Хөгширч байгаагаа яаж мэдэх вэ?

Амьдрал гэдэг нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрч, цаг хугацааны эрхээр нас ахих нь өөрчилж болшгүй хувь тавилан гэлтэй. Хүн бүр л өтөл насыг тойрч биш, дайрч өнгөрөх бөгөөд гагцхүү яг хэдий үеэс эхлэн танд хөгшрөлт явагдаж буйг бидний дараах бэлтгэсэн мэдээллээс мэдэж авах боломжтой юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Хөгширч байгаагаа яаж мэдэх вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах

Нас ахисны тань дараах эмчийн таниас асуух хамгийн эхний асуулт бол "Хоол боловсруулах эрхтэн чинь ямар зовиуртай байна вэ?" гэсэн асуулт юм. Учир нь нас ахиад ирмэгц суулгалт тусах магадлал илүү өндөр болж ирдэг байна. Хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, улмаар идэж, уусан зүйлс тань төд удалгүй таны биенээс гарахыг шаарддаг байна.

Хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах

2 Орчин цагийн хөгжмийн урсгалыг үзэн ядах

Мэдээж хэрэг таныг залуу байхад хөгжмийн урсгал, хэв маяг одоогийнхтой харьцуулахад тэс өөр байсан нь дамжиггүй. Энэ нь магадгүй аливаа зүйл үе үеэрээ байдаг гэдэгтэй ч холбоотой байж болох юм. Хэрвээ та орчин цагийн хөгжмийн шинэ урсгалыг сонсмогцоо дургүй чинь хүрч, өөлөхийг л урьтал болгож байвал энэ нь нас ахисантай чинь салшгүй холбоотой байдаг. 

Орчин цагийн хөгжмийн урсгалыг үзэн ядах

3 Хүмүүс тантай яг тэнэг хүнтэй ярьж байгаа юм шиг харьцах

Хэрвээ хүмүүс танд ямар нэгэн зүйл зааж, зөвлөхдөө юу ч мэдэхгүй, тэнэг хүнтэй харьцаж байгаа юм шиг хандаж байвал тэд таныг аль хэдийнээ ахмад настай болсныг тань илтгэж байгаа аж. Зурагт яаж унтраадаг, 00-ын ус хэрхэн татдаг болон ус буцалгагч яаж салгах гэх зэрэг хүний мэдэх энгийн зүйлсийг хүртэл яаж хийж байхыг заадаг. Энэ нь тэдний таныг нас ахиж, аливааг амархан мартдаг болсон гэж үзэж буйтай холбоотой аж.

Хүмүүс тантай яг тэнэг хүнтэй ярьж байгаа юм шиг харьцах

4 Хараа муудах

Хараа муудах асуудал нь дан ганц нас ахисан хүмүүст илрэх шинж тэмдэг гэвэл учир дутагдалтай. Одоо цагт залуучуудын дунд ч хараа муудах өвчлөл их байгаа нь нууц биш юм. Гэвч нас ахиж буйг тань илтгэх хамгийн энгийн жишээ бол хараа муудах явдал гэдгийг судлаачид үзсэн байна. Тэр ч үүднээсээ ихэнх ахмад настангууд маань харааны шил зүүсэн байдаг шүү дээ.

Хараа муудах

5 Бие засахад хүндрэл учрах

Нас ахихын нэг хэцүү нь бие засахад багагүй хүндрэл учрах явдал байдаг байна. Энэ нь заримдаа өтгөн хэт хатах, эсвэл суулгах зэргээр илэрдэг ажээ. Ийм тохиолдолд ихэвчлэн эмчид хандаж, зориулалтын эм тан уух хэрэгтэй байна. 

Бие засахад хүндрэл учрах

6 Орондоо хэвтэх

Өдрийн ихэнх цагийг орон дотроо өнгөрөөх болж, босъё гэхээр нэг л босмооргүй санагдах нь таныг хөгширснийг илтгэх бас нэгэн шинж тэмдэг ажээ. "Би босоод ч угийн юу хийх билээ" хэмээн хэвтэхийг урьтал болгож байвал таны нас өндөр болж, үр хүүхэд ач, зээ нараараа асруулахыг хүсч буйн илэрхийлэл гэнэ.

 

Орондоо хэвтэх

7 Найз нөхдийнх нь амьдрал нөлөөлөх

Таны үе тэнгийн найз нөхдийн тань ихэнх нь хөгширсөн бол та ч мөн тэдний нэгэн адилаар нас ахисан гэсэн үг юм. Түүгээр зогсохгүй найз нөхөд тань эхнээсээ нас нөгчиж байгаа нь хүнд "Би ч мөн удахгүй хадан гэрлүүгээ ойртож байгаан байна даа" гэсэн бодлыг төрүүлдэг болохыг сэтгэл судлаачид хүлээн зөвшөөрсөн байна. Харин та ингэж сэтгэл санаагаар унаж суухынхаа оронд улам жавхаалаг, цоглох байх хэрэгтэй ч тэд мөн адил танд сануулж байна. 

Найз нөхдийнх нь амьдрал нөлөөлөх

8 Залуу, хойч үеийнхээ хийж буй зүйлсийг эсэргүүцэх

Одоо цагт залуусын чөлөөт цагаараа хийж буй зүйлс мэдээжийн хэрэг таны залуу насныхтай харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй байх нь ойлгомжтой асуудал юм. "Би чиний насан дээр ингэдэг байсан, Чам шиг залуу байсан бол ийм зүйл хийх байсан юм" гэх мэтээр залуу, хойч үедээ хандах нь утгагүй зүйл юм. Учир нь та ямар нийгэмд амьдрач буйгаа эхлээд сайтар ойлгох хэрэгтэй биз ээ. 

Залуу, хойч үеийнхээ хийж буй зүйлсийг эсэргүүцэх

9 Дасгал, хөдөлгөөн хийх

Хэрвээ таны бие нас ахисан ахмад настнуудынхтай адил болсон бол таниас өөрийн мэдэлгүй л хөдөлгөөн шаардаж эхлэх болно. Учир нь хөдөлгөөн хийснээр бие хөших, таргалах зэргээс сэргийлж чаддаг билээ. Түүнчлэн "Хүн хөгширч үхдэггүй, харин хөшиж үхдэг" гэсэн яриа хүртэл байдаг шүү дээ. Тэгэхээр та өөрийгөө чийрэгжүүлэлтийн танхим руу хөдөлгөөн хийхээр явсан нь дээр гэж бодож байгаа бол энэ нь таны нас ахисантай холбоотой аж.

Дасгал, хөдөлгөөн хийх

10 Цагийг уйтгартайгаар өнгөрүүлэх

Нэг л цаг явж өгөхгүй, хийх юм ч олдохгүй, гадагшаа гаръя гэхээр залхуу тань хүрч эхэлдэг болсон бол та өөрийгөө ахмад настан гэж хэлж болох нь ээ. Байнга цаг харж, үр хүүхэд, ач, зээ нараа хэзээ ирэх бол хэмээн хүлээж суух нь энэ төрлийн хүмүүст ихээхэн тохиолддог байна. Тиймээс сонирхолтой зүйл хийхийг байнга эрмэлзэж байх нь чухал юм. 

Цагийг уйтгартайгаар өнгөрүүлэх

11 Гэрийнхэн танд цаг зав бага гаргах

Үр хүүхэд тань бүгд нас биенд хүрч, ажил амьдрал гээд таныг тоохоо больсон байна уу? Гэрээр чинь хүртэл ирж, үзэгдэж, харагдах нь багассан юм биш биз? Хэрвээ тийм бол таны хувьд тэдний ирэх дараагийн өдрийг харуулдан суудаг насан дээрээ очсоныг илтгэж байгаа аж. Үр хүүхдүүдтэйгээ уулзаж, сонин хачин сонсох нь чухал байдаг байна. 

Гэрийнхэн танд цаг зав бага гаргах

12 Давсаг султай болох

Нас ахисан хүмүүст тохиолддон бас нэгэн бэрхшээлтэй зүйлсийн нэг бол давсаг сулрах явдал юм. Зарим тохиолдолд юм уугаагүй байхад чинь хүртэл шээс хүрч буй мэт мэдрэмж төрөх бөгөөд байнга сэтгэл санааны зовиуртай явахаас залхаж, ахмад настнуудын ихэнх нь том хүний живх худалдан авч зүүдэг байна. 

Давсаг султай болох

13 Гэртээ асрагчтай байх

Асрагч гэртээ авах нь таны хийх зүйлсийг илүү хөнгөвчилж, аль болох амар хялбар амьдрах үндсээр хангаж өгдөг. Ахимад настай хүмүүсийн хувьд амархан бэртэж гэмтэх болон хоол ундаа өөрөө хийгээд идэхээс илүүтэйгээр бусдын асрамж, халамжинд амьдрах нь эрүүл мэнд болон бие организмд нь чухал нөлөөтэй байдаг аж. 

Гэртээ асрагчтай байх

14 Хүссэнээ идэхээ болих

Өмнө нь ямар нэгэн амттан идмээр санагдаж байсан үедээ шууд л авч иддэг байсан бол одоо тэгж идмээр санагдахгүй байна уу? "Хүүхдүүдийн иддэг зүйлийг би идээд ч яах билээ", "Сайхан халуун хоол, цай л идэх минь" гэж бодогдох болсон бол та үр хүүхдээрээ хоол ундаа бэлдүүлээд идэх насандаа өөрийгөө очсон байна гэж үзэж болох нь ээ.

Хүссэнээ идэхээ болих

15 Өөрийгөө тоохоо болих

"Би ямар харагдах нь хэнд хамаатай юм бэ?", "Одоо намайг харах хүн ямар байгаа биш" гэх мэтээр өөрийгөө дүгнэх нь хамгийн утгагүй зүйл юм. Хэдийгээр та нас ахисан нэгэн байж болох ч, өтлөх тусмаа цэвэр цэмцгэр байж, гоё сайхан харагдахыг эрхэмлэх нь чухал юм. Гэвч хөгширсөн хүмүүсийн ихэнх нь өөрийгөө шууд гаргуунд гаргадаг бөгөөд гаднах төрхөндөө ач холбогдол өгөхийг хүсдэггүй байна. 

Өөрийгөө тоохоо болих

43
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()