 30 секунд хийх юм. Энэ нь шилбэний булчинг чангалж, гадашг чиглэлтэй болохоос сэргийлж өгнө. Мөн нуруунд ч ашиг тустай аж. 

Шилбэний булчин чангалах

Жессика зөвхөн дээр дурдах 3 дасгалыг хийдэггүй бөгөөд түүний өдөр тутамдаа хийдэг цогц дасгалыг бичлэгээр хүргэж байна. 

12

Тэрээр уншигч та бүхэнд зориулан эрүүл зөв амьдралын талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм. "Миний бодлоор ус хамгийн чухал нь. Өдөрт уух усныхаа хэмжээг ихэсгэснээр таны бие эрүүлжин, сэргэж байх болно. Мөн хоолны дэглэм барихдаа шинэхэн хүнсний ногоонууд хэрэглэж байгаарай. Ямар нэгэн чихэр, сахарын төрлийн зүйлс огт хэрэггүй. Хамгийн гол нь эрүүлжиж, турж байгаа гэдгээ байнга өөртөө хэлж, өөрийгөө хайрлаж, дотроосоо гэрэлтэж байх хэрэгтэй."

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй

~ Мөнхийн залуу Жессика Альбагийн нууц ~

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()