Амьдралдаа заавал туршиж үзэх сексийн 10 төрөл

Амьдралын хамгийн чухал зүйл бол хайр сэтгэл, гэр бүл, эрүүл мэнд гэхчлэн тоочиж болно. Харин эдгээрт зайлшгүй багтах ёстой нэг зүйл бол секс буюу бэлгийн амьдрал юм. Үүнээс хүмүүс таашаал, аз жаргалыг мэдэрч, бүрэн утгаараа амьдралыг амталдаг билээ. Иймд та бүхэндээ хүн бүрийн заавал туршиж үзэх 10 сексийг танилцуулахаар бэлтгэлээ.  

Амьдралдаа заавал туршиж үзэх сексийн 10 төрөл

1 Уйтгартай секс

Энэ нь ердөө дасгал төдий секс хэмээн ойлгож болно. Таашаал мэдрэмжийг хүртэлгүй зүгээр л хөдөлсөөр байгаад таарах нь дасгал хийж, эрүүл мэнддээ анхаарснаас өөрцгүй зүйл юм. Тиймээс тэгтлээ бухимдаж, цагны гарз гэж бодох хэрэггүй бөгөөд дасгал хийлээ л гэж ойлгоорой. 

Уйтгартай секс

2 Ууртай секс

Хайртай хүнтэйгээ муудалцаж, үхэх сэхэхээ үзсэний дараа хийх секс хамгийн гайхалтай байдаг аж. Энэ нь эвлэрэх гол шалтгаан болж өгөхөөс гадна хайрыг дэлбээлүүлэх хүчтэй билээ. Гэхдээ муудалцаан болгоныг сексээр даран өнгөрөөх нь хосуудын харилцааг үгүй хийх талтай байдаг юм. 

Ууртай секс

3 Нэг шөнийн секс

Энэ нь хайр дурлалаас илүүтэй халуухан шөнийг хүсэмжлэгч охид, залууст тулгардаг аж. Тэдний харилцаа ердөө ганц шөнийн явдал дээр тогтох бөгөөд энэ нь нэг нэгэндээ сэтгэлийн шарх үүсгэж ч мэдэх юм. Ялангуяа үүнээс хохирч үлдэх хүн нь ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг төдийгүй тус бодлогогүй алхмаас үүдэн хүсээгүй жирэмслэлттэй нүүр тулж ч мэднэ. 

Нэг шөнийн секс

4 Согтуу секс

Ухаанаа алдатлаа согтсон үед хажууд байгаа эсрэг хүйстэн бүхэн халуухан харагддаг жамтай. Иймдээ ч алдаа гаргаж, бэлгийн харьцаанд орох нь бий. Тус явдал өрнөж дуусан, өглөөтэй золгоход тэд бие биенээ ч харж чадалгүй хүндхэн байдалд орохоос гадна юу ч санахгүй байх нь галзууруулах шахна. 

Согтуу секс

5 Хуучин амрагтайгаа хийх секс

Салж одсон хуучин амрагтайгаа сүүлд тааралдаж, хуучин явдлаа дурсан суухдаа хүсэл тачаалдаа автан, юу ч бодолгүй секс хийдэг. Энэ нь тэдэнд асар их таашаал, мэдрэмжийг хайрлах бөгөөд төлөвлөөгүй сексийн амтыг ихээр мэдрүүлнэ. Гэхдээ үүнээс үүдэн тэдний харилцаа сэргэнэ гэдэг ховор боловч эрчүүдийн тархинд хуучин амрагтайгаа ахин нэг секс хийх юмсан гэх бодол нууцхан эргэлдэж байдаг билээ. 

Хуучин амрагтайгаа хийх секс

6 Шүршүүр дэх секс

Шүршүүрт секс хийх нь өвөрмөц, онцгой зүйлсд дурлах хүмүүсийн хамгийн дуртай секс юм. Энэ нь онцгой мэдрэмжийг олгох төдийгүй ус дуслах нь тун ч таатай байдаг аж. Тус төрлийн сексийг хийж үзээгүй хүн гэж ховор байхаас гадна үүнийг хийж үзэхийг эрэлхийлэгч нар олон юм. 

Шүршүүр дэх секс

7 Өглөөний секс

Хайртай хүнтэйгээ өглөөг хамт угтан, үргэлжлүүлэн секс хийх нь хүн бүрт тохиолдож байсан гэдэгт итгэлтэй байна. Гүн нойронд автаж, сэрсний дараа гүнж, ханхүү шиг хайртыгаа хараад сэрэл нь өдөөгдөж, секс эхэлдэг байх юм. Ингэснээр тэд тус өдрийг эрч хүч дүүрэн гайхалтай өнгөрүүлж чаддаг байна шүү. 

Өглөөний секс

8 Удаан секс

Хэрэв та завтай, зайтай байгаа бол удаан секс нь тун ч сайхан тохирно. Гэвч яарч байгаа үед удаан гэгч янаглах нь тийм ч тохиромжтой бус. Цагаа анзаарч, чухам соргог байхгүй бол хэдэн минут өнгөрч, хамаг цагаа үрж байгаагаа ч анзаарахгүй байх талтай. Та ч бас удаан секс үйлдэж байгаад товлосон цагаасаа хоцорч байсан удаатай юу?

Удаан секс

9 Зочид буудлын секс

Амралт, аялалаар гэрээсээ хол явж байгаа тохиолдолд амрагууд ихэвчлэн зочид буудлын өрөөнд тухлан, тун ч янзтай сексийг хийдэг билээ. Зөвхөн хосууд ч гэлтгүй шинэхэн танилцсан залуус ихэвчлэн зочид буудалд орж, мартагдашгүй шөнийг өнгөрүүлж гарах нь бий. Магадгүй энэ хорвоо дээр зочид буудалд секс хийж үзээгүй эр хүн гэж байхгүй л болов уу.

Зочид буудлын секс

10 Өвлийн секс

Гадаа хүйтэн, цасаар шуурч байхад халуун хөнжилдөө орон, хайраар нэгнээ тэтгэн секс хийх нь  гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. Хөлөрсөн биесээ наалдуулан, хөнжилдөө эрхлэлдэх амрагууд хамгаас жаргалтай байдаг нь нууц биш билээ. 

Өвлийн секс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()